Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1412

 

Хэргийн индекс: 135/2016/01257/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** байрлах, *** хэлтэс, /утас ***/-ийн  нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,*** тоотод байрлах  “ *** ” ХХК  /утас: ***/-д холбогдох 

" 32 634 750 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Прокурор С.Баттамир, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*** , хариуцагчийн төлөөлөгч Д.Ө*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...*** ” ХХК нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлөлгүй 2015 оноос өр үүсч 2016 оны 08 сарын 31-ний байдлаар 21 756 500 төгрөгийн шимтгэлийн хуримтлагдсан өр үүсгээд байна. Бид нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх талаар удаа дараа шаардлага тавихад тодорхой арга хэмжээ авхагүй өнөөдрийг хүрлээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 21 756 500 төгрөг, үүнд ноогдох алданги нь 10 878 250 төгрөг болж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр бүгд 32 634 750 төгрөгийг “*** ” ХХК-иас яаралтай гаргуулж санг хохиролгүй болгох арга хэмжээ авч өгнө үү...” гэжээ.  

Хариуцагч “*** ” ХХК-ийн төлөөлөгч П.Т*** болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө*** нар нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 
“...Нийгмийн Даатгалын Хэлтэсээс Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд 21 756 500 төгрөгт ногдох алдангийг 10,878,250 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Манай компани 2015 оноос хойш өнөөдрийн байдлаар борлуулалтын авлага 64 686 267 төгрөг үүсээд байна.
Бид авлагатай байгуллагуудтайгаа ярилцаж авлага барагдуулах график гаргуулах талаар тохиролцож байна. 
Үүнд: Авлагатай байгууллагуудыг жагсаавал:
*** ХК 6 795 290 төгрөг, *** ХХК 3 494 453 төгрөг,   *** ХХК 6 030 525 төгрөг, *** ХХК 1 416 666 төгрөг нийт 17 736 934 төгрөг байна.
2016 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэлх авлага
*** ХХК 15 000 000 төгрөг, Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан 28 000 000 төгрөг, *** ХХК 1 051 000 төгрөг, *** ХХК 1 458 333 төгрөг, *** ХХК 1 440 000 төгрөг нийт 46 949 333 төгрөг бүгд авлага 64 686 267 төгрөг байна.
Манай компани НДХэлтэст төлөх даатгалын шимтгэлийн төлбөрийг 2017 оны эхний улиралд багтаан төлж барагдуулах болно гэв.
                                                             ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч *** хэлтэс нь хариуцагч *** ХХК-нд холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 21,756,500 төгрөг, түүний алданги 10,878,250 төгрөг, нийт 32,634,750 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “*** ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 10,878,250 төгрөгийг төлөхгүй гэж маргадаг болно.

Хэрэгт авагдсан баримтаар 

Хариуцагч “*** ” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлөлгүй 2015 оноос хойш өр үүсч, 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 21,756,500 төгрөгийн өртэй болох нь “*** ” ХХК-нд ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. 
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”, 17 дугаар зүйлийн 17.1-д “ажил олгогч нь хөдөлмөр хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй”,  20 дугаар зүйлийн 20.1.2-д “ ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөр хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь шимтгэлийн өр 21,756,500 төгрөгийн алданги 10,878,250 төгрөгийн алданги ногдуулсан байна.
Хариуцагч “*** ” ХХК нь дээрх төлбөрийн үнийн дүнгийн талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг боловч тэрээр  “...манай байгууллага нь өндөр зээлийн төлбөр төлдөг, улс орны эдийн засгийн хямралтай байдлаас шалтгаалан дээрх шимтгэлийн өрийг цаг хугацаанд нь төлж чадаагүй. Үндсэн өрөө төлөх боломж хомс байхад алданги дээр нь нэмж төлөхөд хүндрэлтэй байх тул алдангийг зөвшөөрөхгүй” гэж маргасан болно.
Хариуцагч талын гаргасан дээрх тайлбар  нь алдангиас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Иймд хариуцагч “*** ” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 21,756,500 төгрөг, алданги 10,878,250 төгрөг, нийт 32,634,750 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна. 
     
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-д зааснаар  *** ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 21,756,500 төгрөг, алданги 10,878,250 төгрөг, нийт 32,634,750 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *** хэлтэст олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*** ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 321,123 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 


                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    З.ТУНГАЛАГМАА