Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1393

 

Хэргийн индекс 135/2016/01441/и

*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: *******-Уул аймаг, Хонгор сум *** дүгээр баг *** дүгээр байр *** тоотод оршин суух ******* овгийн *******ий ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие 1985 оны 05 дугаар сараас 1991 оны 09 дүгээр сар хүртэл Сангийн аж ахуйн саалийн механикжсан фирмд саальчнаар ажиллаж байсан. Ажлаас гарсны дараа ажиллаж байсан фирмээсээ хөдөлмөрийн дэвтрээ авах гэтэл ******* компани гэх нэрээр хувьчлагдаад дэвтрээ асууж лавласан боловч олдоогүй. Сангийн аж ахуйн саалийн механикжсан фирмд 7 жил 5 сар ажилласан баримтыг шүүлгэн үзэхэд огт гарч ирээгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр баримт байхгүй. Иймд сангийн аж ахуйн механикжсан фирмд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.” гэв  

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                      
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.*******ийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.     

Хүсэлт гаргагч Ц.******* нь ******* сангийн аж ахуйд саальчнаар 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь төрөлтийн түүх, гэрч *******, нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ц.******* нь ******* сангийн аж ахуйд саальчнаар 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Ц.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

            

 


         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА