| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/00971/И |
| Дугаар | 1341 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 1341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00971/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймаг дахь ******* хангамжийн салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч ****** аймгийн ******* сум ****** дүгээр баг Хараа гудамж ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******, /регистрийн дугаар *******, утас: *******/
Хариуцагч: ****** аймаг ****** сумын ****** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ний байр “******* ” ХХК /захирал , утас / нарт холбогдох
12,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Н.*******, нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь ******* хангамжийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Н.******* нь манай “ ” ХХК-ийн Дархан ******* хангамжийн салбарын харьяа Дархан-Уул аймгийн ******* суман дахь ШТС-д эрхлэгч-түгээгчээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан эрх мэдлээ урвуулан ашиглаж 2015 оны жилийн эцсийн тайлангаар 21,000,000 төгрөгийн шатахуун хоёр байгууллагад зээлээр олгож ихээхэн хэмжээний өр авлага үүсгэсэн нь санхүүгийн тооцоогоор тогтоогдсон.
“ ” ХХК, “ ******* ” ХХК-нд удаа дараа албан тоотоор хандаж тодорхой хугацаа өгсөн. “ ******* ” ХХК-ийг төлөөлөн Дархан-Уул аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Оюунсүрэн, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч даргаар ажиллаж байсан , “ ” ХХК-ийн захирал нар нь ******* ШТС-ын эрхлэгч түгээгчээр ажиллаж байсан Н.*******гаас шатахуун зээлээр авснаа хүлээж өрөө барагдуулна гэсэн бөгөөд одоо болтол гүйцээж барагдуулахгүй байна.
Иймд “ ” ХХК-ийн 1,500,000 төгрөг, “ ******* ” ХХК-ийн 11,200,000 төгрөг нийт 12,700,000 төгрөгийн өрийн иргэн Н.*******гаар барагдуулах арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ ...хариуцагч Н.*******гаас нийт 12,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч ХХК нь авсан шатанхууны төлбөр 1,500,000 төгрөгийг төлж байгаа тул 1,500,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж байна...” гэв.
Хариуцагч Н.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Н.******* нь ХХК-ийн ******* суманд байрлах ШТС-ын эрхлэгчээр 2006 оноос хойш 10 жил тасралтгүй ажилласан. Ажиллах хугацаандаа сар бүр өр төлбөргүй ажиллаж ирсэн.
ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын захирлын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14 тоот тушаалаар 12,700,000 төгрөгийн өр үүсгэсэн гэсэн шалтгаанаар ажлаас халсан.
2015 оны 07 дугаар сард ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын захирал нь ******* ХХК-А-80 автобензин зээлээр олгож бай гэсэн аман үүргийн дагуу зээлээр шатахуун олгосон.
Энэ нь тухайн үед тус салбарын менежерээр ажиллаж байсан гэрчлэнэ. Тухайн үед ******* ХХК нь авсан шатахууны төлбөрөө сар бүр барагдуулж байсан.
2015 оны 12 дугаар сард ******* ХХК нь 14,000,000 төгрөгийн шатахуун зээлээр аваад төлбөрөө төлөөгүйн хариуцлагыг надад хүлээлгэсэнд зөвшөөрөхгүй байна.
Миний бие дээд шатны удирдлагаас үүрэг даалгаврыг биелүүлж ажилласан болно. 2017 онд өндөр насны тэтгэвэрт тогтоолгох байсан ч ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын захирлын үндэслэлгүйгээр халсан тушаалын улмаас нийгмийн даатгал тасалдаж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдалд хүрч хохирч байна.
Нэхэмжлэгч ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд энэхүү хэргийн хариуцагчаар иргэн Н.******* миний бие татагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү ” гэв.
Хариуцагч “ ******* ” ХХК-ийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“... ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох 12,700,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт ******* ХХК-ийн захирал миний бие 11,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь ******* хангамжийн салбар нь хариуцагч Н.*******д холбогдуулан шатахууны төлбөр 12,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ******* ХХК-нийг оролцуулсан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгөөс татгалзаж, 11,200,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК, Н.******* нараас гаргуулахаар нэхэмжилсэн болно.
Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй ба хариуцагч ******* ХХК нь шатахууны төлбөр 11,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.
Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар хариуцагч Н.******* нь “ “” ХХК-ийн Дархан ******* хангамжийн салбарын харьяа Дархан-Уул аймгийн ******* суман дахь шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажиллаж байхдаа хариуцагч ******* ХХК нь 11,200,000 төгрөгийн шатахууныг өгч, шатахууны үнийг аваагүй болох нь тогтоогддог бөгөөд энэ талаар зохигчид маргадаггүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч ******* ХХК нь шатахууны үнэ 11,200,000 төгрөгийг “” ХХК-ийн Дархан ******* хангамжийн салбарт төлөх үүрэгтэй болно.
Харин хариуцагч Н.******* нь 11,200,000 төгрөгийн үнэтэй шатахууныг авч хэрэглээгүй ба шатахуун зөвшөөрөлгүй ******* ХХК-нд өгсөн гэсэн үндэслэлээр тухайн шатахууны төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч Н.*******гаас 11,200,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн 1,500,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзсан болон хариуцагч ******* ХХК-ний 11,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг батлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь ******* хангамжийн салбарын гаргасан хариуцагч Н.*******гаас 11,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь ******* хангамжийн салбар нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан, хариуцагч ******* ХХК нь 11,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 194,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь ******* хангамжийн салбарт болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА