| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01256/и |
| Дугаар | 1323 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 1323
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01256/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, Өөрийн байранд байрлах, ******* *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, Үйлдвэрийн раойн, Өөрийн байранд байрлах, “****** *******” ХК-ны салбар Нэхий ******* /утас *******/-д холбогдох,
“62,295,276 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...Эрүүл мэнд, ******* *******ын ******* нь Дархан ******* ХК-ны салбар Нэхий як-аас шимтгэлийн өр 41,530,184 төгрөг, алданги 20,765,092 төгрөг нийт 62,295,176 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан ******* ХК-ний салбар Нэхий ******* нь шимтгэлийн өр авлагаас 10,000,000 төгрөгийг бараглуулсан бөгөөд үлдэгдэл 31,530,184 төгрөгийг графикийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эрүүл мэнд нийгмийн *******ын ******* нь алданги болох 20,765,092 төгрөгийг бүрэн чөлөөлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* *******ын ******* нь хариуцагч Дархан ******* ХК-ий салбар Нэхий *******-д холбогдуулан 62,295,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 20,765,092 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 41,530,184 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг төлж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 31,530,184 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Дархан-Уул аймгийн ******* *******ын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Дархан *******”ХК-ийн салбар “Нэхий *******”-д холбогдох 62,295,276 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “Дархан *******”ХК-ний салбар “Нэхий *******” нь шимтгэлийн өр авлагаас 10,000,000 төгрөгийг бараглуулсан бөгөөд үлдэгдэл 31,530,184 төгрөгийг графикийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эрүүл мэнд, ******* *******ын ******* нь алданги болох 20,765,092 төгрөгийг бүрэн чөлөөлөхөөр тохиролцсон” зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* Даатгалын хэлтсийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн үнийн дүнд ногдох 365,601 төгрөгийг хариуцагч “Дархан *******”ХК-ийн салбар “Нэхий *******”-аас гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА