Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1394

 

Хэргийн индекс 135/2016/01424/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Залуучууд *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дүгээр байр, *** тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /регистрийн дугаар *******, утас /-д холбогдох 

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Миний бие эхнэр Д.*******тэй 2007 онд танилцаж 2013 онд гэр бүл болсон. Хамтын амьдралын явцад 2012 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр охинтой болсон. Бусдын адил амьдарч байсан боловч сүүлийн жил Д.******* өөр хүнтэй болж бидний сэтгэл санаа холдож 2014 онд салсан. Өдий болтол гэрлэлтээ цуцлуулаагүй тул гэрлэлтээ цуцлуулж охиндоо тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Бидний хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Б.*******тай 2007 онд сууж бидний хамтын амьдралын дунд 2012 онд охин төрсөн. Б.******* БНСУ-д байсан учир охин У.Нарансолонгыг өөрийн нэрээр овоглож гэрчилгээ авсан. Одоо цаашид хамт амьдрал боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин д 18 нас хүртэл тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна.” гэв

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                    
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 
Нэхэмжлэгч Б.*******, Д.******* нар нь 2012 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болсныг 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2012 оны 01 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин У.Нарансолонгыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Г- дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.
    Гэрлэгчид 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь бусадтай гэр бүлийн харилцаа тогтоосон, гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй, гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзэн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

    Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 01 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин У.Нарансолонгыг эх Д.*******ийн асрамжинд үлдээж, эцэг Б.*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

    Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.*******, Д.******* нар нь хүүхэд болох У.Нарансолонгийг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 01 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин У.Нарансолонгыг эх Д.*******ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Зохигчдын хооронд гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.  

5.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.

 6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            З.ТУНГАЛАГМАА