| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01393/и |
| Дугаар | 1345 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1345
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01393/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, ****** хэсэг, Сургуулийн ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* / регистрийн дугаар: *******, утас: *******/,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, ****** хэсэг, Сургуулийн ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн / регистрийн дугаар: , утас: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, Алтангадас ****** гудамж, ****** тоотод оршин суух, овогт ийн /регистрийн дугаар , утас /
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, Алтангадас ****** гудамж, ****** тоотод оршин суух, овогт гийн /регистрийн дугаар: , утас:/ нарт холбогдох
“...2,900,400 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Д., Д. нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“...тус шүүхээр хянан хэлцэгдэж байгаа Ц.*******, Ц. нарын нэхэмжлэлтэй, Д., Д. нарт холбогдох “2,900,400 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 2,900,400 төгрөгийг хариуцагч Д., Д. бид төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнд маргаан байхгүй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******, И. нар нь хариуцагч Д., Д. нарт холбогдуулан 2,900,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д., Д. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,900,400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ц.*******, И. нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д., Д. нарт холбогдох 2,900,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 61,360 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 30,680 төгрөгийг хариуцагч Д., Д. нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 30,680 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Ц.*******, И. нарт олгосугай.
3. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА