Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 19

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбаатар /2736/ Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Бямбасүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802003440020 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, .............. Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот ............. тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ноёд овогт Д.Б РД: ..... Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Бямбасүрэн нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг Гахайт гэх газар 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг явуулж байгаль экологид 2.831.832 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Бямбасүрэн нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг Гахайт гэх газар 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэх хайх үйл ажиллагааг явуулж байгаль экологид 2.831.832 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт 2 хэрэгт шүүгдэгч Д.Бямбасүрэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн газрыг хөндөөд ямар нэгэн ашиг олоогүй, хайгуул хийгээгүй, олборлолт ч хийгдээгүй ...” гэх мэдүүлэг, Хохирогч Э.Э 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинэ гурвалжин ХХК Д.Б хариуцсан уурхайн улмаас 2.831.832 төгрөг гарсан, нөхөн сэргээлт хийх зардал нь 989.772 төгрөгийг хуулийн дагуу зохих байгууллагаар нь төлүүлж хамгийн гол нь эвдэгдсэн газрыг нөхөн сэргээлт хийлгэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/ Гэрч Ц.С 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд яг эзэмшсэн мэргэжилгүй боловч багаасаа хувиараа алт олборлоод ажиллаж явсан болохоор GPS дээр ажилладаг, координатын цэг тавиад түүнийг зурган дээр буулгаад сурчихсан юм. 2018 оны хавар миний танил Төмөрбат /утас:99870712/ надтай уулзаад миний таньдаг хүний найз нь хайгуул хийх гээд байгаа юм байна, тэр хүнд GPS дээр ажилладаг, координатын цэг тавиад явах хүн хэрэгтэй гэнэ, 1 сарын цалин нь 1,5-2,0 сая төгрөг гэнэ, чи ажиллах юм уу, хэрэв ажиллана гэвэл би чамд тэр хүний утасны дугаарыг өгье” гэхээр зүгээр байж байхаар ажил хийнэ гээд зөвшөөрөөд Төмөрбат ахаас тэр хүнийнх нь утасны 98095009 дугаарыг аваад ярихад Д.Бямбасүрэн гэж хүн байсан ба бид нар одоо талбай руугаа нүүж байна, талбай дээрээ очих арай болоогүй байна, талбай дээрээ очоод чамайг дуудъя гэж хэлсэн. Д.Бямбасүрэнтэй би 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн үед ярьсан. Тэгээд хүлээгээд байж байтал 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн үед Д.Бямбасүрэн над руу утсаар яриад бид нар талбай дээрээ нүүгээд ирчихлээ, чи хүрээд ирэх үү гээд намайг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд хүрээд ир гэж хэлсэн. Би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр замын машинд дайгдаад Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төв орсон ба Д.Бямбасүрэн намайг тосож аваад Сэлэнгэ аймгийн Хүдэр болон Ерөө сумын Бугант тосгоны хилийн заагт байрлах 16-н даваа гэх нэртэй газарт шөнө очсон. Намайг тэнд очиход Д.Бямбасүрэн кемп гээд 6 гэр барьчихсан байсан ба олборлолт, хайгуул явуулж эхлээгүй байсан. Маргааш өглөөнөөс нь буюу 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс би Д.Бямбасүрэнгийн тусгай зөвшөөрөл дээр байсан 6 цэгийг нь тавьж талбайн зах буланг нь тогтоож өгсөн юм. Тэр өдрөө шууд ажил эхлээгүй ба ажил хийх шатахуун түлш байхгүй гээд хэсэг байж байгаад 2018 оны 06 сарын 24-ний өдрөөс ажиллаж уг газарт алт байгаа эсэхийг тогтоох зорилгоор шруп тавьж эхэлсэн. Уг газар нь эхний 2 метр орчим давхарга нь намагтай, түүнээс хойш 6 метр орчим давхарга нь лаг шавартай байсан ба шрупээ тавьж чадахгүй 1 экскаватороо шаварт суулгаад 3,4 хонож байж гаргаж авсан. Уг газар нь бага талбайд шруп тавьж ухалт хийхээр экскаватор шаварт суугаад байсан тул талбайгаа томруулж газар ухахаар ярилцаад өмнөх экскаватор дээрээ нэмж 1 экскаватор, нийт 2 экскаватор ажиллуулж хөрс хуулалтыг хийж эхлэх гэтэл шавраас гаргаж 3 ирсэн экскаваторын мотор цохиод ажиллахаа больсон, тэгээд үлдсэн нэг экскаватороор 2018 оны 06 сарын 28-ны өдрөөс 06 сарын 29-ний өдөр ажиллаж байтал гидер нь ажиллахаа болиод бүр ажил зогссон. Тэгээд 2018 оны 06 сарын 30-ны өдөр ажил хийхгүй амарсан ба маргааш нь буюу 2018 оны 07 сарын 01-ний өдөр танай байгууллагаас шалгалт ирсэн. Тэнд ажиллаж байсан хүмүүсийг Д.Бямбасүрэн хариуцаж ажиллуулж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/ Гэрч Ч.Найдандоржийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Бямбасүрэн гэдэг хүнийг танихгүй манай компанид тийм хүн байхгүй. Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулаагүй Гахайт гэх газар нь хаана байдаг болохыг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/ Гэрч Д.Нямсүрэнгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Бямбасүрэн одоо Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд байгаа. Одоо 98880612 дугаарын утастай байгаа. Манай аав Даваасүрэн, ээж Лхамаажав нар надтай хамт Улаанбаатар хотод амьдардаг. Даваасүрэнгийн утас 98116129, ээжийн утас 99776673. 81-06 УНЗ улсын дугаартай автомашин миний машин байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар тал/ Гэрч Д.Заяабадрахын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай байгууллагаас Баасанжаргалын Батхолбоо нь 2017 онд 1700-24 дугаартай зээлийн гэрээ байгуулж 27-27УН улсын дугаартай эксковатор барьцаалж 15,000,000 төгрөгийн зээл авсан ба эксковатороо манай байгууллагын нэр дээр шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/ Гэрч У.Ууганбаатарын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Д.Бямбасүрэн гэдэг хүнийг танина. 2018 оны 06 сард намайг ажил дээрээ байхад хотоос мод авахаар ирээд надтай уулзаж танилцаж байсан, тухайн үедээ манай суманд явж байсан ба тэндээс экскаватор түрээслэх хүн байна уу гэж асуухаар нь өөрийн танил Б.Батхолбоо гэх залууг зааж өгч утсыг нь өгсөн ба тухайн үед Б.Батхолбоо нь Хүдэр суманд техникийн засвар үйлчилгээ хийж өгнө гэсэн явж байхад нь Д.Бямбасүрэнд зааж өгсөн. Би Б.Батхолбоотой нэг аймгийн гэдгээрээ 2008 оноос хойш бие биенийгээ мэдэх найз нөхдийн холбоотой юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/ Гэрч Б.Батхолбоогийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би сайн танихгүй, У.Ууганбаатараар дамжуулан 2018 оны 06 сарын 22-нд анх уулзаад 23-нд нь өөрийнхөө машин техникийг үзүүлж түрээслэхээр ярьж тохирсон юм, тухайн үед миний техникүүд эвдрэлтэй засвар үйлчилгээ хийх ажилтай байгааг хэлсэн ба надаас сарын 18 сая төгрөгөөр түрээслэхээр амаараа ярьж тохирсон юм. Надад Д.Бямбасүрэн нь урьдчилгаа гээд 6.800.000 төгрөгийг өгч үүнийгээ техникийн засвар үйлчилгээнд ашиглахаар болсон юм. Би уг мөнгийг 2018 оны 06 сарын 23-нд авч техникийг сэлбэгийг авч экскаварторыг засварласан, ингээд өөрийн ажилчин гэж Ганаа, Очоо хоёрыг хамт хөдөө явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/ Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/29 дугаартай: “...1.Тус тогтоолоор өгөгдсөн 1. N49° 31' 33.53” Е107° 2Г 46.55”, 2. N49° 31’ 31.48”, Е107° 21’ 49.54”, 3. N49° 3Г 29.78”, Е107° 21’ 47.63”, 4. N49° ЗГ 32.16”, Е107° 21’ 43.88”, 5. N49° 31’ 34.90”, Е107° 21’ 39.56”, 6. N49° 31’ 35.40”, Е107° 2Г 40.39” солбицол дахь талбайд хоёр ухаш нүх үүссэн байх ба нийт 5900м2 талбай эвдсэн байна. 4 2.Дээрх эвдэгдсэн нүхнүүд бүгд эрүүл газар шинээр ухагдаж эвдэгдсэн нүхнүүд байна. 3.Шинээр эвдэгдсэн нүх нь өвс ургамал тасарсан, үндэстэйгээ унасан, хар шороон хөрс эргүүлж хаясан гэх зэрэг шинжтэй. 4.Эвдэгдсэн талбайн хэмжээ 5900м2, тус эвдэгдсэн талбайд хамаарах байгаль орчны хохирлын үнэлгээ нь 2 831 832 төгрөг байна. 5.Тус эвдэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийх нийт зардал нь 989 772 төгрөг болж байна. 6.Тус талбай нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл болон орон нутгийн тусгай хэрэгцээний зориулалттай газар биш байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-90 дүгээр тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16 дугаар тал/ Байгаль орчин Аялал жуулчлалын яамны лавлагаа /хх-ийн 110-11 дүгээр тал/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 123 дугаар тал/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128 дугаар тал/ Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 162-164 дүгээр тал/ Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/002 дугаартай: № Эд зүйлийн нэр Чанар байдлын тодорхойлолт Зах зээлийн дундаж үнэ /төг/ Нэмэлт тайлбар 1 Toyota Prius 20, 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2013/07/25 онд МУ-д орж ирсэн Мөнгөлөг өнгөтэй Улсын дугаар 7583УБӨ арлын дугаар NHW203191922 Хуучин 10.000.000 Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/001 дугаартай: № Эд зүйлийн нэр Чанар байдлын тодорхойлолт Зах зээлийн дундаж үнэ /төг/ Нэмэлт тайлбар 1 Hyundai Robex 2900 LC-3 2001 онд үйлдвэрлэгдсэн 2010 онд МУ-д орж ирсэн, шар өнгөтэй УЛсын дугаар 2727 УН, арлын дугаар Е904GH11368 Хуучин 50.000.000 5 2 Hyundai Robex 2900 LC-3 2000 онд үйлдвэрлэгдсэн 2008 онд МУ-д орж ирсэн, шар өнгийн Улсын дугаар 18-44 УН, арлын дугаар E904GH11260 Хуучин 48.000.000 Шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 212-214 дүгээр тал/ зэрэг болно. Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.Бямбасүрэн нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг Гахайт гэх газар 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэх хайх үйл ажиллагааг явуулж байгаль экологид 2.831.832 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв. Харин Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бямбасүрэнг хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэдий хэмжээний ямар ашигт малтмал олборлосон болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлогдоогүй байх тул энэхүү үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч Д.Бямбасүрэнд холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Д.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “...Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Д.Бямбасүрэнг гэм буруугийн талаар маргаантай байгаа, мөн Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон хорих ялын хэмжээнээс доош татаж 01 жилийн хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.5.”ашигт 6 малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг;4.1.6.”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна. Энэ ашигт малтмал гэдэг ойлголтонд шүүгдэгчийн эрэл хайгуул хийсэн ”алт” хамаарч байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал эрэх, хайх гэдэг ойлголтонд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох, судалгааны ажил хийх гэсэн ойлголт байгаа боловч шүүгдэгч Д.Бямбасүрэн нь газрын хэвлийг хөндөн ухаш үүсгэж баяжмал бүхий шороог угаах үйл ажиллагаа явуулж байгаа нь алт олборлох зорилгоор эрэл хайгуул хийсэн байдал тогтоогдож байгаа бөгөөд харин шүүгдэгчийн газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэснээр ашигт малтмал олборлосон болох нь нотлогдоогүй гэж шүүх үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч эрэл хайгуул хийснээр газрын хэвлийгээс алт буюу ашигт малтмал авсан, ашиг олсон эсэх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн ойлголт, гэм бурууд хамааралгүй бөгөөд түүний үйлдлийн улмаас байгаль эклогид хор хохирол учирчээ. Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна. Шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 2.831.832 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэргийн улмаас байгаль экологид 2.831.832 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Д.Бямбасүрэн нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцов. Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковатор, хүнд даацын ачигч машин, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн гэмт үйлдэлдээ ашигласан Hyundai Robex 2900 LC-3 маркийн 50.000.000 төгрөгийн үнэ бүхий эксковатор, Hyundai Robex 2900 LC-3 маркийн 48.000.000 төгрөгийн үнэ бүхий эксковаторуудаас нэг эксковатор нь тухайн үйл явцад ашиглагдаагүй болох нь 7 шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан арай хямд үнэ бүхий эксковатор буюу 48.000.0000 төгрөгийн үнэлгээтэй эксковаторыг гэмт үйлдэлдээ ашигласанд тооцож түүний үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн дээрх техник хэрэгсэл нь шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байна. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав. Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгчийн өмчлөлийн 75-38 УБӨ улсын дугаартай тоёота приус маркийн машиныг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжтэл хэвээр хэрэглэхээр заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Н овогт Д.Б мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “хууль бусаар ашигт малтмал олборлох” үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н овогт Д.Б 01 жилийн хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Б оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4.Ялтан Д.Б энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар ялтан 8 Д.Б 48.000.000 /дөчин найман сая/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай. 

6.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгчийн өмчлөлийн 75-38 УБӨ улсын дугаартай тоёота приус маркийн машиныг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжтэл хэвээр хэрэглэсүгэй. 

7.Ялтан Д.Б урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ЭРДЭНЭХИШИГ