| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 101/2016/05600/и |
| Дугаар | 1434 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 1434
Хэргийн индекс 1*******/20*******/05600/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *** дугаар хороо, ******* гудамж, ***-*** тоотод оршин суух, ******* овогт ******* /утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух, ******* овогт Батхуягийн /регистрийн дугаар , утас /-д холбогдох,
“4,*******2,200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...Нэхэмжлэгч нийт 4,*******2,200 төгрөг нэхэмжилсэн үнийн дүнгээс 2,*******2,200 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 2,000,000 төгрөгийг 20******* оны 11 дүгээр сарын 06-ны дотор төлж барагдуулахаар тохиролцов.“ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Б.ид холбогдуулан гэм хорын хохирол болох 4,*******2,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч Я.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,*******2,200 төгрөгнөөс 2,*******2,200 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Б. нь үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг 20******* оны 11 дүгээр сарын 06-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчид эвлэрлийн гэрээндээ /нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,*******2,200 төгрөг нэхэмжилснээс 2,*******2,200 төгрөгөөс татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаарлага болох 2,000,000 төгрөгийг хариуцагч нь 20******* оны 11 дүгээр сарын 06-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон/ зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 20******* оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрийн сангийн 2611192214 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 82,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд зохих улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 23,475 төгрөгийг хариуцагч Б.оос гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 23,475 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА