| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01217/и |
| Дугаар | 1448 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 1448
Хэргийн индекс 135/2016/01217/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 22 дугаар хороолол, *** тоотод оршин суух, Х*** Т*** /регистрийн дугаар ***/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***өөрийн байранд байрлах, *** ХК-д холбогдох,
“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.Ц*** , харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*** нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
“...тус шүүхэд Б.Түвшинтулгыг төлөөлж итэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*** нараас 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан Төмөрлөгийн үйлдвэрийн төмөр ялгагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т*** нь хариуцагч *** т холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.Түвштулгын нэхэмжлэлтэй, *** ХК-нд холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА