Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1346

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/01398/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ******* ******* сум, ******* баг, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ нь:


Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие 1984 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс Дархан хотын 26 дугаар авто баазад жолоочоор 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж бйгаад ******* ******* сум руу шилжин очиж амьдарсан. Одоо тэтгэвэрт  гарах хугацаа болоод баримтыг шүүлгэхэд архиваас ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна. Иймд намайг 1984 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ныг хүртэл 26 дугаар авто баажад ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэв

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                               
                                                                       
ҮНДЭСЛЭХ нь:


Хүсэлт гаргагч Б.*******ын гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.     
Хүсэлт гаргагч Б.******* 26 дугаар авто баазад жолоочоор 1984 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Дархан-Уул аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, БНМАУ-ын Яамны харъяа авто тээврийн 26 дугаар баазын даргын 1984 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дугаартай тушаалын хуулбар, 1984 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаартай тушаалын хуулбар, гэрч Ч.Бямбасүрэн, Я.Даваахүү нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:    

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Б.*******ыг Яамны харьяа авто тээврийн 26 дугаар баазад жолоочоор 1984 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

            


             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА