| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01439/и |
| Дугаар | 1477 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 1477
Хэргийн индекс 135/2016/01439/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Дэвшлийн *** тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,*** дугаар баг, Майхантын *** тоотод оршин суух, ******* овгийн Бат-Эрдэнийн ******* /регистрийн дугаар *******, утас /
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум *** дугаар баг хуучин хороолол ***-*** тоотод оршин суух овгийн ийн /регистрийн дугаар , / нарт холбогдох,
“Гэм хорын хохирол 600,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г., Б.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие Б.******* өөрийн бага хүүгээ автын ослоор алдсан. Хамт явсан хүмүүсээс ганцаараа нас барсан. Оршуулгын зардлаа би өөрөө гаргасан. Уг явдал 2015.09 дүгээр сард өнгөрсөн боловч өнөөдрийг хүртэл хохиролоо барагдуулж чадаагүй. Иргэн Г. миний хүүг гэртээ байхад нь утсаар дуудаж авч гарсан. Би одоо ганцаараа амьдардаг харж хандах ах дүү, өөрийн гэсэн гэр оронгүй. Энэхүү аргагүй байдлыг харгалзан үзэж иргэн Г., Б.******* нараас тус бүр 300,000 төгрөг буюу нийт 600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа:
“... Хариуцагч Г. миний бие 300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа:
“... Хариуцагч Б.******* миний бие 300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******, Г. нарт холбогдуулан гэм хорын хохирол болох 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Г., Б.******* нар тус бүр 300,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, Г. нарт холбогдох “600,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г., Б.******* нараас тус тус улсын тэмдэгтийн хураамж 9,325 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
Д.ОЮУНДАРЬ