Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1347

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/01409/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, Зурагтын ****** тоотод оршин суух, ******* овогт *******н ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:


Хүсэлт гаргагч Ж.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие 1980 оноос 1993 он хүртэл Увс аймгийн Цагаан хайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр орсон гарсан тушаал бичигдээгүй Сүхбаатарын Зам нэгдэлд малчин байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд малчинаар ажилд орсон гарсан тушаал байхгүй байгаа учир миний дээрх хугацаанд ажилласан жилийг тогтоож өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                               
                                                                       
ҮНДЭСЛЭХ нь:


Хүсэлт гаргагч Ж.*******н гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.     
Хүсэлт гаргагч Ж.******* нь Увс аймгийн Цагаан хайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын  архивын лавлагаа, Сүхбаатарын зам нэгдэлийн 1980-1992 он хүртэлх цалингийн тодорхойлолт, 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1998 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн депутатын үнэмлэхний хуулбар, гэрч З.Бямбацогт, Д.Эрдэнэсувд  нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:    

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ж.*******г Увс аймгийн Цагаан хайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчинаар  1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан  болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Ж.******* нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

            


             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА