Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1374

 

  Хэргийн индекс 135/2016/01371/и

             Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
             Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, ******* талбай, ******* ******* банкны Дархан салбар / утас *******, *******, *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар , утас /, 
             Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Ширээ нуруу, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, овогт гийн / регистрийн дугаар , утас /, 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Октябрь *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, ******* овогт гийн /регистрийн дугаар , утас / нарт холбогдох,

             “зээлийн гэрээг цуцалж, 5,036,212.12 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нарын эд хөрөнгөөс хангуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай эвлэрлийн гэрээндээ:
“...хариуцагч нар нь банкинд төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,036,212.12 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд
Д/д    Төлбөр төлөх хугацаа    Төлбөрийн дүн /төгрөгөөр/
1    2016.10.14    1,000,000
2    2016.11.25    200,000
3    2016.12.25    200,000
4    2017.01.25    300,000
5    2017.02.25    300,000
6    2017.03.25    500,000
7    2017.04.25    500,000
8    2017.05.25    500,000 
9    2017.06.25    500,000
10    2017.07.25    1,036,212.12
    Нийт зээлийн төлбөр    5,036,212.12 /таван сая гучин зургаа мянга хоёр зуун арван хоёр төгрөг арван хоёр мөнгө/
    
Төлж дуусгахаар харилцан тохиролцож 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай эвлэрлийг гэрээ байгуулав.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, ******* банкны Дархан салбар нь хариуцагч Т.*******, Г., Т. нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 5,036,212.12 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нарын хөрөнгөөс хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд 016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай эвлэрлийн гэрээндээ хариуцагч Т.*******, Г., Т. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,036,212.12 төгрөгийг дээрх хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож эвлэрийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч талуудын байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай /хариуцагч нар нь банкинд төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,036,212.12 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд
Д/д    Төлбөр төлөх хугацаа    Төлбөрийн дүн /төгрөгөөр/
1    2016.10.14    1,000,000
2    2016.11.25    200,000
3    2016.12.25    200,000
4    2017.01.25    300,000
5    2017.02.25    300,000
6    2017.03.25    500,000
7    2017.04.25    500,000
8    2017.05.25    500,000 
9    2017.06.25    500,000
10    2017.07.25    1,036,212.12
    Нийт зээлийн төлбөр    5,036,212.12 /таван сая гучин зургаа мянга хоёр зуун арван хоёр төгрөг арван хоёр мөнгө/
          /эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 95,529.39 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн тал хувь болох 47,764.695 төгрөгийг хариуцагч Т.*******, Г., Т. нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,764.595 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 


                        ШҮҮГЧ                                         З.ТУНГАЛАГМАА