Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/87

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Идэрбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Б.Г-д холбогдох эрүүгийн 1721002570158 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ......дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ........................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулаад хойшлуулсан 2 жилийн хорих ялаас 6 сарыг нэмж, нийт 3 жил хорих ялаар шийтгүүлсэн,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.24 дэх хэсэгт зааснаар 4 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 7 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх хаалттай хорих 409 дүгээр ангид эдэлж байсан гэх, ...... овогт Б.Г. /РД: ......................./

 

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг, Хан-Уулын 5-18Б тоот хашаанд байрлах хүнсний дэлгүүрт буюу хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Энхцэцэгт 190.800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би 2006 онд Энхцэцэгийн дэлгүүрийн зориулалттай байрыг нь барьж өгсөн юм. Үүнээс хойш би хоригдож байгаад суллагдсан. Ингээд би 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Энхцэцэгийн гэрт ойр зуурын ажил хийж өгч туслаад 200,000 төгрөг авахаар болсон. Би ажлаа хийж дуусгаад мөнгөө авах гэсэн боловч Энхцэцэг “мөнгө байхгүй байна. Харин чи 1 шил архи аваад яв” гэж хэлэхээр нь 1 шил архи аваад явсан. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Энхцэцэгийн дэлгүүр рүү дахин очиход хаалттай, хүнгүй байхаар нь дэлгүүрийн цонхоор нь ороод архи, тамхи, хуурай сүү гэх мэт зүйл авсан...гэв.

 

Хохирогч А.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн орчим хүнсний дэлгүүрээ хаагаад Баянтүмэн сум руу банкнаас зээл хөөцөлдөх гээд явсан. Тэгээд 16 цагийн орчим дэлгүүртээ ирээд хаалгаа онгойлгоод ороход хаалга, хаалганы цоож зүгээр байсан. Дэлгүүртээ ороод бараагаа харахад тамхи, ундааны лангууны хооронд байдаг зүүн тийшээ харсан вакум цонх онгорхой байсан. Дэлгүүрийн бараагаа бүртгэж үзэхэд тамхины лангуун дээр байсан “Change esse” тамхи 4 хайрцаг, алтаннавч тамхи 5 хайрцаг үлдээгээд бусад тамхинуудыг бүгдийг нь аваад явсан байсан. ...Хохиролтой холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгайд алдагдсан эд зүйлсийг нэхэмжлэхгүй...” гэжээ. /хх-ийн 66-73 тал/

 

Гэрч А.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энхцэцэгийн хашаанд байх гөлөгтэй нохойд нь хоол өгөх гээд очоод хашаанд нь байх нохойны идүүрт хоолыг нь өгөөд байж байхад хашааны гадна талд нэг хүн харагдах шиг болсон. Нохойд хоол өгчихөөд хашааны баруун талаар нь машинтай тойрч харахад баруун тийшээ харсан дэлгүүрийн үүдэнд цагаан өнгийн ултай шар пүүзтэй, хар өнгийн саравчтай малгайтай, ногоон өнгийн хальсан нимгэн куртиктэй залуу зогсож байсан. Намайг дэлгүүрийн баруун талаар хойшоо явахад эргээд дэлгүүрийн баруун талаар урагшаа яваад хашааны урдуур зүүн тийшээ явангуут нь би машинтай ухарч харахад хашааны үүдний хаалганы дээгүүр гараа хийж онгойлгох гэж байснаа болиод хашааны гадна талд байх нүх рүү шээчихээд намайг хараад байхаар зүүн тийшээ явсан. Би бүр ойртож харахад бор царайтай 160 орчим см өндөртэй, дээд талын уруулын баруун хэсэг сорвитой залуу байсан. Би тэр үед дүү А.Энхцэцэг рүү танай гадаа ийм хүн байна гэж хэлчихээд яваад өгсөн. Одоо тэр залууг харвал танина...” гэжээ. /хх-ийн 79-80 тал/

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-40 тал/

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-49 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-54 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 139 тал/

- Б.Г-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 85-87, 131-138тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ....... овогт Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг, Хан-Уулын 5-18Б тоот хашаанд байрлах хүнсний дэлгүүрт буюу хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Энхцэцэгт 190.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч А.Энхцэцэг, гэрч А.Энхтүвшин нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч Б.Г-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл биеэр 1 жил 04 сар 12 хоног, шагналын 02 сар 09 хоног, нийт 1 жил 06 сар 21 хоногийн хорих ялыг эдэлж, 3 жил 05 сар 09 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Б.Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 05 сар 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 05 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 5 жил 05 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Г-гийн үйлдлийн улмаас хохирогч А.Энхцэцэгт 190.800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г-гийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б.Г-гийн .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.