Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 0250

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг дарга *******ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Баянцогт 2-р баг Дэл хорооллын 1-1 тоотод оршин суух иргэн Боржигон овогт ******* /РД:РЭ-/ холбогдох сум хөгжүүлэх сангийн зээл 4.995.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ний өдөр иргэний хэрэг үүсгэн танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг дарга ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2-р багийн Дэл хорооллын 1-1 тоотод оршин суух М.Жимсээ нь 2011 оны 07-р сарын 25-ны өдөр сум хөгжүүлэх сангаас интернет кафе байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 5.500.000 төгрөгийг 2014 оны 07-р сарын 25-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл олгосон боловч зээлээ одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн үлдэгдэл 4.995.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: М.Жимсээ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.Жимсээ нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг дарга *******ын нэхэмжилсэн сум хөгжүүлэх сангийн зээл 4.995.400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2017 оны 02 сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг дарга ******* нь иргэн *******гээс сум хөгжүүлэх сангийн зээл 4.995.400 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг дарга *******ын нэхэмжилж буй сум хөгжүүлэх сангийн зээл 4.995.400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******гийн  төлөх улсын тэмдэгтийн  хураамж 94.876 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар  Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг дарга ******* нь улсын тэмдэгтийн хураамж 94.876 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг дарга *******ын  нэхэмжлэлтэй *******д холбогдох сум хөгжүүлэх сангийн зээл 4.995.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1,  74 дүгээр зүйлийн  74.5-д  зааснаар хариуцагч  *******гээс  улсын тэмдэгтийн  хураамжид 47.483 төгрөгийг гаргуулан  орон нутгийн орлогод оруулсугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг дарга ******* нь улсын тэмдэгтийн хураамж 94.876 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                              Г.САРАНТУЯА