| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01348/И |
| Дугаар | 1392 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 1392
Хэргийн индекс 135/2016/01348/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, Найрамдлын талбай, Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар /утас 70370377, 70370378, 99092243/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Түлээт *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Түлээт *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас / нарт холбогдох,
“зээлийн төлбөр 6,942,263.73 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нарын хөрөнгөөс гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №ЭГ- дугаартай эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч М.*******, Л.******* нар нь банкинд төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6,942,263.73 /зургаан сая есөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун жаран гурван төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг доорхи хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:
Д/д Төлбөр төлөх хугацаа Төлбөрийн дүн /төгрөгөөр/
1 2016.11.15 350,000
2 2016.12.15 350,000
3 2017.01.15 500,000
4 2017.02.15 500,000
5 2017.03.15 500,000
6 2017.04.15 500,000
7 2017.05.15 500,000
8 2017.06.15 500,000
9 2017.07.15 500,000
10 2017.08.15 500,000
11 2017.09.15 500,000
12 2017.10.15 500,000
13 2017.11.15 500,000
14 2017.12.15 742,263.73
Нийт зээлийн төлбөр 6,942,263.73 /зургаан сая есөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун жаран гурван төгрөг далан гурван мөнгө/
“...хариуцагч нар хувиарын дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд өөрсдийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулах …” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банкны Дархан салбар нь хариуцагч М.*******, Л.******* нарт холбогдуулан “зээлийн төлбөр 6,942,263.73 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нарын хөрөнгөөс гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №ЭГ- дугаартай эвлэрлийн гэрээндээ хариуцагч М.*******, Л.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,942,263.73 төгрөгийг дээрхи хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож эвлэрийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч талуудын байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №ЭГ- дугаартай
Д/д Төлбөр төлөх хугацаа Төлбөрийн дүн /төгрөгөөр/
1 2016.11.15 350,000
2 2016.12.15 350,000
3 2017.01.15 500,000
4 2017.02.15 500,000
5 2017.03.15 500,000
6 2017.04.15 500,000
7 2017.05.15 500,000
8 2017.06.15 500,000
9 2017.07.15 500,000
10 2017.08.15 500,000
11 2017.09.15 500,000
12 2017.10.15 500,000
13 2017.11.15 500,000
14 2017.12.15 742,263.73
Нийт зээлийн төлбөр 6,942,263.73 /зургаан сая есөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун жаран гурван төгрөг далан гурван мөнгө/
“... хариуцагч нар хувиарын дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд өөрсдийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулах...”-аар харилцан тохиролцсон/ зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 126,026 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн тал хувь болох 63,013 төгрөгийг хариуцагч М.*******, Л.******* нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 63,013 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА