| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2016/00224/И/ |
| Дугаар | 0249 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 0249
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа би Улаанбаатар хот, Баяншол дүүрэг, 8-р хороо, 4 дүгээр хороололын 8б-161 тоотод оршин суух иргэн *******ийн /РД:ЧТ- нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1-р баг 1-17 тоотод оршин суух иргэн *******д /РД:НТ-/ холбогдох 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдөр иргэний хэрэг үүсгэн танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 07 сарын 18-ний өдөр өөрийн хувийн “орос тармуур”-ыг *******гийн өрийнх нь санал тавьж хүссэний дагуу 2015 оны 12 сард багтаан үнийг нь төлөхөөр тохиролцож 2 сая төгрөгөөр худалдсан. Түүнээс хойш нэг жилийн хугацаанд удаа дараа утсаар ярьж, мөн өөрийн биеэр очиж уулзан байж нэг удаа 500.000 төгрөг авснаас хойш өөр мөнгө авч чадаагүй. Энэ оны 10 сарын сүүлээр хүнд хагалгаанд 3 удаа орж одооч эмчилгээтэй байгаа, эмчилгээний төлбөртэйгээс гадна, өндөр насны тэтгэвэрт бадаг тул үлдэгдэл авах ёстой 1.500.000 төгрөгийг иргэн *******гоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь *******ийн нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2017 оны 06 сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь иргэн *******гоос тармуурын үнэ 1.500.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь *******ийн нэхэмжилж буй 1.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.850 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******гийн төлөх улсын тэмдэгтийн хураамж 39.850 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох тармуурны үнэ 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.850 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, *******гоос улсын тэмдэгтийн хураамжид 19.925 төгрөг, орон нутгийн орлогоос 19.925 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т тус тус олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА