| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0130/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2019-12-25 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 07
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанд: Улсын яллагч Г.Энхмаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Батсайханы Чинзоригт холбогдох эрүүгийн 1902001470148 дугаартай хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар төмөр замын 1 дүгээр ангийн 11 дүгээр хэсэгт замчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Мандал сум, 6 дугаар баг, Ноёдын 42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батсайханы Чинзориг, РД:/МЗ82112539/, Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Б.Чинзориг нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Даваат” гэх газар зөвшөөрөлгүйгээр 13.158 метр куб мод бэлтгэж, байгаль экологид 675,005 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Чинзориг нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Даваат” гэх газар зөвшөөрөлгүйгээр 13.158 метр куб мод бэлтгэж, байгаль экологид 675,005 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Чинзориг гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 1.Шүүгдэгч Б.Чинзориг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 04 дүгээр 2 сарын 22-ны өдөр “Номголжин” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, мод бэлтгэх газар зааж өгсөн юм. Тэгээд 2 сарын дараа би мод бэлтгэх газар луугаа явж мод бэлтгэсэн юм. Гэтэл “Номголжин” ХХК-ний зааж өгсөн мод бэлтгэх ёстой байсан газрыг андууран өөр газраас мод бэлтгэсэн байсан. Очсон газар уртаар нь тайрсан 4-5 мод байхад нь нэмж 5-6 мод унагааж машиндаа ачин буцах замдаа улсын байцаагчид баригдсан. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, учруулсан хохирлоо төлсөн....” гэх мэдүүлэг 2.Хохирогч Э.Одгаравын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...иргэн Б.Чинзориг нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн хэргийн талаар ойлгож мэдлээ, мэргэжлийн байгууллагаас тогтоосон ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-н 103-104-р хуудас/, 3.Гэрч Д.Отгонбаярын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 28-ны үүрээр 05 цагийн үед Б.Чинзориг болон Б.Отгонбат нарын хамт Зил-131 маркийн 86-09 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй уул руу модонд явсан. Би яг хаанаас мод бэлтгэж ачиж байгаа газрынх нь нэрийг бол хэлж мэдэхгүй. Ямар ч л байсан Мандал сумаас хойш Ялбагийн постноос цааш нилээн явж байгаад уулын ам руу орж машинаа зогсоож, цааш бид 3 алхаж модоо харах үед уртаар нь бэлтгэсэн мод газарт байсан. Тэгээд тэрэн дээр нь нэмж бид 3 мод бэлтгэж машин дээрээ ачиж сумын төв рүү явах үед буюу мод тээвэрлэсэн газраасаа нээх холдолгүй шалгалтын 3 хүнд баригдаж сумын төвийн журмын хашаанд модтой машинаа хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 111-112-р хуудас/, 4.Гэрч Б.Отгонбатын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 28-ны үүрээр 05 цагийн үед Б.Чинзориг болон Д.Отгонбаяр нар манай гадаа Зил-131 маркийн 86-09 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж намайг авч, уул руу модонд явсан. Тэр өдөр 11 цагийн орчимд мод бэлтгэх газарт очиход бэлдсэн мод байсан. Тэр бэлдсэн модон дээр Б.Чинзориг, Д.Отгонбаяр бид 3 нэмж 5-6 ургаа мод унагаж 4 метрээр нь тайрч машиндаа ачиж дуусгаад 15 цагийн орчимд мод бэлтгэсэн газраасаа хөдлөөд нээх удалгүй шалгалтын хүмүүстэй таарчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 109-110-р хуудас/, 5.Гэрч Н.Буяндэлгэрийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Чинзоригийн ойгоос мод бэлтгэсэн гэх -52 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 474 И49 14 253 -42 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 491 И49 14 253 -50 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 514 И49 14 247 -38 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 513 И49 14 244 -55 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 506 И49 14 244 -45 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 486 И49 14 243 Энэхүү солбицолын цэг бүхий газар нь “Номголжин” ХХК-ийн мод бэлтгэх зөвшөөрөл авсан “Харганат” гэх газартай давхцахгүй байна. Дээрх солбицолын цэг бүхий газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Даваат” гэх газар буюу 537 дугаар хэсэглэлийн ойг зааж байна. Энэхүү солбицолын цэгүүдийг Ерөө сумын ойн сангийн мэдээллүүдийг байрлуулсан компьютерийн Arc Gis программ дээр оруулан үзсэн болно. “Харганат”, “Даваат” гэх газар нь хоорондоо 8 км зайтай байна. Би энэхүү зураглалыг гаргаж мэдүүлэгт хавсаргуулья....” гэх мэдүүлэг хх-н 115-р хуудас/, 5.Гэрч И.Алтанцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах 3 ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Чинзоригийн ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд манай компани ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй, манай компани ойгоос мод бэлтгэх зөвшөөрлөө хуулийн дагуу авсан бөгөөд гэрээгээр ажил гүйцэтгүүлэхээр тохироод тухайн хүнд мод бэлтгэх газрыг зааж өгөөд явуулж байхад өөр газраас мод бэлтгэсэн байсан.....” гэх мэдүүлэг /хх-н 118-119-р хуудас/, 6.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа, хөгжлийн төвөөс гаргасан шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 123-128-р хуудас/, 7.Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 8.Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №Т2019-11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 132-134-р хуудас/, 9.“Арвижих Эстимейт” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №01/026 дугаартай үнэлгээ /хх-н 137-р хуудас/, 10.Гэрч Д.Одонгэрэлийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Батболд ах Швед улсад гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байгаа. 2018 оны 3 сард байхаа хоног хугацааг нь сайн мэдэхгүй байна. Швед улс руу гэр бүлийн хамт явсан. ...Д.Батболд ахад бор ногоон өнгийн Зил-131 маркийн 86-09 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Ер нь өөрт нь Зил-131 маркийн 2 тээврийн хэрэгсэл байснаас нэгийг нь зараад нөгөөг нь манай дүү Д.Алтантүлхүүрт өгсөн өөр мэдэх зүйл алга...Сураг сонсоход Б.Чинзориг гэх хүнд зарсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 150-р хуудас/, 11.Б.Чинзоригийн яллагдагчаар 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”Номголжин” ХХК-нд олгосон зөвшөөрлийн дагуу уулнаас мод бэлтгэх ажлыг хийж нийлүүлэх гэрээ байгуулж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харганат” гэх газраас мод бэлтгэх байсан боловч газраа сайн мэдэхгүй учир андуурч цаана нь байдаг “Даваат” гэх газраас нэг машин мод бэлтгэж яваад баригдсан. “Номголжин” ХХК-ийн зүгээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харганат” гэх газраас мод бэлтгээрэй гэж 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тухайн газарт нь очиж зааж өгсөн боловч би сарын дараа явсан болохоор “Харганат” гэх газрыг андуурч “Даваат” гэх газраас мод бэлтгэсэн байсан. Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харганат” гэх газраас 4 метрийн урттай, 26 ширхэг шинэс мод бэлтгэсэн, хууль бусаар зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэх нь хориотой гэдгийг мэднэ. ...Шинжлэх ухааны их сургуулийн Ой модны сургалт судалгааны хүрээлэн, Ой судалгаа хөгжлийн төв болон эд зүйлийн үнэлгээний дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. ...Д.Батболд гэдэг хүн гадаад явсан гэсэн, би сайн танихгүй, уг нь бол худалдаж авсан. Гэхдээ төлбөр мөнгө нь жаахан дутуу учир нэрээ шилжүүлж аваагүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 145-147-р хуудас/, -Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа, хөгжлийн төвөөс гаргасан шинжээчийн дүгнэлт, ойн сангийн тархалтын гэрэл зургийн үзүүлэлт Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг тогтоох № Уртын хэмжээ /метр/ Нарийн үзүүрийн голч /см/ Модны тоо /ширхэг/ Нэг модны эзэлхүүн /м/куб/ Нийт эзэлхүүн м/куб 1 4 28 2 0.283 0.566 2 4 30 1 0.322 0.322 3 4 32 3 0.363 1.089 4 4 4 34 4 0.407 1.628 5 4 36 3 0.453 1.359 6 4 38 4 0.502 2.008 7 4 40 1 0.554 0.554 8 1 42 3 0.608 1.824 9 4 44 1 0.664 0.664 1 0 4 46 2 0.723 1.446 1 1 4 50 2 0.849 1.698 1 2 26 13.158 м/куб Хүснэгт Экологи-эдийн засгийн үнэлгээ: 13.158х1.8 итгэлцүүр х28500 төгрөг=675.005 төгрөг /зургаан зуун далан таван мянга тав/ -Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 116-117-р хуудас/, -Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №Т2019-11 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн мод нь дундажаар 61,25%-ийн чийглэгтэй, хөндлөн огтлол болон ширхэгийн дагуу чиглэлд гүн цууралт, хагаралт үүсээгүй, ойн түймэр, механик гэмтэлд өртөж байгаагүй, хэвийн өсөлттэй шинэс /Larix sibirica/ мод байна” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.Чинзориг нь “Номголжин” ХХК-ний “Ойд үйлдвэрлэлийн ашиглалт” явуулах хууль ёсны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ажил гүйцэтгэх хөдөлмөрийн гэрээ байгуулж, мод бэлтгэх газрыг заалгасан боловч мод бэлтгэх зөвшөөрөлтэй газрын байршлыг андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан “Номголжин” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, ойд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, хөдөлмөрийн гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Б.Чинзоригийг “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, мөн хуулийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Чинзориг нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 675,005 /зургаан зуун далан таван мянга таван/ төгрөгийг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,025,015 /хоёр сая хорин таван мянга арван таван/ төгрөг төлж барагдуулсан болохыг 5 дурьдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Б.Чинзоригийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Чинзориг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохиролыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон торгуулийн ялын хэмжээ хүрээнд шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.Чинзоригийн цалин, хөлс орлого, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Чинзориг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас хураагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 4 м урттай 26 ширхэг шинэс мод, мөн Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “дружба” нэртэй 1 ширхэг хөрөөг тус тус улсын орлогод оруулж, энэ гэмт хрэгийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 86-09 СБА улсын дугаартай, Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанаас чөлөөлж, уг машины өмчлөгч Д.Батбодод буцаан олгохоор шийдвэрлэсэн. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, улсын орлогод орохоор хуульчлагдсан байна. Гэвч дээрх тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигч нь уг техникээ гэмт үйлдэлд ашиглуулсан болохоо мэдээгүй, түүнчлэн уг тээврийн хэрэгслээр хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлогдсон байх тул битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав. 6 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Чинзоригийн урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Б.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Ч 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.0000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ч оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, мөн хуулийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар ялтан Б.Ч нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 675,005 /зургаан зуун далан таван мянга таван/ төгрөгийг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,025,015 /хоёр сая хорин таван мянга арван таван/ төгрөг төлж барагдуулсан болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас хураагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 4 м урттай 26 ширхэг шинэс мод, мөн Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “дружба” нэртэй 1 ширхэг хөрөөг тус тус хурааж улсын орлогод оруулж, 86-09 СБА улсын дугаартай, Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанаас чөлөөлж, уг машины өмчлөгч Сэлэнгэ амйгийн Мандал сумын 03 р баг Баянсуудал сэвүүл 1-а тоотод оршин суух Д Б /МЮ76100471/ олгосугай.
7.Ялтан Б.Ч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
8.Ялтан Б.Ч урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 7 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ