Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00103

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Ц.М

Шүүгдэгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 1925007040096 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, Г.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 09 сарын 28-ны өдөр Ж.Х Самсунг Глакси А10 загварын гар утасыг нууцаар хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйлгүй, хохирогчид 380.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна  гэв.

Хохирогч Ж.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Манай дунд хүү 3 дугаар сургуульд суралцдаг юм. 2019 оны 09 сарын 28-ны өдөр хүүгийн сургуульд Алтан намар арга хэмжээ зохион байгуулж дуусаад ангийн хүүхдүүдийн эцэг, эхтэй нь М-ийн гэрт очиж 3 шил архи уусан. Би өөрийн Самсунг глакси А10 загварын гар утсыг ширээн дээр тавиад утсаар ярих гээд авах гэтэл миний утас алга болсон байсан. Би 2019 оны 11 сарын эхээр өөрийн хулгайд алдсан гар утсыг жи мэйлээр шалгаж үзэхэд 85144448 дугаарын утсанд ашиглаж байна гэж гарч ирсэн. Мөн тухайн дугаараар фэйсбүүк хаягаар нь хайж үзэхэд Г.Д гэсэн нэртэй хаяг гарч ирсэн. Г.Д-ийг хэрэг шалгаж байгаа мөрдөгчид хэлээд шалгаж үзэхэд М-гийн гэрт хамт байсан Г.Б төрсөн дүү нь байсан. Тэгэхээр би Б-г сэжиглэж байна гэсэн мэдүүлэг /хх 12-13 хуудас/

Гэрч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Надад 80120735 дугаар байдаг. Би 2019 оны 09 сарын 28-ны өдрөөс 11 сарын 04-ний хооронд тухайн дугаарыг  ашиглаж байсан. Би Самсунг глакси А10 загварын улаан өнгийн гар утсыг хэрэглэж байсан. Тэр гар утсыг манай эгч намайг Улаанбаатар хотод байхад буюу 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр намайг хэрэглэж байгаарай гээд над руу өгч явуулж байсан гэх мэдүүлэг /хх 18, 77-78 хуудас/

Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2/2-149 дугаартай: Үнэлгээнд хамрагдсан Самсунг Глакси А10 загварын гар утасны үнэлгээ 2019 оны 10 сарын 01-ний өдрийн байдлаар 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөг болж байна гэх дүгнэлт /хх 24-29 хуудас/

Үүрэн холбооны Юнител компанийн 359624104941970 имэй кодтой утсанд 80120735 дугаарыг хийж ашигласан талаарх лавлагаа, яриа, дуудлагын мэдээллүүд, хохирол төлсөн талаар бичгээр гаргасан хүсэлт /хх 32-68 хуудас/

Яллагдагч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...маргааш өглөө нь босоод байж байтал миний утас дуугарахаар нь цүнхнээсээ гар утсаа автал миний цүнхэнд бас нэг утас байсан. Тэгээд тэр гар утсыг буцааж өгөөгүй, буцааж өгөх гэхээр санаа зовоод байсан юм. Би тэр утсыг өөртөө байлгаж байгаад Улаанбаатар хотод байсан дүү рүүгээ явуулчихсан юм гэсэн мэдүүлэг /хх 71-72 хуудас/,

            Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол / хх 01 хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 77 хуудас/

Г.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 70, 71-72 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 09 сарын 28-ны өдөр Ж.Х Самсунг Глакси А10 загварын гар утсыг хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч 2019 оны 09 сарын 28-ны өдөр Ж.Х-ийн Самсунг Глакси А10 загварын гар утсыг нууцаар хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Х-гийн “...2019 оны 11 сарын эхээр өөрийн хулгайд алдсан гар утсыг жи мэйлээр шалгаж үзэхэд 85144448 дугаарын утсанд ашиглаж байна гэж гарч ирсэн. Мөн тухайн дугаараар фэйсбүүк хаягаар нь хайж үзэхэд Г.Д гэсэн нэртэй хаяг гарч ирсэн. Г.Д-г хэрэг шалгаж байгаа мөрдөгчид хэлээд шалгаж үзэхэд М-ийн гэрт хамт байсан Г.Б-ийн төрсөн дүү нь байсан. Тэгэхээр би Б-г сэжиглэж байна” гэсэн мэдүүлэг /хх 12-13 хуудас/, гэрч Г.Д “Самсунг глакси А10 загварын улаан өнгийн гар утсыг хэрэглэж байсан. Тэр гар утсыг манай эгч намайг Улаанбаатар хотод байхад буюу 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр намайг хэрэглэж байгаарай гээд над руу өгч явуулж байсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үүрэн холбооны Юнител ХХК-ийн 359624104941970 имэй кодтой утсанд 80120735 дугаарыг хийж ашигласан талаарх лавлагаа, яриа, дуудлагын мэдээллүүд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Хохирогч Ж.Х нь хохирлоо барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

                       

            Шүүгдэгч Г.Б нь учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.

 

 

.