Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1408

 

  Хэргийн индекс 135/2016/01296/и

 ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, *** дугаар баг, өөрийн байранд байрлах, ******* аймгийн ******* ******* хэлтэс /улсын бүртгэлийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, *** дүгээр баг, шинэ хороолол ***-*** тоотод байрлах, “******* *******” ХХК  /утас *******/-нд холбогдох 

“...157,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн 
 ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч “******* *******” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“... нэхэмжлэлийн шаардлага болох шимтгэлийн өр 105,000 төгрөг, алданги 52,500 төгрөг, нийт 157,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* хэлтэс нь хариуцагч “******* *******” ХХК-нд холбогдуулан шимтгэлийн өр 105,000 төгрөг, алданги 52,500 төгрөг, нийт 157,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 157,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* аймгийн ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “******* *******” ХХК холбогдох 157,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* Даатгалын хэлтсийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2,687.5 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай. 
3. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 


ШҮҮГЧ                            З.ТУНГАЛАГМАА