Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 410

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, 
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Уул багт оршин суух Болдбаатарын Удвалцэцэгт /РД: ДР87092705/ холбогдох 
Зээлийн 650.312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 10-ны өдөр хүлээн аваад
                                               ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Б.Удвалцэцэг нь сум хөгжлийн сангаас 2014 онд зээл авч, зээлээ хугацаанд нь төлөлгүй 1.650.312 /нэг сая зургаан зуун тавин мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийн өр үүсгэснийг аймгийн Аудитын газраас 2015 онд шалгаж акт тогтоосон юм. Сумын Засаг даргаас актаа төлөх тухай мэдэгдэх хуудас өгч 1.000.000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 650.312 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй байна. Б.Удвалцэцэгийн зээлийн өрийн үлдэгдэл 650.312 төгрөгийн актын төлбөрийг барагдуулж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргав гэжээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Эрдэнэ сумын Засаг даргаас Цагаан-Уул багийн иргэн Б.Удвалцэцэгээс сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөрт 650.312 /зургаан зуун тавин мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Б.Удвалцэцэг нь өөрт холбогдох төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа уламжилъя гэжээ.
                                                    ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Б.Удвалцэцэгт холбогдох зээлийн үлдэгдэл 650.312 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь “...Эрдэнэ сумын Засаг даргаас Цагаан-Уул багийн иргэн Б.Удвалцэцэгээс сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөрт 650.312 /зургаан зуун тавин мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Б.Удвалцэцэг нь өөрт холбогдох төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа уламжилъя...” гэх 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/202 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. 
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх  хэсгүүдэд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Б.Удвалцэцэгт холбогдох зээлийн үлдэгдэл 650.312 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.


ШҮҮГЧ                            Н.ОЮУНБИЛЭГ