Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 42

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч С.Батзул Хохирогч Б.Н,

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Б, Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Банзрагчийн Баярсайханд холбогдох эрүүгийн 1931003420226 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын ашиглалтын техникч мэргэжилтэй, “Монголиан Транс Ложистик” ХХК-ний “Хандгайт” өртөөний орлогч дарга ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4-р хороо, Голден парк хотхон 102 дугаар байр 208 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигон овгийн Банзрагчийн Баярсайхан /РД:УУ65050211/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Баярсайхан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монголиан Транс Ложистик” ХХК-ний “Хандгайт” өртөөнд 2019 оны 09 дүгээр 24-ний өдөр 16 цагийн үед 2 метр 58 см орчим өндөртэй давхарласан сэндвич хавтан дээрээс тус өртөөнд вагон үзэгч ажилтай Б.Оюунболд нь унаж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: 2 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Баярсайхан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монголиан Транс Ложистик” ХХК-ний “Хандгайт” өртөөнд 2019 оны 09 дүгээр 24-ний өдөр 16 цагийн үед 2 метр 58 см орчим өндөртэй давхарласан сэндвич хавтан дээрээс тус өртөөнд вагон үзэгч ажилтай Б.Оюунболд нь унаж нас барсан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Баярсайхан нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Б.Баярсайхан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дулаалгын сендвчин хавтан зөөлгөх аж ахуйн ажил хийлгэх гээд өглөө ээлжнээс буусан 06 хүнийг ажиллуулсан. Тухайн үед би хавтангуудаа зөөгөөд дуусгачих гэж хэлчхээд үндсэн ажлаа хийх гээд явсан. Тэгээд өдөр хоолны дараа 13 цагийн үед ажил эхэлснээс хойш цагийн дараа хүн ирээд талийгаачийг уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би очоод түргэн дуудаж үзүүлсэн. Ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Талийгаач маш ажилсаг аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг сайн залуу байсан. Тухайн үед би харамсаад шоконд ороод үнэхээр хэцүү байсан. Хийсэн хэргийн талаар надад маргалдах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Номин-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Энэ хэргийн талаар ярих зүйл байхгүй. Надад хохирол гэж 73,000,000 төгрөг өгсөн. Түүнээс 20,000,000 төгрөг нь оршуулгын зардал, үлдэгдэл 53,000,000 төгрөгийг нь би бодохдоо манай нөхрийн 36 сарын цалинг өгсөн гэж бодож байна. Одоо нэхэмжилж байгаа зүйл тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан цалингийн зөрүүг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү ...” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Номин-Эрдэнийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 24-ний 16 цаг 10 минутын үед байх миний өөрийн 94808037 гэсэн дугаар руу 99112363 дугаараас дуудлага ирсэн. Энэ үед Б.Оюунболдын дарга нь “Танай нөхөр золгүй байдлаар нас барчихлаа” гэж утсаар надад хэлсэн. Би итгэхгүй сургуулийн нярав Наранчимэгээр 99112363 гэсэн дугаар руу залгаж тодруулсан чинь Б.Оюунболдыг нас барсан талаар Наранчимэгт хэлсэн. Тэгээд би оройн 22-23 цагийн үед хэрэг болсон газарт очсон. Намайг очих үед талийгаач хэргийн газарт байгаагүй, харин цагдаа нар хэргийн газарт үзлэг хийгээд фото зураг авч байсан. Талийгаачийг компанийн байшинд оруулсан байсан. Намайг очиж үзэхэд талийгаачийн биед ил харагдах ямар нэгэн шарх сорив зэргийг анзаарч хараагүй... талийгаач 2018 оны 05 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас гараад 2019 оны 03 дугаар сард “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-д галт тэрэг үзэгч, ахлах засварчнаар ажиллаж байсан. Талийгаач хамгийн сүүлд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг өнгөрч байхад утсаар ярьсан. Тухайн үед талийгаач надад хэлэхдээ “би уурхай руу аж ахуйн ажилд гарч байна, ирээд утсаар залгана гэж хэлсэн. Утсаар ярих үед өмнө ярьдаг шигээ энгийн дуу хоолойтой ярьсан...” гэм мэдүүлэг /1-р хх-ийн 12-13-р хуудас/, Иргэний хариуцагч М.Сүхбаатарын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хариуцсан компанийн вагоны албан дээр хүн нас барсан асуудалд би хувиасаа болон компаний нэрийн өмнөөс харамсаж байна. Энэ асуудалд бид нар хохирогч талд учирсан хохирлыг хуулийн хэмжээнд барагдуулна. Хохирогч нарын хохирол төлбөрийг компаний хувьд болон хүн ёсныхоо хувьд бид нар туслах болно. Талийгаачийн ар гэрийнхэнд бид нар эхний ээлжинд буяны ажил, орон байрны түрээс, зээлэнд хэрэглээрэй гэж 20.000.000 төгрөг өгч, талийгаачийг зөөвөрлөх эмнэлгийн авто машин, хайрцаг зэрэг зардлыг бидний зүгээс гаргасан. Цаашид компаний зүгээс хохирогчид хуулийн хүрээнд хохирол төлбөрийг барагдуулна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-р /хуудас, 3 Гэрч Г.Мөнхтуулын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ний МТЛ ХХК-ний “Хандгайт” өртөөнд вагон үзэгчээр ажилладаг. Болсон зүйлийн талаар ярихад 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн үед вагоны мастер Пүрэвдорж аж ахуйн ажил хийлгэхээр гаргасан. Тухайн үед С.Амарсанаа, Л.Баттулга, Б.Мөнхболд, Б.Оюунболд, Ү.Түмэнбаяр бид нар урьд шөнө вагоноор ачигдаж ирээд төмөр замын вагоны талбай дээр буулгасан байсан сендвич төмрийг түрдэг тэргэн дээр ачаад зөөж зүтгүүрийн депогийн урд хэсэгт байрлуулах ажил хийсэн. Тухайн үед ажил үүргийн хувиараар уг ажлыг хийх ёсгүй боловч уг ажлыг хий гэж хэлсэн учир гарч хийсэн. Бид нар бүгд урьд шөнө нь шөнийн ээлжинд гараад өглөө 08 цагт буугаад цайндаа ороод унтаж амарсан. Ингээд өдөр 12 цаг 50 минутад өдрийн хоолондоо орохоор бид босоцгоосон байсан. Ингээд уг сендвичин хавтанг зөөж байхад, хурааж тавьсан байсан хавтангууд өндөр байсан учир гараар авч болохгүй байсан тул талийгаач Б.Оюунболд “би дээр нь гараад буулгаад өгье” гэж хэлээд хураасан байсан 2 метр орчим өндөр хавтан дээр гараад хамгийн дээд талын хавтанг буулгахаар нэг үзүүрээс нь гулсуулж түрж буулгаж байгаад доод гишгэж явсан хавтан нь дуусч түрж байсан хүчиндээ урагш толгойгоороо газар унасан. Ингээд талийгаач Б.Оюунболд газарт толгой хэсгээрээ унаад дээшээ хараад хэвтсэн байсан. Тухайн үед талийгаачийн биеийн байдал муу байгаа харагдсан. Ингээд толгой доор нь хөөс дэрлүүлээд “эмч дуудаарай” гэж орилоход хамт байсан хүмүүс эмч дуудсан. Удалгүй манай өртөөний сувилагч ирээд анхны тусламж үзүүлээд байж байхад уурхайн ерөнхий эмч ирж мөн анхны тусламж үзүүлээд талийгаачийн уурхай руу авч явсан. Хэсэг хугацааны дараа талийгаач Б.Оюунболдыг нас барсан байна гээд манай ажилчид ярьж байсан. Сувилагчтай хамт манай хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан С.Амарсанаа ирчихсэн байсан... Бид нарт тухайн үед аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 19-20-р хуудас/, Гэрч С.Амарсанаагийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 08 цагт ээлжээсээ буугаад амрах байрандаа амарч байгаад өдөр 12 цаг өнгөрч байхад хоолондоо орсон юм. Хоолны дараа өнөө өглөө надтай хамт ээлжнээс буугаад амарч байсан туслах найруулагч Л.Баттулга, туслах жижүүр Б.Мөнхболд, ахлах вагон үзэгч Б.Оюунболд, вагон үзэгч Г.Мөнхтуул, найруулагч Ү.Түмэнбаяр бид нар гэсэн 6 хүнийг ПТО мастер Пүрэвдорж аж ахуйн ажил хийлгэхээр болсон. Тэгээд бид нараар өмнө вагоноос буулгаад хураачихсан байсан барилгын дээврийн 9 метрийн урттай сендвичин хавтанг 50 орчим метр газарт зөөвөрлөж барилгын ажил явуулах газарт хураалгах ажлыг хийлгэсэн. Ажил 13 цагийн үед эхлээд 15 цагийн орчимд 13 үеэр давхарлан өрсөн байсан хавтангууд дээр Б.Оюунболд гараад 13 дахь хавтанг доош нь гулгуулаад буулгаж байхад тус хавтанг арай хүчтэй хурдан доош түлхээд тэр хавтангийнхаа хурдыг сааруулж биеэ татаж чадалгүй хавтангийнхаа араас газарт толгойгоороо унасан. Бид нар гүйж очиход тэрээр нэг өндийж ирээд эргээд хэвтэж, дахин хөдлөхгүй байсан. Түүний толгойн оройн зулай хэсгээс цус ихээр гараад үсээ дагаад урсаад, амьсгалахгүй, хөдлөхгүй нэг л эвгүй болоод ирсэн. Бид нар сандралдаад эмч дуудсан. Уурхайн сувилагч 10 орчим минутын дараа ирээд түүний даралтын үзээд, цээжинд нь массаж хийгээд байсан. Тэгж байх зуур уурхайн эмч ирээд мөн хиймэл амьсгаа хийгээд тариа хийсэн хэдий ч ямар нэг нэмэр бололгүй нас барчих шиг царай нь харагдсан. Тэгээд эмч нар талийгаачийг дамнуурган дээр тавиад машин руу оруулаад аваад явсан. Бид нар амарч байх зуур дээрх ажлыг хийх байсан учраас ямар нэг аюулгүй ажиллагааны зааварчилгатай танилцуулаагүй тэр ажлыг хийсэн юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 21-22-р хуудас/, Гэрч У.Түмэнбаярын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагийн үед “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-нд вагоноор сендвич ирсэн гээд ажилчид 9 метрийн урттай сендвич буулгаж байсан. Б.Баярсайхан гэх орлогч дарга сендвичийг “депогийн хажуу талын байшингийн дагуу хураа” гэж хэлээд 6-7 ажилчин ажилласан. Тэгээд бид нар зөөврийн дугуйн тэргээр вагоноос буусан сендвичийг ачаад хураа гэсэн газарт нь хурааж байсан. Тэгээд вагоны хажууд 13 үеэр буулгаж өрсөн сендвич байсан ба бид нар тэр сендвичийг тэргээрээ байшингийн хажуу руу зөөх санаатай очиж тэргээ хажууд нь зогсоосон. 13 үет сендвич дээрээс буулгаад 4 үе сендвичээр дамжуулж гулгуулан буулгах санаатай би 4 үе сендвичийн хажуу талд тосч авахаар зогсож 4 байсан. Тэгээд талийгаач Б.Оюунболд нь 13 үе сендвич дээр гараад эхний сендвичийг гулгуулаад буулгаад үзүүр хэсэг нь бараг миний хажууд ирэх үед юм дуугараад хүн уначих шиг болсон. Тэгээд очоод хартал ажилчин С.Амарсанаа, Г.Мөнхтуул 2 очсон байсан. Тэр хоёр намайг “эмч дууд” гэж хэлэхээр нь Б.Баярсайхан даргад “хүн уначихлаа эмч дууд” гэж хэлсэн. Удалгүй эмч ирээд талийгаачийг үзээд эмчилгээ хийж байсан. Бид нарыг хол бай гэж хэлээд талийгаачийг уурхай руу аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 23-р хуудас/, Гэрч Б.Мөнхболдын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хоолноос гарч ирээд шууд депо явсан. Галт тэрэг депо дээр ирсэн байсан бөгөөд барилгын сендвич хавтанг буулгаж цааш барилгын дээвэр янзлах гэж байсан газар руу зөөж ойртуулж байсан юм. Уг хавтан нь 9 метр 40см урттай хавтангуудыг талийгаач Б.Оюунболд, С.Амарсанаа, Ү.Түмэнбаяр, Л.Баттулга, Г.Мөнхтуул нарын хамт манай амарч байсан ээлж уг хавтангуудыг зөөсөн. Хавтангуудыг хурааж байхад дээшээ 2 метр гаран өндөр дээшээ өрсөн байсан. Уг хавтангуудыг тэргэн дээр тавьж 2 хүн дамжлаад зөөж байсан. Ингээд тухайн дээшээ өрсөн байсан сендвичин хавтан дээр талийгаач Б.Оюунболд гараад хамгийн дээд хэсгийн хавтанг газарт байгаа бид нар руу гулгуулаад хавтангийн араас түлхэж байхдаа ирмэг дээр ирэх үедээ хавтангаа гулгуулаад өөрөө тухайн хавтан дээрээс газар шууд толгойгоороо эрчиндээ уначихсан. Талийгаач газар унах үед толгойноос нь цус гараад байхаар нь Л.Баттулга нь өмсөж явсан бээлийгээрээ толгойн цусыг нь тогтоох гэж оролдож байсан. Өртөөний эмч 10-15 минутын дараа ирж анхны үзлэг хийж, өртөөний хөдөлмөр аюулгүй ажиллагааны хүмүүс ирцгээсэн. 25-30 минутын дараа уурхайн түргэний тэрэг ирж талийгаачийг авч явсан. Бид нарт хамгаалалтын малгай каск өмсгөөгүй, ажлын хувцас гэж байгаагүй бид нар энгийн хувцастай ажиллаж байсан. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр зураагүй, зааварчилгаа өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 25-р хуудас/, Гэрч Л.Баттулгын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн үед талийгаач Б.Оюунболдоос гадна 5 хүн “Хандгайт” өртөөний депо дээврийн засвар үйлчилгээнд хэрэглэгдэх 9 метрийн урттай сендвичин хавтангуудыг вагоноос буулгаж барилга руу ойртуулж тэргэнд дээр зөөсөн. Хавангуудыг хурааж байхад дээшээ 2 метр гаран өндөр өрсөн байсан. Ингээд дээшээ өрсөн байсан сендвичин хавтан дээр талийгаач гараад хамгийн дээд талын хавтанг газарт байсан бид нар луу түлхэж өгөөд явж байхдаа ирмэг дээр ирэх үедээ хавтангаа гулгуулаад өөрөө тухайн хавтан дээрээс газар шууд толгойгоороо эрчиндээ уначихсан. Талийгаач газар унаад толгойноос нь цус гараад байхаар нь өмсөж явсан бээлийгээрээ толгойн цусыг нь тогтоох гэж оролдож байсан. Хэсэг хугацааны дараа өртөөний сувилагч ирээд талийгаачид анхны тусламж үзүүлсэн. 20-25 минутын дараа уурхайн түргэний тэрэг ирж авч явах үед нас барсан талаар эмч, сувилагч нар ярьж байсан... Бид задгай талбай дээр барилгын хавтан зөөх гэж байсан болохоор хамгаалалтын малгай, хувцас байхгүй энгийн хувцастай ажил хийсэн. Талийгаач бид нар амарч байсан болохоор архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Бид нарт аюулгүй ажиллагааны заавар гэж зураагүй, манай үндсэн ажил биш байсан. Хүмүүс хүрэлцэхгүй байна гээд бид нарыг ажилд гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 35- 36-р хуудас/, Гэрч С.Энхболдын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр аж ахуйн ажилд нэр бүхий 6 ажилтан сендвич хавтанг зөөвөрлөх явцад 2 метр өндөр хураалгаатай сендвич хавтан дээрээс ажилтан Б.Оюунболд нь унаж нас барсан хэрэг гарсан. Дээрх нэр бүхий ажилтанд нэг ээлжид гардаг бөгөөд 24 цаг ажилладаг. Өдөр 1200-1300 цагийн хооронд бүх ажилчид хоолонд орцгоодог. Монголиан Транс Ложистик ХХК-ний Хандгайт өртөөний дарга Ц.Энхбаяр нь аж ахуйн ажилтай гэдгийг өртөөний мастер Пүрэвдоржид хэлэхдээ “амарсан хүмүүсийг өдөр хоолны дараа сендвич хавтангуудыг зөөлгөөрэй” гэж хэлсэн гэсэн. Ингээд өртөөний дарга Ц.Энхбаяр даргын хэлснийг мастер Пүрэвдорж нь өртөөний орлогч дарга Б.Баярсайханд дамжуулж хэлсэн гэсэн. Тэгээд амарч байсан хүмүүс хоолондоо орчиход ажил хийх газар руу дээрх нэр бүхий 6 ажилтан явцгаасан...Сендвич хавтан зөөх явцад л талийгаач тухайн хураалгаатай байсан хавтангуудын хамгийн дээд хэсгийг түлхэж буулгах гэж байгаад эрчиндээ урагшаа унаж нас барсан гэсэн. Би 5 тухайн үед хэргийн газар байгаагүй. Намайг очих үед өртөөний эмч, уурхайн эмч нар ирсэн талийгаачид анхны тусламж үзүүлээд эмнэлгийн машинд авч явсан...Эдгээр хүмүүст хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааврчилгаа өгөөгүй байсан. Ажлын хувцас болон бээлий байсан. Хамгаалалтын дуулга байхгүй байсан. Хамгаалалтын бүс, өндрийн бүс хийх боломжгүй нөхцөлд ажиллаж байсан...Дээрх нэр бүхий ажилчдад хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа, дүрэм журмын талаар өртөөний орлогч дарга Б.Баярсайхан өгөх байсан. Тухайн үедээ ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй, сендвич хавтанг зөөж хураалга гэж хэлсэн гэсэн. ...Дээрх нэр бүхий 6 ажилтан нь сендвич хавтанг зөөх үндсэн ажилтан нар биш. Эдгээр хүмүүсийн үндсэн ажил нь вагон үзэгч, туслах жижүүр, хөдөлгөөний ажилчид юм. Үндсэн ажлаасаа өөр ажил үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Монголиан Транс Ложистик ХХК, байгууллагын дотоод дүрэм, журмаараа болохоор амарсан болон ээлжнээс буусан ажилчид амралтын цагаараа аж ахуйн ажил хийж болно гэсэн компаний захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээн дээр хүртэл заасан байдаг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 27-28-р хуудас/, Гэрч Ц.Энхбаярын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ингээд өртөөний орлогч дарга Б.Баярсайханд тухайн орой уулзаад “2019 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө буусан, амарч байгаа ээлжийг өдөр вагоноор ирсэн сендвич хавтанг зөөлгөөрэй” гэж ажлын чиглэл үүрэг өгсөн бөгөөд энэ талаар бас мастер Пүрэвдоржид хэлсэн байгаа гэж хэлсэн. ...Ингээд 15 цаг өнгөрч байхад өртөөний орлогч дарга Б.Баярсайхан нь “хүн уначихлаа” гэж утсаар мэдэгдсэн. Би шууд депо хэсэг дээр очих үед сендвич хавтанд доор талийгаач Б.Оюунболд ухаангүй газар унасан байдалтай, өртөөний сувилагч ирээд анхны тусламж үзүүлсэн байсан. 30 минутын дараа уурхайн эмч ирж мөн анхны тусламж үзүүлсэн боловч нас барсан байна гэж хэлээд эмнэлгийн машинаар аваад явсан... Дээрх нэр бүхий 6 ажилтанд хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй, гарын үсэг зуруулаагүй байсан. ...Эдгээр хүмүүст Б.Баярсайхан хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулах ёстой байсан. ...Эдгээр ажилчдаар үндсэн ажлаас өөр аж ахуйн ажил хийлгэж болно. Яагаад гэхээр Монголиан Транс Ложистик ХХК-ний хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгаж өгсөн байгаа. Хөдөлмөрийн гэрээний 2.2 дахь хэсгийн Ажилтны үүрэг гэсэн хэсэг дээр 2.2.3-т “Ажилтан нь албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй боловч удирдлагаас өгсөн хууль тогтоомжид бүрэн нийцсэн, бусад үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх” гэсэн заалт байдаг. ...Эдгээр ажилчдын хийх ажил нь 1-2 цагийн л ажил байсан. ...Хяналтын камерын бичлэгт тодорхой харагдах дүрс бичлэг байхгүй, яагаад гэхээр уг камер ослоос 500 метр орчим зайтай байсан болохоор ач холбогдол бүхий дуу дүрсний бичлэг байхгүй байгаа. Уг хяналтын камер нь байнга хөдөлж эргэн тойрноо харж байдаг болохоор яг ослын талаар ач холбогдолтой бичлэг бичигдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 29-31-р хуудас/, Гэрч Ц.Энхбаярын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эдгээр ажилчдад өртөөний орлогч дарга Б.Баярсайхан хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх байсан. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн талаар нь мэдэхгүй байна. Ажлын нормын, ээлжийн хувцастай ажилчид ажилласан...” гэх мэдүүлэг /хх-н 26-р ху/, Шүүгдэгч Б.Баярсайханы 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед аж ахуйн ажил хийж байсан болохоор аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, ажил нь хөнгөн байсан учраас өгөх шаардлага байхгүй гэж бодсон. Эдгээр хүмүүсээр барилгын ажил явагдах материалыг зөөлгөхөөр явуулсан байсан. Би эдгээр хүмүүст аюулгүй байдал, хийх ажлыг зааж өгч хариуцан ажиллах ёстой байсан. Би тухайн үедээ үндсэн барилгын ажил хийж байсан хүмүүс дээрээ очих гээд яваад өгсөн хойгуур ийм харамсалтай зүйл боллоо. Ажилчид хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 230-231-р ху/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №18- 06-018/40 дугаартай акт /1 дүгээр хх-н 57-58-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 6 10 дугаар сарын 16-ны өдрийн №94 дугаартай: “..1.Талийгаачийн биеийн ерөнхий доргилт, элэг задарсан, хуйханд няцарсан шарх, цус хуралтын зөөлөн эдийн няцралтыг гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. 3.Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. 4.Талийгаач биеийн доргилт, битүү гэмтлийн улмаас хурц цус алдалт, ШОК-н хүндрэлээр амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 5.Талийгаачид архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. 6.Талийгаачийн цус О (I) бүлгийн харьяалалтай байна..” гэх дүгнэлт /1 дүгээр хх-н 44-45-р хуудас/, Шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Талийгаачийн хуйханд няцарсан шархтай зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Уг гэмтлийг тухайн 2.58 метр дээрээс унах тохиолдолд дээрх хэлсэн хуйхны гэмтлийг авах боломжтой. Талийгаач өндрөөс унах үедээ толгойн хэсгээрээ унасан байсан. Элэг задарсан асуудал нь өндрөөр унах үед элэг задрах боломжтой. Талийгаачийн биед тогтоогдсон гэмтлүүд нь хуйхны няцрал, элэг задрах гэмтэл үүссэн бөгөөд өөр биеийн бусад хэсэг ил харагдах гэмтэл шарх сорви үүсээгүй байсан. Хүчтэй доргилтын улмаас дотуур цус алдаж нас барсан байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 41-р ху/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 46-52-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 01-11-р хуудас/ зэрэг болно. Шүүгдэгчийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 236-250-р хуудас Монголиан Транс Ложистик ХХК-ий тухайн үед ажиллаж байсан нэр бүхий 6 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбарууд /1-р хх-ийн 85-112, 116-134 тал/ Дээрх компаний Хандгайт өртөөний орлогч дарга Б.Баярсайхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 113-116 тал/ Монголиан Транс ложистик ХХК-ий хөдөлмөрийн дотоод журам /1-р хх-ийн 125-136 тал Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт болон холбогдох баримтууд /1-р хх-ийн 137-151 тал/ Амь хохирогчийн ажилд орсон тушаал, ажлын хувцас хамгаалах хэрэгсэл олгох журам батлах тухай компаний тушаал, түүнийг дагалдан гарсан журам, хувцас хэрэгслийн жагсаалт /1- р хх-ийн 152-159 тал/ Компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ээлжит, ээлжит бус давтан зааварчилгааны баримтууд /1-р хх-ийн 168-172 тал/ Амь хохирогч Б.Оюунболдын тухайн албан тушаал ажилдаа үргэлжлүүлэн ажиллах тухай компаний даргын тушаал, ажилтны анкет /1-р хх-ийн 173-177 тал/ Хандгайт өртөөний ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтууд /1-р хх-ийн 197-213 тал/ 7 Амь хохирогчийн буяны ажил, ээжийнх нь эмчилгээний зардал, орон сууц болон бусад хохиролд нийт 73.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримтууд /1-р хх-ийн 228 тал, 2-р хх-ийн 18- 20 тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Баярсайхан нь Монголиан Транс Ложистик ХХК-ий Хандгайт өртөөний орлогч дарга ажилтай бөгөөд тухайн шөнийн ээлжинд ажиллаж буусан 6 ажилтныг зайлшгүй амрах боломжийг олголгүй, хамгаалалтын хувцас хэрэгслээр хангаагүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлага өгөлгүйгээр аж ахуйн ажил буюу сэндвичэн хавтан зөөх ажлыг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 28 дугаар зүйлийн 28.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасан заалтуудыг зөрчсөн болох нь шинжээч Д.Машбатын 18-06-18/40 тоот дүгнэлтээр нотлогдсон байна. Шүүгдэгч Б.Баярсайхан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ буюу тухайн аж ахуйн ажил эрхэлж байсан ажиллагсдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлага өгөөгүй, мөн түүнчлэн хамгаалалтын малгайгаар хангаагүйн улмаас Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монголиан Транс Ложистик” ХХК-ний “Хандгайт” өртөөнд 2019 оны 09 дүгээр 24-ний өдөр 16 цагийн үед 2 метр 58 см орчим өндөртэй давхарласан сэндвич хавтанг зөөх ажил хийх үедээ вагон үзэгч ажилтай Б.Оюунболд нь давхарлан тавьсан хавтан дээрээс хий гишгэн унаж биеийн ерөнхий доргилт, элэг задарсан, хуйханд няцарсан шарх, цус хуралтын зөөлөн эдийн няцралт гэмтэл авч биеийн доргилт, битүү гэмтлийн улмаас хурц цус алдалт, ШОК-н хүндрэлээр амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Б.Баярсайханы эс үйлдлийн улмаас хохирогч Б.Оюунболдын амь нас хохирсон байх тул шүүгдэгчийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Баярсайханд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Б.Баярсайханы гэмт үйлдлийн улмаас Б.Оюунболдын амь нас хохирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол хор уршигт тооцов. Монголиан Транс Ложистик ХХК-ий зүгээс энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Номин- 8 Эрдэнэ, амь хохирогчийн ээж Ү.Оюун нарт буяны ажил, ээжийнх нь эмчилгээний зардал, орон сууц болон бусад хохиролд нийт 73.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдааны шатанд хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Баярсайханыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно. Харин хохирогч Б.Номин-Эрдэнийн зүгээс “...насанд хүрээгүй 3 хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон ба авч байсан цалингийн зөрүүг компаниас нэхэмжлэх эрхийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү..” гэх хүсэлтийг хангах шийдвэрлэх нь зүйтэй. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй тул энэхүү шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байгааг дурьдаад хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч байгууллагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдав. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Баярсайхан нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хир хэмжээ, нийгмийн хор аюулын шинж байдал, хохирогч гомдолтой байгаа зэргийг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ялын хэмжээ хүрээнд 01 жилийн хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар түүнд оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б овгийн Б.Б мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б овгийн Б.Б 01 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б овгийн Б.Б эдлэх 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4.Ялтан Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

5.Хохирогч Б.Н нь амь хохирогчийн авч байсан цалин тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хариуцагч 9 байгууллагаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

6.Ялтан Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьсугай. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ