Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 1366

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Хэргийн индекс 135/2016/01349/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ******дугаар багт байрлах ны Дархан салбар /утас 70376323/-ын нэхэмжлэлтэй,


Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг, Партизаны ****** гудамж ****** тоотод оршин суух, ******* овогт *******н ******* /регистрийн дугаар:*******, утас *******/


Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг, Партизаны ****** гудамж ****** тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар: , утас:/ нарт  холбогдох,

“ 11,130,835 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Н.*******, С.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Н.*******, С.******* нар нь наас 11,130,835 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Үнийн дүнд маргаан байхгүй, төлөх нь үнэн. Мөнгөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй...” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ны Дархан салбарын нь хариуцагч Н.*******, С.******* нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 11,130,835 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.*******, С.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,130,835 төгрөгийг төлнө, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ны Дархан салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******, С.******* нарт холбогдох 11,130,835  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 193043 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 96,521.5 төгрөгийг хариуцагч Н.*******, С.******* нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 96,521.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч ны Дархан салбарт олгосугай.

3. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА