Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 77

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч В.Батдэлгэр Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржийн Батмөнхөд холбогдох 2031000440067 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, трактор комбанич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг Ерөө сум Буурагчин 2 дугаар баг, Бурхан толгой 2-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Доржийн Батмөнх /РД:МЕ83060615/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Батмөнх нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвд байрлах “Өөлд” гэх нэртэй дугуй засварын газарт иргэн Д.Начиндоржийг баруун шуу, нүүрэн тус газар нь хутгаар хутгалж хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Д.Батмөнх нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвд байрлах “Өөлд” гэх нэртэй дугуй засварын газарт иргэн Д.Начиндоржийг баруун шуу, нүүрэн тус газар нь хутгаар хутгалж хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч 2 Д.Батмөнх гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Д.Батмөнхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... ..” гэх мэдүүлэг, Хохирогч Д.Начиндоржийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр миний бие хөдөө гэрээс сумын төв рүү ирээд Ерөө сумын 2 дугаар багт байх дугуй засвар луу очсон юм. Дугуйны хий янзлуулах зорилгоор өөрийн унаж ирсэн машины дугуйгаа тайлж байхад засварчин Д.Батмөнх нь миний араас ирээд “ ....дугуй янзлахгүй гээд байхад яах гээд байгаа юм бэ..” гэж хэлэхээр нь хөдөө гэр лүүгээ явах гээд байна, гялс янзлаад өгчихөөч..” гэж хэлсэн чинь намайг “... зайлаач дээ чи, дугуй янзлахгүй гээд байхад яах гээд байгаа юм бэ...” гэж хэлээд дугуй засварын байр луугаа ороод гарч ирэхдээ гартаа иштэй хутга барьж гарч ирээд над руу “... чамайг алаад хаячихъя муу пиздааг... гэж хэлээд дайрахад нь”.. болиоч дээ, миний хөгшөөн..” гэж хэлээд гараараа хаахад баруун гарны шуу хэсэгт нэг удаа баруун далны хэсэгт 1 удаа хутгаар халдсан юм. Тэгээд би тухайн дугуй засвараас явж эрүүл мэндийн төв орж боолт хийлгэсэн юм. Д.Батмөнх намайг дугуйгаа засуулах гээд очиход миний өөдөөс уурлаад байсан юм. Ямар учраас над руу халдсан талаар мэдэхгүй юм. Тухайн үед Д.Батмөнх намайг хутгаар биед халдъя гэж бодоогүй юм байна лээ. Гартаа байсан хутгаа анзаараагүй маргалдаж, түлхэж байхдаа хутгаар биед халдсан юм гэж байсан. Д.Батмөнх бид хоёрын дунд ямар нэгэн өш хонзон, өр авлагын асуудал байхгүй. Д.Батмөнхийг манай сумын иргэн гэдгээр нь л мэднэ. Бид хоёрын дунд нөхөд, хамаатан садны холбоо байхгүй. Би иргэн Д.Батмөнх гэх хүнээс эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг бэлнээр 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан. Миний биед ягаан иштэй хутгаар халдсан. Надад Батмөнх гэх хүнд нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/ Гэрч Б.Болормаагийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Батмөнх гэдэг хүнийг манай багийн иргэн гэдгээр нь мэднэ. Ах дүү хамаатан садны холбоо байхгүй. Манай сумын иргэн Д.Батөнх нь эхнэр хүүхдийн хамт 3-улаа амьдардаг. Ерөө сумын 2 дугаар багийн нутагт “Өөлд” нэртэй дугуй засвар ажиллуулдаг, бас хүнсний дэлгүүр цуг ажиллуулдаг, хөдөлмөрч, ажилтай залуу юм. Өөрийн гэсэн хэдэн малтай, морь мал уядаг, илүү дутуу хэрэг, зөрчилд холбогдоод байдаггүй хүн юм. Д.Батмөнх нь зан байдлын хувьд их шударга зантай архи дарс хэрэглээд хэрэг төвөгт орооцолдоод байдаггүй, хүнд их тусархуу, нийгмийн ажилд идэвхитэй, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй сайн залуу санагддаг...” гэх мэдүүлэг /ххийн 19 дүгээр тал/ Гэрч Х.Баярсайханы 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Д.Батмөнх гэх хүнийг танина. Д.Батмөнх нь миний найз байгаа юм. Миний найз Д.Батмөнх нь эхнэр хүүхдийн хамт 3-уулаа Ерөө сумын 2 дугаар багт амьдардаг юм. Ерөө сумын 2 дугаар багийн нутагт “Өөлд” нэртэй дугуй засвар ажиллуулдаг, бас хүнсний дэлгүүр цуг ажиллуулдаг, хөдөлмөрч, ажилтай залуу юм. Морь мал уядаг, уясан адуу нь наадмаар сайн давхидаг илүү дутуу хэрэг зөрчилд холбогдоод байдаггүй сайн хүн юм. Ерөө сумын Ерөнхий боловсролын сургууль төгссөн. 3 Тэрнээс хойш цэрэгт яваагүй, эхнэртэйгээ цуг дугуй засвар хүнсний дэлгүүр ажиллуулан амьдардаг юм. Д.Батмөнх зан байдлын хувьд их шударга зантай, хүнд тусархуу зантай архи дарс хэрэглээд хэрэг төвөгт орооцолдоод байдаггүй, аливаа ажил арга хэмжээнд идэвхтэй, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй залуу юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “...1. Д.Начиндоржийн биед баруун шуу, нуруунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дугаар тал/ Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-03 дугаар тал/ Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 04 дүгээр тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 32-33 дугаар тал/ Д.Батмөнхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/ Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 50-51 дүгээр тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Д.Батмөнх нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвд байрлах “Өөлд” гэх нэртэй дугуй засварын газарт иргэн Д.Начиндоржийг баруун шуу, нүүрэн тус газар нь хутгаар хутгалж хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх 4 үзэж байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-д заасны дагуу Прокуророос яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.1-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Д.Батмөнхийн гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Начиндоржийн биед баруун шуу, нуруунд шарх бүхий гэмтэл тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Начиндорж нь шүүгдэгч Д.Батмөнхөөс хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй боловч 1.000.000 төгрөг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Батмөнх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой өрхийн гишүүн болох нь нотлогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Батмөнхийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Батмөнх нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. 5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн хуванцар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Доржийн Батмөнхийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Доржийн Батмөнхийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Батмөнхөд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Батмөнх нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5.Шүүгдэгч Д.Батмөнх баатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн хуванцар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

7.Шүүгдэгч Д.Батмөнхөд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Б.ЭРДЭНЭХИШИГ