Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01092

 

ЗТН ОНӨААТҮГ-ын ҮЭ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/02096 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар магадлалтай,

ЗТН ОНӨААТҮГ-ын ҮЭ-ийн нэхэмжлэлтэй

ЗТН ОНӨААТҮГ--т холбогдох,      

Цалин, тэтгэмж 407.101.823 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, С.Т, В.Н нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч нарыг төлөөлж ЗТН ОНӨААТҮГ-ын ҮЭийн хорооны шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Нийслэлийн Нийтийн тээврийн газраас смарт картаар үйлчлэх болсонтой холбогдуулан мөнгө хураагчийн ажлын байранд ажиллаж байсан 600 гаруй хүний ажлын байрыг тодорхойгүй болгож, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, шилжүүлэх нэрийн дор орон тооны цомхтголд оруулсан. Ажилчдын зөвшөөрөлгүйгээр өөр ажилд буюу угаалга цэвэрлэгээ, бүртгэлийн ажилд томилж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, энэ талаархи тушаал шийдвэрийг ажилчдад танилцуулж, мэдэгдэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно, хамтын гэрээний 3.7-д ажилтны буруу биш шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх тухайлбал байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, технологийн шинэчлэл ба бүтцийн өөрчлөлт хийгдсэн орон тоо хасагдсан эсвэл тоог цөөрүүлсэн бол ажилласан жилийг нь харгалзан ажилтанд доорхи дундаж цалинтай тэнцэх тэтгэмж нэг удаа олгоно. Үүнд 1-3 жил ажилласан бол 2 сар, 3-5 хүртэлх жил ажилласан бол 4 сар, 6-10 жил ажилласан бол 6 сар, 15 жил ажилласан бол 10 сар, 16 түүнээс дээш жил ажилласан ажилтанд 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно гэж заасан. Жагсаалтаар авагдсан нэр бүхий 73 ажилтны хамтын хэлэлцээрийн 2.1.12-т "мэргэшсэн жолооч, кондукторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10-20% хүртэл хэмжээгээр нэмж олгоно" гэж заасны дагуу 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар мэргэшсэн зэргийн нэмэгдэл 142.307.071 төгрөг, хамтын хэлэлцээрийн 4.2-т "ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болон хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлүүдийг сар бүр олгоно. Тэгэхдээ мэргэжлийн зэрэг, ур чадвар, хөдөлмөрийн нөхцлийг харгалзан байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм журмуудыг мөрдлөг болгоно. Энэ нь үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байна" гэж заасны дагуу 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны 136.981.000 төгрөгийн ур чадварын нэмэгдэл хөлс, хамтын гэрээний 4.7-д "үр дүнгийн цалин олгохдоо нэг сарын дундаж цалин хөлснөөс бууруулахгүйгээр бодож олгоно" гэж заасны дагуу 2013, 2014, 2015 онуудын үр дүнгийн цалинд 52.873.087 төгрөг, Жагсаалтаар авагдсан нэр бүхий 61 ажилтны Цалин хөлсний журмын 5.3.3-т заасны 2015 оны удаан жилийн нэмэгдэлд 6.910.000 төгрөг, жагсаалтаар авагдсан нэр бүхий 72 ажилтны хамтын гэрээний 4.4-т "илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол цалин хөлсийг ердийн үеийнхээс хоёр дахин нэмэгдүүлж олгоно" гэж заасан байхад илүү цагийн хөлсийг 1,5 дахин бодож олгосон тул дутуу олгосон илүү цагийн хөлс болох 5.085.531 төгрөг, жагсаалтаар авагдсан нэр бүхий 3 ажилтны хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3.7-д заасны дагуу орон тооны цомхтголд орсон тушаалтай тул тэтгэмжид 9.514.625 төгрөг, жагсаалтаар авагдсан нэр бүхий 57 ажилтны шагналт цалин болох 52.888.508 төгрөг, жагсаалтаар авагдсан нэр бүхий 13 жолоочид олгогдох жолоочийн даатгалын зөрүүд 611.000 төгрөг, нийт 407.170.823 төгрөгийг хариуцаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЗТН ОНӨААТҮГ--ын шүүхэд гаргасан тайлбарт: Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн тээврийн газрын даргын А/67 тоот тушаал, 03 албан даалгаврын дагуу шугамд ажиллаж байсан бүх мөнгө хураагчийн ажлын чиг үүрэг болон нэршилд өөрчлөлт орсон. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 6/22 тогтоолоор батлагдсан журмын дагуу Нийслэлийн тээврийн газрын даргын 2015 оны А/107, А/122 тушаал гарсантай холбогдуулан нийтийн тээврийн бүх аж ахуй нэгжүүдийн шалгагч нарыг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цуглуулан шалгагч нарын ажиллах цаг, ажлын хөлс зэргийг тодорхой танилцуулсан. Байгууллагаас ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэг ч мөнгө хураагчийг ажлын байрнаас чөлөөлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь Автобус-1 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдан 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар бүртгэгдэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн. Энэ хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3156 тоотоор 1 дүгээр баазын ҮЭХ-нд мэдэгдсэн. Яагаад гэхээр "Автобус-1" нь НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ байгуулагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө гэсэн заалтыг баримталж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна гэж заасны дагуу хуулиа мөрдөж ажиллаж байна. ЗТН ОНӨААТҮГ- нь Нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын ҮЭХ, Автобус-3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Хамтын гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцээ хийгдэж 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1 албан тоотоор ҮЭХ-ноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж 2015 оны 01 дүгээр сарын, 09-ний өдөр тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажилласан. Ажил олгогчоос 2016 оны 3 дугаар сарын 01-нд МҮЭ-ийн холбоонд хамтын гэрээ байгуулагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/02096 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан удаан жилийн нэмэгдэл цалинд 1.Жамъяангийн Алтанцэцэгт 240.000 төгрөг, 2.Пүрэвдоржийн Алтанцэцэгт 60.000 төгрөг, 3.Догсмаагийн Алтансувдад 130.000 төгрөг, 4.Сүрэнгийн Бадамханд 110.000 төгрөг, 5.Даваагийн Болормаад 60.000 төгрөг, 6.Гомбын Болормаа 50.000 төгрөг, 7.Базарсадын Баярмаад 190.000 төгрөг, 8.Дарьсүрэнгийн Болдбаатарт 130.000 төгрөг, 9.Содномцэрэнгийн Баасанжавд 60.000 төгрөг, 10.Зандраагийн Батцэнгэлд 60.000 төгрөг, 11.Баянцагааны Баянжаргалд 130.000 төгрөг, 12.Ганбатын Баярбат 90.000 төгрөг, 13.Лөөнөөгийн Батцоож 60.000 төгрөг, 14. Доржпүрэвийн Ганчимэг 190.000 төгрөг, 15.Товуунайн Ганчимэг 120.000 төгрөг, 16.Чойжилжавын Ганболд 100.000 төгрөг, 17.Цэдэн-Ишийн Ганбаатар 180.000 төгрөг, 18.Нацагдоржийн Долгорсүрэн 60.000 төгрөг, 19.Самданлхүндэвийн Мөнхтуяа 100.000 төгрөг, 20.Өлзийгийн Мөнхцэцэг 80.000 төгрөг, 21.Шагдарын Мэнд-Аюуш 60.000 төгрөг, 22.Далантайн Оюунболд 60.000 төгрөг, 23.Эрдэнэ-Очирын Мөнхзул 60.000 төгрөг, 24.Зимандийпийн Энхтүвшин 90.000 төгрөг, 25.Баяраагийн Мөнх-Амгалан 60.000 төгрөг, 26.Төрбаатарын Нацагдорж 150.000 төгрөг, 27.Цэрэнлхамын Нарантуяа 180.000 төгрөг, 28.Аюушийн Нарантогтох 110.000 төгрөг, 29.Дамдинсүрэнгийн Нямсүрэн 60.000 төгрөг, 30.Ичинхорлоогийн Наранцэцэг 80.000 төгрөг, 31.Галхүүтийн Сарантуяа 100.000 төгрөг, 32.Баасангийн Саранчимэг 55.000 төгрөг, 33.Батсүхийн Сэргэлэн 100.000 төгрөг, 34.Цэгмидийн Сэрсмаа 110.000 төгрөг, 35.Буян-Өлзийгийн Солонго 60.000 төгрөг, 36.Урамхааны Серекбай 90.000 төгрөг, 37.Доржжүгдэрийн Оюунтунгалаг 140.000 төгрөг, 38.Эрдэнэхүүгийн Очирхуяг 280.000 төгрөг, 39.Цэдэндамбын Отгонсүрэн 130.000 төгрөг, 40.Ширзагдын Оюунбилэг 130.000 төгрөг, 41.Цоодолын Отгонжаргал 70.000 төгрөг, 42.Бавуугийн Өлзийбал 60.000 төгрөг, 43.Аптангэрэлийн Оюунжаргал 50.000 төгрөг, 44.Дашдэлэгийн Өрнөхбаяр 90.000 төгрөг, 45.Жагзмаагийн Хүрэлбаатар 160.000 төгрөг, 46.Шагдарсүрэнгийн Цэцгээ 60.000 төгрөг, 47.Доржийн Цэмбэл 220.000 төгрөг, 48.Буяндэлгэрийн Цэндмаа 280.000 төгрөг, 49.Мишигдоржийн Цэндхүү 60.000 төгрөг, 50.Бямбасүрэнгийн Уранбат 180.000 төгрөг, 51.Данхын Уртнасан 120.000 төгрөг, 52.Гэнэбазарын Уранхайч 100.000 төгрөг, 53.Долгорсүрэнгийн Уянга 50.000 төгрөг, 54.Лхамсүрэнгийн Уранчимэг 240.000 төгрөг, 55.Буян-Очирын Пүрэвдулам 100.000 төгрөг, 56.Ядамсүрэнгийн Пүрэвсүрэн 100.000 төгрөг, 57.Чагнаадоржийн Эрдэнэчимэг 100.000 төгрөг, 58.Дагвын Эрдэнэчимэг 100.000 төгрөг, 59.Алтанчимэгийн Эрдэнэчимэг 120.000 төгрөг, 60.Түмэн-Аюушийн Энхцэцэг 170.000 төгрөг, нийт 6.735.000 төгрөгийг хариуцагч "Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГазраас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 18.1.1, 50 дугаар зүйлийн 53.1. дэх хэсэгт заасныг баримтлан илүү цагийн нэмэгдэл цалинд 1.Жамъяангийн Алтанцэцэг 76.945 төгрөг, 2.Пүрэвдоржийн Алтанцэцэг 29.060 төгрөг, 3.Догсмаагийн Алтансувд 7.808 төгрөг, 4.Дүгэржавын Алтан-Уяа 14.218 төгрөг, 5.Сүрэнгийн Бадамханд 101.056 төгрөг, 6.Даваагийн Болормаа 74.178 төгрөг, 7.Гомбын Болормаа 48.848 төгрөг, 8.Лхагвасүрэнгийн Баяржавхлан 85.728 төгрөг, 9.Базарсадын Баярмаа 109.254 төгрөг, 10.Дарьсүрэнгийн Болдбаатар 48.405 төгрөг, 11.Содномцэрэнгийн Баасанжав 114.317 төгрөг, 12.Баярсүхийн Бямбачулуун 20.070 төгрөг, 13.Зандраагийн Батцэнгэл 105.429 төгрөг, 14.Жамбалын Батдулам 80.922 төгрөг, 15.Бийраагийн Байгалмаа 54.632 төгрөг, 16.Баянцагааны Баянжаргал 32.787 төгрөг, 17.Ганбатын Баярбат 94.438 төгрөг, 18.Бямбын Батсүх 36.604 төгрөг, 19.Лөөнөөгийи Батцоож 155.388 төгрөг, 20.Доржпүрэвийн Ганчимэг 121.455 төгрөг, 21.Товуунайн Ганчимэг 193.000 төгрөг, 22.Мандширийн Ганчимэг хөлс 23.506 төгрөг, 23.Чойжилжавын Ганболд 110.101 төгрөг, 24.Цэдэн-Ишийн Ганбаатар 35.507 төгрөг, 25.Нацагдоржийн Долгорсүрэн 104930 төрөг, 26.Цамданлүндэвийн Мөнхтуяа 11.413 төгрөг, 27.Өлзийгийн Мөнхцэцэг 9.012 төгрөг, 28.Шагдарын Мэнд-Аюуш 33.375 төгрөг, 29.Далантайн Оюунболд 100.877 төгрөг, 30.Эрдэнэ-Очирын Мөнхзул 79.711 төгрөг, 31.Зимандийгийн Энхтүвшин 118.582 төгрөг, 32.Баяраагийн Мөнх-Амгалан 90.536 төгрөг, 33.Төрбаатарын Нацагдорж 37.995 төгрөг, 34.Цэрэнлхамын Нарантуяа 31.106 төгрөг, 35.Аюушийн Нарантогтох 20.873 төгрөг, 36.Гомбодоржийн Нарантуяа 87.942 төгрөг, 37.Дамдинсүрэнгийн Нямсүрэн 78.411 төгрөг, 38.Пүрэвийн Нандинцэцэг 43.633 төгрөг, 39.Ичинхорлоогийн Наранцэцэг 34.375 төгрөг, 40.Галхүүгийн Сарантуяа 46.645 төгрөг, 41.Батсүхийн Сэргэлэн 29.098 төгрөг, 42.Цэгмидийн Сэрсмаа 57.189 төгрөг, 43.Буян-Өлзийгийн Солонго 102.317 төгрөг, 44.Батчулууны Сарангэрэл 35.081 төгрөг, 45.Урамхааны Серекбай 72.468 төгрөг, 46.Пүрэвийн Оюунгэрэл 117.093 төгрөг, 47.Доржжүгдэрийн Оюунтунгалаг 191.185 төгрөг, 48.Эрдэнэхүүгийн Очирхуяг 70.227 төгрөг, 49.Цэдэндамбын Отгонсүрэн 101.386 төгрөг, 50.Ширзагдын Оюунбилэг 37.816 төгрөг, 51.Цоодолын Отгонжаргал 199.939 төгрөг, 52.Бавуугийн Өлзийбал 13.174 төгрөг, 53.Алтангэрэлийн Оюунжаргал 179.140 төгрөг, 54. Дащдэлэгийн Өрнөхбаяр 141.558 төгрөг, 55.Жагзмаагийн Хүрэлбаатар 39.596 төгрөг, 56.Шагдарсүрэнгий Цэцгээ 51.141 төгрөг, 57.Эрдэнэцэцэгийн Цэрэнбадам 142.121 төгрөг, 58.Доржийн Цэмбэл 43.769 төгрөг, 59.Буяндэлгэрийн Цэндмаа 50.258 төгрөг, 60.Мишигдоржийн Цэндхүү 63.963 төгрөг, 61.Данхын Уртнасан 46.708 төгрөг, 62.Бямбасүрэнгийн Уранбат 126.018 төгрөг, 63.Гэнэбазарын Уранхайч 67.391 төгрөг, 64.Долгорсүрэнгийн Уянга 35.274 төгрөг, 65.Лхамсүрэнгийн Уранчимэг 24.133 төгрөг, 66.Буян-Очирын Пүрэвдулам 35.977 төгрөг, 67.Ядамсүрэнгийн Пүрэвсүрэн 7.814 төгрөг, 68.Чагнаадоржийн Эрдэнэчимэг 133.640 төгрөг, 69.Дагвын Эрдэнэчимэг 75.829 төгрөг, 70.Алтанчимэгийн Эрдэнэчимэг 108.929 төгрөг, 71.Максимийн Батцэрэн 127.020 төгрөг, нийт 5.228.364 төгрөгийг хариуцагч "Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГазраас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан Аюушийн Нарантогтоход 2.508.617 төгрөг, Дамдинсүрэнгийн Нямсүрэнд 2.241.798 төгрөг, Батсүхийн Сэргэлэнд 1.822.367 төгрөгийн тэтгэмжийг хариуцагч Нийслэлийн ЗТН ОНӨААТҮГ-азраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан мэргэшсэн зэргийн нэмэгдэл цалин 142.307.071 төгрөг, ур чадварын нэмэгдэл цалин 136.981.000 төгрөг, үр дүнгийн нэмэгдэл цалин 52.873.087 төгрөг, шагнал цалин 52.888.508 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөр 611.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2.086.253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 251.164 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 107.557 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/02096 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 2.102.103 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 134.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Ц.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Манай байгууллага анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд татгалзах зүйлгүй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт тодорхой байхад тодорхойгүй гэсэн ерөнхий дүгнэлт хийж дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль бус байна. Талууд өөрсдийн тайлбар, татгалзлаа нотлох, талуудын тавьсан шаардлагын хүрээнд шүүх шийдвэрлэх диспозитив зарчмын дагуу анхан шатны шүүх нотлох баримтыг зөв, эргэлзээгүй, хэрэгт хамааралтай ая холбогдолтой талаас нь үнэлж зөв шийдвэрлэсэн байхад үүнийг үгүйсгэжнотлох баримтаа заагаагүй, таамагласан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хангалттай мэтгэлцээгүй гэх мэт дүгнэлт өгч мөн хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг үл хүндэтгэж шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчинүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ЗТН ОНӨААТҮГ--ын Автобус нэгдүгээр баазад ажиллаж байсан 73 ажилчдыг төлөөлж Үйлдвэрчний эвлэлийн хороо, тус нэгтгэлээс 2013-2016 онуудын мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, илүү цагийн хөлс, ажлаас халагдсны тэтгэмжийн зөрүү, шагналт цалин, жолоочийн даатгалын зөрүү зэрэгт нийт 407.170.823 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч эдгээр шаардлагад Автобус-1 ОНӨААТҮГ болон тус газрын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээг үндэслэснийг хариуцагч эс зөвшөөрч уг гэрээний хугацаа дууссан, Автобус-1 ОНӨААТҮГ татан буугдсан тул гэрээг мөрдөх боломжгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хамтын гэрээний зохицуулалтыг үндэслэл болгосон 73 ажилтны хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны шаардлага тус бүрийн үндэслэл тооцоо, түүнийг нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, шаардах эрхийн үндэслэл болон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй талаархи давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүхээс гарч байгаа шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой, ойлгомжтой байх, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан шаардлагад нийцүүлэн цуглуулсан, бүрдүүлсэн байх, шүүх тухайн нотлох баримтад үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгч, хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг оновчтой зөв хэрэглэсэн байх явдал юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардлага бүрт дүгнэлт өгөөгүйгээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй, энэ талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 250.630 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ