Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1391

 

  Хэргийн индекс 135/2016/01333/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Нарантолгой ***-*** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, өөрийн байранд байрлах, Дархан-Уул аймгийн *** дугаар цэцэрлэгт холбогдох,
  
“ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн 
 ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
 “... нэхэмжлэгч О.*******ийг урд эрхлэж байсан ажлын байранд нь багшаар 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ажиллуулж, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх цалин 260,377 төгрөг олгоё гэснийг нэхэмжлэгч О.******* зөвшөөрч зохигчид эвлэрэн  хэлэлцэж байна. зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
 Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн 23 дугаар цэцэрлэгт холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч О.*******ийг урд эрхлэж байсан ажлын байранд нь багшаар 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ажиллуулж, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх цалин 260,377 төгрөг олгохоор зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар О.*******ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн 23 дугаар цэцэрлэгт холбогдох Дархан-Уул аймгийн 23 дугаар цэцэрлэгт холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч О.*******ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн 23 дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35,100 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 


ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА