Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 773

 

 

 

 

 

 

 

 

 

С.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

цагаатгагдсан этгээд С.С-ын өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 360 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Анхцэцэгийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр С.С-д холбогдох 1708 0000 000 60 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт С-ын С, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар 

2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2006 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:/.

С.С- нь 2017 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар гудамжны .. тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр ..йг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С.-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн болон яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 9 дүгээр сарын 8-ний өдрийн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 1708 0000 000 60 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.С-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Анхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан  дүгнэлтдээ: Анхан шатны шүүх “...Хэргийн гол нотлох баримт нь хохирогчийн мэдүүлэг тул мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай учраас шүүхээс уг хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн...” гэсэн үндэслэлээр С.С-г цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1.Шүүхийн цагаатгах тогтоолд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ү.Ос 3 удаа мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1, 6 дахь хэсгүүдэд заасан журмыг ноцтойгоор зөрчиж мэдүүлэг авсан тул яллах талын нотлох баримтад үнэлээгүй, гэрч Д.Үүрбархаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хэдий ч уг мэдүүлгийн эх сурвалж болсон хохирогч Ү.Одгэрэлийн мэдүүлэг хуульд заасан журам зөрчсөн тул Д.Үүрбархаагийн гэрчээр өгсөн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй гэж үзэх нөхцлийг бүрдүүлж байгаа учраас яллах талын нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...гэмт хэргийн улмаас ... эрүүл мэнд, ...эрх чөлөө, эд хөрөнгийн ....хохирол хүлээсэн хүн...хохирогч гэнэ", мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "...мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана" зааснаар мөрдөгч гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн Ү.О-г хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн гэрч Д.Үүрбархаагийн мэдүүлэг нь дамжмал байдлаар хэргийг нотолдог боловч түүний мэдүүлгийг хохирогч Ү.Одгэрэлийн мэдүүлэг дангаараа нотолдоггүй, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд байсан гэрч С.Саруулжаргалын хэргийн нөхцөл байдлыг шууд нотолж мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байхад мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй гэж үзэж нотлох баримтад үнэлээгүй нь ойлгомжгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар С.С-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож байхад уг нотлох баримтуудад ямар ч дүгнэлт хийгээгүй түүнд холбогдох хэргийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчиж нэг талыг барьж, хэрэгт бодит байдлаас өөр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Тухайлбал хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Үүрбархаагийн “охин Одгэрэл над руу утсаар яриад Сэ намайг урд шөнө гэртээ дагуулж ирээд зодчихлоо, миний хамаг бие хөндүүр, нүүр ам хөхөрч хавдаад аймаар болчихлоо гээд уйлаад ярихаар нь эхнэр Норжмаагийн хамт С-йн гэрт нь очиход охин Саруулжаргал хүүхэдтэйгээ унтаж байсан. Одгэрэл жижиг өрөөнд нь ухаангүй байдалтай хувцас хунар нь цус нөж болчихсон, үс гэзэг нь сэгсийчихсэн байсан. ... Урд өмнө нь олон удаа зодож нүдэж байсан. 2017 оны 1 дүгээр сард ажил дээр нь очиж байгаад зодсон байсан. Гэхдээ өргөдөл гомдол өгч шалгуулаагүй” гэсэн /хх-21/ мэдүүлэг.

- Гэрч С.Саруулжаргалын “...С ах Одгэрэл эгчийн нүүрэн тус газар нь гараараа цохиод авсан ... Одко эгчийн зүүн нүд нь тэр дороо пэмбийгээд хавдсан. ... би гутлаа өмсөөд араас нь гартал Болдоо ах Одко эгчийг газар унагаачихсан толгой, ууц, нуруу руу нь миний харснаар хэд хэдэн удаа өшиглөж харагдсан ... Өөрсдөө хоорондоо хэрэлдэж маргалдаж байхдаа Одко эгч чи намайг зөндөө олон удаа зодож байсан биз дээ гэж маргалддаг.” гэсэн /хх-23/ мэдүүлэг.

- Гэрч Б.Өгөөмөрийн “Би 2017 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Бүргэд 112 дугаар чиглэлд машинт эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэж байсан. “...ах агсраад байна” гэсэн дуудлага мэдээллийг шалгаадах гэсний дагуу цагдаа Батжаргал бид хоёр тухайн хаяганд очиход 30 орчим насны залуу агсам согтуу тавьж байсан ба жижиг өрөөнд 30 орчим насны эмэгтэй нүүр, ам нь цус болсон зодуулсан байдалтай уйлаад байж байсан. Дуудлага өгсөн хүн нь болохоор агсам согтуу тавьж эхнэрийгээ зодсон гэх залуугийн дүү нь гэж өөрийгөө танилцуулж байсан...” гэсэн /хх-26/ мэдүүлэг.

- Яллагдагч С.С-ын үйлдлийн улмаас хохирогч Ү.Одгэрэлийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг нотолсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10747 дугаартай дүгнэлт /хх-32/.

- Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээллийн бүртгэлийн хуудас /хх-13/.

- Аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-9/.

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-5/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан мөрдөн байцаалтын явцад “Нотолбол зохих байдал” бүрэн тогтоогдсон.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргиин шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.” гэж заасан байхад анхан шатны шүүх “... хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн баталгаатай, С.С-д нь эхнэр болон Ү.Одгэрэлийг зодож хөнгөн хохирол учруулсан болох нь тус тус нотлогдон тогтоогдсон” гэж гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон мэтээр дүгнэсэн атлаа “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” заалтыг буюу эрх хэмжээгээ эдлээгүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр тодорхойлсон “Гэмт хэргийг шуурхай илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах,   зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэх зорилтыг хангаагүй гэж үзэхээр байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан хэлэлцэнэ” заажээ. Харин тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч гэм буруутай эсэх дээр маргаагүй тул нэг үе шаттайгаар явна” гэж шийдвэрлэж эрүүгийн шүүх хуралдааны ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг үндэслэн явуулсан нь тодорхойгүй бөгөөд дээрх хуулийг зөрчсөн байна.

5. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан буюу “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр цагаатгаж, прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолуудыг хүчингүй болгосон байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.” гэж заасан байхад прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6. Шүүх С.С-г гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг тусгана” заасныг хэрэгжүүлэлгүй шүүгдэгч С.С-ын эрхийг зөрчсөн байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон эсэргүүцэл бичсэн гэв.

Цагаатгагдсан этгээд С.С-н өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байгаа. Анх прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж ирүүлсэн боловч гэр бүлийн хамаарал бүхий хүнийг “байнга” гэж оруулж ирсэн. Гэтэл гэрч Д.Үүрбархаагийн мэдүүлэгт: “2017 оны 1 дүгээр сард ажил дээр ирээд зодсон” гэж дамжмал нотлох баримтаар ярьдаг. Гэрч С.Саруулжаргалын хувьд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн хүн цагаатгагдсан этгээд С.Сн төрсөн дүү нь байгаа. Тухайн үйл явдал болсон 2017 оны 8 дугаар сард болсон болохоор давтан буюу байнга гэж зүйлчлэх боломжгүй. Хэрвээ анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлээр зүйлчилсэн бол тодорхой хэмжээгээр маргахгүй бөгөөд торгох эсхүл нийтэд тустай ажил хийлгэх болсон байх. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэж ирсэн болохоор шүүгчийн хувьд хөнгөрүүлэн зүйлчлэх боломжгүй гэж үзсэн. Хохирогч Одгэрэлээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг сануулаагүй, энэ нь өөрөө Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн мэдүүлэг авах ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Улсын яллагчийн эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 360 дугаартай цагаатгах тогтоолын дүгнэлт нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн түүний үндэслэл нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад ... нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна. Тухайлбал,

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.” гэж заасан байхад анхан шатны шүүх “...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн баталгаатай, С.С нь эхнэр болох Ү.Одгэрэлийг зодож хөнгөн хохирол учруулсан болох нь тус тус нотлогдон тогтоогдсон.” гэж гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон талаар гэж дүгнэсэн атлаа “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч С.С-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, ... бичигдсэн байна.” гэснийг зөрчсөн төдийгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

2. Шүүгдэгч С.С-д нь эхнэр хохирогч Ү.Одгэрэлийг зодож хөнгөн хохирол учруулсан талаар хавтаст хэрэгт авагдсан:

-гэрч Д.Үүрбархаагийн “охин Одгэрэл над руу утсаар яриад С намайг урд шөнө гэртээ дагуулж ирээд зодчихлоо, миний хамаг бие хөндүүр, нүүр ам хөхөрч хавдаад аймаар болчихлоо гээд уйлаад ярихаар нь эхнэр Норжмаагийн хамт С гэрт нь очиход охин Саруулжаргал хүүхэдтэйгээ унтаж байсан. Одгэрэл жижиг өрөөнд нь ухаангүй байдалтай хувцас хунар нь цус нөж болчихсон, үс гэзэг нь сэгсийчихсэн байсан. ... Урд өмнө нь олон удаа зодож нүдэж байсан. 2017 оны 1 дүгээр сард ажил дээр нь очиж байгаад зодсон байсан. Гэхдээ өргөдөл гомдол өгч шалгуулаагүй” /хх-21/,

- гэрч С.Саруулжаргалын “...С ах Одгэрэл эгчийн нүүрэн тус газар нь гараараа цохиод авсан ... Одко эгчийн зүүн нүд нь тэр дороо пэмбийгээд хавдсан. ... би гутлаа өмсөөд араас нь гартал Болдоо ах Одко эгчийг газар унагаачихсан толгой, ууц, нуруу руу нь миний харснаар хэд хэдэн удаа өшиглөж харагдсан ... Өөрсдөө хоорондоо хэрэлдэж маргалдаж байхдаа Одко эгч чи намайг зөндөө олон удаа зодож байсан биз дээ гэж маргалддаг.” /хх-23/,

- гэрч Б.Өгөөмөрийн “Би 2017 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Бүргэд 112 дугаар чиглэлд машинт эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэж байсан. “...ах агсраад байна” гэсэн дуудлага мэдээллийг шалгаадах гэсний дагуу цагдаа Батжаргал бид хоёр тухайн хаяганд очиход 30 орчим насны залуу агсам согтуу тавьж байсан ба жижиг өрөөнд 30 орчим насны эмэгтэй нүүр, ам нь цус болсон зодуулсан байдалтай уйлаад байж байсан. Дуудлага өгсөн хүн нь болохоор агсам согтуу тавьж эхнэрийгээ зодсон гэх залуугийн дүү нь гэж өөрийгөө танилцуулж байсан...” гэх /хх-26/ мэдүүлгүүд,

- Яллагдагч С. үйлдлийн улмаас хохирогч Ү.Одгэрэлийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг нотолсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10747 дугаартай:

“1. Одгэрлийн биед нүүр, хүзүү, их бие, хөлийн зөөлөн эдийн няцрал цус хуралт, 2 өвдөгт зулгарал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-32/.

- Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээллийн бүртгэлийн хуудас /хх-13/.

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-5/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг бүхэлд нь үгүйсгэх үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөөгүй атлаа анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах тогтоол гаргаж, тогтоолдоо “...Хэргийн гол нотлох баримт нь хохирогчийн мэдүүлэг тул мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай учраас шүүхээс уг хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн...” гэсэн үндэслэлээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас ... эрүүл мэнд, ... эрх чөлөө, эд хөрөнгийн ... хохирол хүлээсэн хүн,...ийг хохирогч гэнэ”, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” зааснаар мөрдөгч гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн хохирол хүлээсэн Ү.Одгэрэлийг хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй ба шүүгдэгч С.С-н гэм буруугаас түүний эхнэр Ү.Одгэрэлийнх нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, түүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн тухайн хэргийн онцлог нөхцлийг харгалзалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1, 6 дахь хэсгүүдэд “Гэрч, хохирогч ... яллагдагчаас мэдүүлэг авахад энэ бүлэгт заасан нийтлэг журам баримтлана.”, “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд ... гэр бүлийн гишүүд , ... үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлах... “ гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр хохирогч Ү.Одгэрэлийн гурван удаагийн мэдүүлгийг бүхэлд нь үгүйсгэж доорхи байдлаар дүгнэлт хийсэн нь хуулийн холбогдох заалт, шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 Тухайлбал, цагаатгах тогтоолд “...мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ү.Одгэрэлээс гурван удаа мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1, 6 дахь хэсгүүдэд заасан журмыг ноцтойгоор зөрчиж мэдүүлэг авсан тул яллах талын нотлох баримтад үнэлээгүй, гэрч Д.Үүрбархаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хэдий ч уг мэдүүлгийн эх сурвалж болсон хохирогч Ү.Одгэрэлийн мэдүүлэг хуульд заасан журам зөрчсөн тул Д.Үүрбархаагийн гэрчээр өгсөн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас яллах талын нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн, гэрч Д.Үүрбархаагийн мэдүүлэг нь дамжмал байдлаар хэргийг нотолдог боловч түүний мэдүүлгийг хохирогч Ү.Одгэрэлийн мэдүүлэг дангаараа нотолдоггүй, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд байсан гэрч С.Саруулжаргалын хэргийн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байхад мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй гэж үзэж тэдгээр нотлох баримтыг үнэлээгүй нь буруу гэж үзэв.

Нөгөөтэйгүүр, мөрдөн байцаалтын ажиллагаанд хохирогч Ү.Одгэрэлээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1, 6 дахь хэсгүүдэд заасан журмыг ноцтойгоор зөрчсөн гэж шүүх дүгнэсэн атлаа хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1, 6 дахь хэсгүүдэд заасан “гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх”-ийг сануулж, уг байцаан шийтгэх ажиллагааны зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

4. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан буюу “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.” гэж заасаан байхад прокурорын ... яллагдагчаар татсан, яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Нөгөөтэйгүүр, шүүх шүүгдэгч С.С-ын үйлдэлд гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг тусгана” заасныг хэрэгжүүлээгүй байна.

Харин анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсгийн: “...шүүгдэгчийн үйлдэлд хамаарал бүхий гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинжгүй... “ гэсэн  дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч С.С-д нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Х.Анхцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, С.С--д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.