| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0100/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/101 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 17.4.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагчаар, хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-од холбогдох эрүүгийн 2038000320079 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Б.
Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг Хавчуу гэх газраас иргэн М.Б-ийн 14 тооны үхрийг хулгайлж 12.350.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 28-наас 30-ны хооронд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг Нарийн гэх газраас иргэн Г.Б-ын 12 тооны адууг хулгайлж 9.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг Хавчуугийн эх гэх газраас иргэн Д.М-ын 2 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг,
2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны хооронд иргэн А.Б-эс итгэмжлэн хариуцуулсан хонь ямаа нийлсэн 445 бог малаас 172 бог малыг дутааж, иргэн А.Б-д 14.230.000 төгрөгийн хохирол учруулан “Завших” гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Хавчуу” гэх газраас иргэн М.Б-ийн 14 тооны үхрийг хулгайлж 12.350.000 төгрөгийн хохирол учруулж,
2019 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Хавчуугийн эх” гэх газраас иргэн Д.М-ын 2 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулж,
2019 оны 11 дүгээр сарын 28-наас 30-ны хооронд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Нарийн” гэх газраас иргэн Г.Б-ын 12 тооны адууг хулгайлж 9.100.000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Д.Б-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Гэрч Ж.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
- Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 141 дүгээр хуудас/,
- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 142 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 143 дугаар хуудас/,
- 2018, 2019 оны мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын баримтын хуулбар /хх-ийн 144-149 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Д.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Б- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Хавчуу” гэх газраас иргэн М.Б-ийн 14 тооны үхрийг хулгайлж 12.350.000 төгрөгийн,
2019 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Хавчуугийн эх” гэх газраас иргэн Д.М-ын 2 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөгийн,
2019 оны 11 дүгээр сарын 28-наас 30-ны хооронд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Нарийн” гэх газраас иргэн Г.Б-ын 12 тооны адууг хулгайлж 9.100.000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15-17 дугаар хуудас/, хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/, хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-34 дүгээр хуудас/, хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 38-42 дугаар хуудас/, гэрч О.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/, гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/, гэрч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/, гэрч Ж.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/, гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/, гэрч Я.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 78, 80, 81-82, 83-84 дүгээр хуудас/, гэрч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас, хохирогч М.Б-ийн хулгайд алдсан 14 тооны үхрийг 12.350.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн94-95 дугаар хуудас/, хохирогч Г.Б-ын хулгайд алдсан 12 тооны адууг 9.100.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 98-99 дүгээр хуудас/, хохирогч П.Д.М-ын 2 тооны морийг 1.800.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 112 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 129-130, 132-133, 135-136 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
Мөн шүүгдэгч Д.Б- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны хооронд иргэн А.Б-эс итгэмжлэн хариуцуулсан хонь, ямаа нийлсэн 445 бог малаас 172 бог малыг дутааж, иргэн А.Б-д 14.230.000 төгрөгийн хохирол учруулан “Завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/, хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-50 дугаар хуудас/, гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/, гэрч Н.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 88 дугаар хуудас/, гэрч М.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр хуудас/, хохирогч А.Б-ийн 172 толгой бог малыг 14.230.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 105-106 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 138-139 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тус тус тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах, хөрөнгө завших гэмт хэргүүдийг үйлдсэн нь дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. Олон тооны мал гэдэгт 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгохоор тус тус хуульчилсан.
Мөн Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө...-г завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Д.Б- нь хохирогч А.Б-ийн 445 тооны бог малыг 2018 оны 06 дугаар сард сар бүр 200.000 төгрөг авахаар тохирч аман гэрээ байгуулан маллахаар итгэмжлэн хариуцсан боловч 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны хооронд иргэн М.Н-д 29 тооны хурга, 11 тооны эм хонийг соёолон үрээгээр сольж арилжин, Н.Д-д 30 тооны ишигтэй ямааг 3.000.000 төгрөгөөр зарах зэргээр завшиж, нийт 172 тооны бог малыг дутаасан нь өмчлөгчид нь уг өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байх, шунахай зорилгоор өмч хөрөнгийг хууль бусаар ашиглах бололцоог олж авсан нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Д.Б-ын: “...намайг нутаг усны хүмүүс 2018 онд хулгайн хэрэгт хардсан болохоор М.Н- хулгай хийснээс нэртэй хулгай хийж үзье бодоод хулгай хийж үзье бодоод хулгай хийсэн” /хх-ийн 133/ гэх мэдүүлгээс дүгнэвэл шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, иргэдийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, мал сүргийн хариулга, маллагаа хангалтгүй, малаа удаан хугацаагаар бэлчээрт орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн гэмт хэргүүдийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд нийт 37.480.000 төгрөгийн хохирол учирч, 28 тооны бод мал хулгайлагдаж, 172 тооны бог малыг завшсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б- нь хохирогч М.Б-эд 12.350.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр миний 14 тооны үхэр хулгай хийсэн Д.Б- миний хохирол болох 13 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26/, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хохирогч М.Б-э, шүүгдэгч Д.Б- нарын хооронд байгуулсан “2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 13.000.000 төгрөг бэлнээр хүлээж авсан. Гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 152-153/,
Хохирогч Г.Б-т 9.100.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн адуу болон ах дүү нарынхаа өгсөн адуунаас 9 адуу өгөөд 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн тул хохирлыг бүрэн барагдуулж, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 30-34/, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Г.Б-, шүүгдэгч Д.Б- нарын хооронд байгуулсан “2020.01.31-нд 9 толгой бод мал, 2020.02.07-нд үлдэгдэл төлбөр 1.500.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 154/,
Хохирогч Д.М-ад 1.800.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бэлэн мөнгө болон 1 тооны морь надад өгч хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-42/, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Д.М-, шүүгдэгч Д.Б- нарын хооронд байгуулсан “1 тооны морь, 900.000 төгрөг өгч барагдуулсан” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 156/,
Хохирогч А.Б-д 14.230.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Б- миний 172 малын хохирол болох 8 сая төгрөг, хонь, ямаа нийлсэн 30 толгой мал өгсөн. Одоо 25 толгой мал өгөх ёстой ба 2020 оны 05 сард өгөхөөр тохиролцсон байгаа. Иймд одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-50/, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хохирогч А.Б-, шүүгдэгч Д.Б- нарын хооронд байгуулсан “...гомдлыг бүрэн барагдуулсан тул тухайн асуудлаар цаашид гомдол гаргахгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 185/ хэрэг авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчид гэмт хэргийг санаатай гүйцэтгэсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан үргэлжилсэн үйлдлээр “бусдын олон тооны малыг хулгайлсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Д.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 2 жилээс доогуур ял буюу 1 жил 2 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сарын хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-од ял оногдуулахдаа улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хорих ялын доод хэмжээг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-од оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч Д.Б-ыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ