Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1458

 


Хэргийн индекс: 135/2016/01485/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, *** оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* баг, *** дүгээр байр, *** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар , утас /-д холбогдох,
“Ус дулааны төлбөр 600,000 төгрөг гаргуулах, данс нээлгэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Минйи бие Ч.******* нь дүгээр байрны тоотын ус дулаан төлбөр болох 889,983 төгрөгийг төлсөн нь үнэн болно. Үлдэгдэл 600,000 төгрөгийг К.*******ас гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрээр хаалгасан дансыг нээлгэж өгнө үү. Одоогоор салж амьдарч байгаа болно.” гэжээ

Хариуцагч К.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэлийн шаардлага 600,000 төгрөгийг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж К.*******ы дансыг нээж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч  К.*******т холбогдуулан “Ус дулааны төлбөр 600,000 төгрөг гаргуулах, данс нээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 
Нэхмжлэгч нь  данс нээлгэх хүсэлт гаргасан боловч ямар дансыг нээлгэх нь тодорхойгүй болохыг дурдаж, хариуцагчийн нь нэхэмжлэлийн шаардлага болох 600,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар Ч.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч К.*******т холбогдох “600,000 төгрөг гаргуулах, данс нээлгэх тухай” иргэний хэрэгт /Нэхэмжлэлийн шаардлага 600,000 төгрөгийг төлнө/ хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгийн хураамж 18,650 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай. 
    
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА