Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 0244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг 5-04 тоотод оршин суух Жаргалант овогт *******гийн /РД:ТГ-/  улсад ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: гэрч Очирдоржийн Түмэн-Өлзий шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1962 онд Ховд аймагт төрсөн. Тэтгэвэрийн нас болон тэтгэвэрт орох болсон тул худалдаа бэлтгэлийн ажилд 1985 оны 02-р сарын 01-нээс 1992 оны 03-р сарын 04 хүртэл хүнс барааны няраваар ажиллаж байсан. 1992 оны 03-р сарын 04-ний өдрийн Д/18 тоот худалдаа бэлтгэлийн Трестийн даргын тушаалаар гарч олон хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал байдаг боловч хөдөлмөрийн дэвтэр дээр үүрэгт ажлаас чөлөөлсөн тамга байдаггүй. Иймд миний 7 жил 1 сар 3 хоногийн ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* нь тус шүүхэд улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан болно. Шүүх хуралдаан нь 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 10 цагт товлогдсон байна. Миний бие нь Улаанбаатар хотод ар гэрийн гачигдалтай, ажил явдалтай байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадахгүй болоод байна. Ийм намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанд бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

              Иргэн ******* нь 1985 оны 02-р сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 04-нийг  хүртэл Дархан хотын худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Хөтөл хорооны худалдаа бэлтгэлийн трестэд хүнс барааны няраваар 07 жил 01 сар 03 хоног ажилласан хугацааг сэргээн тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах  үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэгээс үзэхэд:

             Иргэн ******* нь 1985 оны 02-р сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 04-нийг  хүртэл Дархан хотын худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Хөтөл хорооны худалдаа бэлтгэлийн трестэд хүнс барааны няраваар 07 жил 01 сар 03 хоног ажилласан  нь  гэрч К.Заврушын “Би 1986 оны 07 сараас эхлэн 1992 оны 03 сарын 04-ний өдөр хүртэл Дархан хотын худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Хөтөл хорооны худалдаа бэлтгэлийн трестэд хамт ажиллаж байсан. Би 1986 оны 07 сард ажилд ороод 1992 оны 03 сарын 04-ний өдөр ажлаас гарсан. ******* хүнс барааны няраваар ажиллаж байсан. Харин би худалдагч хийдэг байсан” гэсэн мэдүүлэг, гэрч О.Түмэн-Өлзийн “ Би *******тай хамт ажиллаж байсан болохоор сайн танина. ******* нь Худалдаа бэлтгэлийн трестэд 1985 оны 02 сараас 1992 оны 03 сар хүртэл хамт ажиллаж байсан. Би худалдагчаар ажиллаж, ******* хүнсний няраваар ажиллаж байсан. Тэгээд худалдаа бэлтгэлийн анги татан буугдсанаас хойш би хүсэлтэй өгөөд ажлаас гарсан. үүнээс хойш ямар ажил хийж байсныг би сайн мэдэхгүй” гэсэн мэдүүлэг, Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа ҮЭ-ийн зөвлөлийн 1990 оны 12 сарын 05-ний өдрийн 52/49 дугаар тогтоолоор “VIII-р таван жилийн гавшгайч” цол тэмдэгээр шагнасан үнэмлэх, *******гийн 1983 оны 05 сарын 10-ны өдрийн ¹044019 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Хөтөл худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 02 сарын 01-ний өдрийн 03 тоот тушаалаар” Хөтөл худалдаа бэлтгэлийн трестэд хүнс барааны няраваар авч ажиллуулав, Хөтөл худалдаа бэлтгэлийн терстийн даргын 1992 оны 03 сарын 04-ний өдрийн 18 тоот тушаалаар “ тус байгууллага нь татан буугдсан тул няравын үүрэгт ажлаас чөлөөлж, ялалт худалдаан шилжүүлэв” гэж бичигдсэн, Дархан хотын худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Хөтөл хорооны худалдаа бэлтгэлийн трестийн дарга А.Батцэнгэлийн 1992 оны 03 сарын 04-ний өдрийн ¹18 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалд нярав ******* гэж дурдагдсан, Дархан-Уул аймгийн Архивын тасагт архивч Н.Оюунбилэгийн 2016 оны 12 сарын 07-ний өдрийн ¹628 тоот тодорхойлолт нотлогдож байна гэж шүүх үзлээ.

             Иймд иргэн *******г Дархан хотын худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Хөтөл хорооны худалдаа бэлтгэлийн трестэд 1985 оны 02-р сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 04-нийг  хүртэл няраваар 07 жил 01 сар 03 хоног ажилласан хугацааг сэргээн тогтоож  шийдвэрлэлээ.       

             Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.       

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

            1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жаргалант овогт *******г Дархан хотын худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Хөтөл хорооны худалдаа бэлтгэлийн трестэд хүнс барааны няраваар  1985 оны 02-р сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 07 жил 01 сар 03 хоног улсад ажилласан хугацааг тогтоосугай.

            2.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  ******* нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                    Г.САРАНТУЯА