| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01354/и |
| Дугаар | 1324 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 1324
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01354/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, Залуучуудын өргөн чөлөөд байрлах, Төрийн банкны ****** салбар /утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ******* ******* сум, Өргөө баг, ****** дугаар байрны ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас ******* /,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, Малчин баг, Хөтөлийн ****** гудамж, ******тоотод орршин суух, ******* овогт ийн , / регистрийн дугаар:, утас:/- нарт холбогдох,
“ 10,684,430.00 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Тус шүүхээр хянан хэлэлцэгдэж Төрийн банкнаас гаргасан 10,675,430 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 9000 төгрөгний нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна.
Иймд хүсэлтийг хүлээн авч Төрийн банкнаас авсан зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Ц. нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Төрийн банкны нэхэмжлэлтэй, Г.*******, Ц. нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, 10,684,430.00 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр төлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч Ц. миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлттэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбар нь хариуцагч Г.*******, Ц. нарт холбогдуулан 10,684,430.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.*******, Ц. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,684,430.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Төрийн банкны Дархан-Уул салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******, Ц. нарт холбогдох 10,684,430.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 185,900.88 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 92,950.44 төгрөгийг хариуцагч Г.*******, Ц. нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 92,950.44 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Мон******* Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА