| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0218/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 03
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа, Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арслан овогт Бадрахын Энэбиш, Заамад овогт Буянтогтохын Нацаг, Улаантуг овогт Очиржавын Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн 1931002380191 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1957 оны 12 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 62 настай эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл ганцаар Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 17 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Арслан овогт Бадрахын Энэбиш РД:/ЧС57120460/, Монгол улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 04-нд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 41 настай эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Шар хоолойн 2-р гудамж, 73-А тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Заамад овогт Буянтогтохын Нацаг РД:/БЕ78040416/, Монгол улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 20-нд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 41 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 2-р баг 17-14 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Улаантуг овогт Очиржавын Алтангэрэл РД:/БЕ78072015/, Холбогдсон хэргийн талаар: 2 Шүүгдэгч Б.Энэбиш, Б.Нацаг, О.Алтангэрэл нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Оросын холбооны улсаас орох чиглэлээс Монгол улсын Олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон эм төст биологийн идэвхт 117 ширхэг бүтээгдэхүүнийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Энэбиш, Б.Нацаг, О.Алтангэрэл нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Оросын холбооны улсаас орох чиглэлээс Монгол улсын Олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон эм төст биологийн идэвхт 117 ширхэг бүтээгдэхүүнийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Энэбиш, Б.Нацаг, О.Алтангэрэл нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Б.Энэбишийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “.... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.Нацагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч О.Алтангэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэмж ярих зүйлгүй....” гэх мэдүүлэг Яллагдагч Б.Нацагийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн үед санагдаж байна Улаанбаатар хотоос Улан-Үдэ чиглэлд өөрийн эзэмшлийн 02- 85 УНН улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн 3 Аптанбулаг сум руу хөдөлсөн. Би өөрийн найз Эрдэнэсүрэнгийн эхнэр хүүхдийг нь Улан-Үдэд байрлах нисэх онгоцны буудалд хүргэн өгөхөөр явсан юм. “Драгон центер” нэртэй орон нутгийн тээврийн хэрэгсэл явдаг газраас шатахууны мөнгө олох зорилгоор Сэлэнгэ, Дарханы чиглэлд явах хүн байгаа эсэхийг асуухад 60 орчим настай Б.Энэбиш гэх эмэгтэй болон Дархан-Уул аймаг руу явах 30 орчим насны нэг залууг олж машиндаа суулган гарсан. Харин Б.Энэбиш гэх эмэгтэй УланҮдэ орно гэсэн тул шууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум орж Монгол Улсын хилээр оройн 19 цагийн орчимд нэвтэрч Улан-Үдэд шөнийн 02 цагийн орчимд очсон. Б.Энэбиш гэх эмэгтэй “Барбузин” гэх буудал дээр буусан. Б.Энэбиш нь буцаад Улаанбаатар орно гэсэн тул ирж очихийн 150.000 төгрөгөөр тохирсон. Би цааш явж найз Эрдэнэсүрэнгийн эхнэр хүүхдийг 2019 оны 07 дугаар сарын 06-ны үүрээр онгоцонд суулгаж өгөөд онгоцны буудлаас шатахууны мөнгөндөө нэмэрлэх зорилгоор Монгол Улс руу явах хүн хайхад тухайн онгоцны буудлаас 20-30 насны 3 эрэгтэйг олоод байж байхад араас Б.Энэбиш онгоцны буудал дээр ирж замдаа гарсан. Ингээд Монгол Улсын хилээр нэвтрэх үед Б.Энэбиш гэх эмэгтэй нэг төрлийн олон ширхэг хүнс байгаа тул Монгол Улсын хилээр орох үед яах болоо гэж надад хандаж хэлсэн. Монгол Улсын хилээр орж ирээд гаалийн хяналтын бүсэд манай 10 жилийн ангийн О.Алтангэрэл гэх залуу харуулаар ажиллаж байсан тул О.Аптангэрэл рүү өөрийн 99159195 дугаарын утаснаас О.Алтангэрэлийн 99322293 дугаарын утас руу залгаад нэг төрлийн олон ширхэг хүнсний зүйл байна яах вэ? чамд өгчих үү? гэж хэлээд миний машинд сууж явсан С.Ууганбаяр гэх залууд Б.Энэбишийн нэг төрлийн гэх хүнсний зүйлийг өгч явуулсан. Би машин дээрээ ачаагаа шалгуулаад машиндаа хүмүүсээ суулгаад Монгол Улсын хилээр нэвтрэн гараад “Чандмань” нэртэй цайны газрын үүдэнд зогсож Б.Энэбиш цайны газар руу орох үед манай найз О.Алтангэрэл гаалийн хяналтын бүс дотор явж байхаар нь Б.Энэбишийн нэг төрлийн гэх хүнсний зүйл хийсэн хар өнгийн үүргэвчтэй цүнхийг гэнэт санаад асуухаар утсаар залгаж надад байгаа гэхээр нь тухайн цүнхийг авахаар С.Ууганбаяр гэх залууг О.Аптангэрэл рүү явуулж Б.Энэбишийн цүнхийг авахуулсан. Бид нар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас хөдлөх гэж байтал хойноос хилийн цэргийн алба хаагч нар ирээд шалгасан. Шалгалтаар тээврийн хэрэгсэл дотроос Б.Энэбишийн нэг төрлийн олон зүйл байгаа гэх хар өнгөтэй үүргэвчийг олж тогтоон, холбогдох шалгалтын ажиллагаа явагдаж миний тээврийн хэрэгсэл сууж явсан иргэдийн гадаад паспорт болон холбогдох зүйлсийг хураан авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 128-130-р хуудас/, Яллагдагч О.Алтангэрэлийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Намайг 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Аптанбулаг хилийн шалган нэвтрүүлэх боомтод харуулаар үүрэг гүйцэтгээд Оросын холбооны улсаас Монгол улсруу орох чиглэлд автомашины хөдөлгөөн зохицуулж байтал миний 99322293 дугаарын гар утас дуугарч аваад ярьтал манай багийн найз Б.Нацаг байсан. Тэгээд намайг “хаана байна” гэхээр нь би “ажилтай Аптанбулаг боомтын талбай дээр байна” гэж хэлтэл “надтай хамт яваа хүн нэг төрлийн олон ширхэг хүнсний зүйлтэй байна” гэж хэлэхээр нь би “тэгээд яах юм бэ?” гэтэл за за чамайг харчихлаа гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би ажлаа хийгээд байж байтал нэг залуу хар цүнхтэй зүйл авчирч өгсөн. Би “энэ юу юм бэ?” гэтэл тэр “манай 4 жолооч ах өгч байна” гэхээр нь хартал найз Б.Нацаг байсан тэгэхээр би цүнхтэй зүйлийг авч яваад өөрийн ажлын өрөөндөө оруулаад тавьсан байсан. Тэгээд ажлаа хийгээд байж байтал удалгүй Б.Нацаг дахин залгаж “нөгөө цүнхээ авъя” гэхээр нь” чи хаана байна” гэтэл “би хилээр гарсан хилийн хашааны гадна байна” гэхээр нь би “завгүй байна чи наашаа уурын зуухны урд талын нүүрс буулгадаг хаалганы харалдаа ирээд авчих” гэж хэлтэл Б.Нацаг нөгөө цүнх авчирч өгсөн залуутай хамтдаа ирсэн. Тэгэхээр нь би цүнхийг нь хашааны хаалган дээгүүр давуулж өгтөл Б.Нацаг цүнхийг надаас аваад нөгөө хамт явсан залуудаа өгөөд машинд аваачаад хийчих гэж хэлээд өөрөө надтай үлдээд нэг хоёр үг солиод л буцаад явсан. Тэгээд би байрандаа ороод байж байтал нэг цэрэг нааш цаашаа гүйгээд байсан тэгснээ надаас “хашаан дээгүүр хэн юм дамжуулж өгөв” гэж асуухаар нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. Цэрэг буцаж яваад удалгүй хоёулаа болоод над дээр ирээд хашаан дээгүүр юм давуулсан хүнийг хараагүй юу гэхээр нь “би давуулчихсан юм” гэж хэлтэл “за за” гээд яваад өгсөн. Тэгээд л намайг манай ээлжийн дарга дуудаж байна гэж хэлэхээр нь би очиж уулзтал “та юм давуулж өгсөн үү?” гэхээр нь тийм гэж хэлтэл нөгөө давуулж өгсөн цүнхийг надад харуулаад “энэ таны давуулж өгсөн цүнх мөн үү?” гэсэн тэгэхээр нь би “мөн” гэж хэлээд л тэгээд намайг Б.Нацаг болон бусад хүмүүсийн хамтаар аймгийн төвд хилийн 0101 дүгээр ангид авчирч болсон явдлыг яриулж мэдүүлэг авсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 137-138-р хуудас/, Яллагдагч Б.Энэбишийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Оросын холбооны улсын Улаан-Үүд хот руу явахаар “Драгон центер” гэх орон нутаг руу тээврийн хэрэгсэл явдаг газарт очиход нэг бор саарал өнгийн “Приус” маркийн автомашин Оросын холбооны улс руу явна гэхээр нь уг машинд суусан. Уг машинд жолоочоос гадна Оросын холбооны улсад нөхөр нь суралцдаг нэг хүүхэн хүүхэдтэйгээ хамт суусан байсан. Бид нар явсаар оройн 18-19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хүрэлцэн ирж Монгол улсын хил болон Оросын холбооны улсын хил дээр холбогдох бичиг баримт эд зүйлсээ шалгуулаад нэвтэрсэн. Явсаар шөнийн 22-23 цагийн үед Улаан-Үдэ хотод очиж “Барбузин” гэх нэртэй зочид буудалд байрладаг “Aclon” нэртэй амин дэмийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдан борлуулдаг компаний Улаан-Үдэ дэх салбар руу очиж жижүүрээс нь одоогоор хураалгасан байгаа хүнсний бүтээгдэхүүнийг авсан юм. Би Улаанбаатар хотод байхдаа 2019 оны 05 дугаар сарын дундуур дээрх “Aclon” гэсэн нэртэй компаний www.Aclon.Online цахим хаягаар нэвтэрч нийт 117 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг нийт 2100 орчим Америк долларыг дансанд нь тушаасан байсан юм. Би тэндээ байж байх зуур жолооч хүүхэдтэй эмэгтэйг нисэх онгоцны буудал руу хүргэхээр яваад өгсөн. Би тэндээ зочид буудлын өрөө авах гэтэл өрөө нь дууссан байсан тул таксинд суугаад нисэх онгоцны буудал руу очиж хамт явсан хүмүүстэйгээ уулзаж машинд суугаагаараа унтсан. Тухайн үед Оросын холбооны улсын нийслэл Москва хотоос хүмүүс ирсэн байсан тул жолооч маань Монгол улс руу явах хүн байж магадгүй гээд явсан. Удалгүй жолооч 20 орчим насны 3 Монгол хүүхэд дагуулж ирсэн. Тэдгээр хүүхдүүд Оросын холбооны улсад батлан хамгаалах чиглэлээр суралцдаг юм гэсэн. Тэгээд бид нар буцаж явсаар 13-14 цанийн үед Оросын холбооны улсын Хиагт 5 тосгонд хүрэлцэн ирж нэг дэлгүүрээр орж ойр зуурын гэртээ идэж, хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авч, цайны газарт хоол унд идчихээд Оросын холбооны улсын хил дээр ирсэн. Тэгээд би холбогдох эд зүйлсээ бүгдийг нь шалгуулчихаад Монгол улсын хил рүү ирсэн. Хилд шалгуулах гээд машинтайгаа дараалалд зогсож байхдаа би жолоочид хандаж “Эгч нь Улаан-Үдэ хотоос өөрөө ууж хэрэглэх гээд зуу гаран ширхэг дусаалга авч явж байгаа юм аа. Яана аа явдаг бол” гэж хэлэхэд жолооч чимээгүй байж байснаа “Би нэг хүн рүү яръя” гэж хэлээд утсаараа нэг хүн рүү утасдаад ярьсан. Юу гэж ярьсан талаар нь бол анзаарч сонсоогүй. Дугаарлаж нилээн удаан зогсох зуур би яахаа мэдэхгүй дотроо нилээн түгшиж байсан. Хаалга онгойж машин шалгах тавцан дээр ирж зогсоод бид нар бүгдээрээ буусан. Тэгээд би шалганы үүдэнд штамф дардаг хүүхэд рүү очиж “Миний дүү би шалгуулсаны дараа бие засах өрөө орох уу, аль эсвэл одоо орж болох уу” гэж асуухад тэр хүүхэд “Эгчээ та хэзээ ч бие засах өрөө орж болно шүү дээ” гэж хэлэхээр нь би шууд ариун цэврийн өрөө орж бие засчихаад гарч ирээд шалган нэвтрүүлэх дээр очиж штамфаа даруулчихаад гарч машин руу очсон. Бусад маань шалгуулж дуусаад машиндаа сууж шалган нэвтрүүлэх боомтын хашаагаар гарч “Чандмань” гэх нэртэй зоогийн газарт ирэхэд жолооч надад хандаж “Та ороод ямар ямар хоол байна мэдчихээд ир” гэхээр нь би бууж зоогийн газар луу орсон. Тэгээд тэр зоогийн газарт хоол идэж байсан хоёр хүний захиалаад идэж байгаа хоолыг харахад нэг л онцгүй хатуу махтай байх шиг байхаар нь тэндээс 2 сав ундаа болон 2 ширхэг цэвэр ус, 4 ширхэг нэг удаагийн аяга аваад гарч ирээд хамт явсан гурван хүүгийн нэг нь болох С.Ууганбаяр /сүүлд нэрийг нь мэдсэн гэх/ хүүхдэд нэг ундаагаа өгөөд “Тэр хашаан дотор нэг хүнд аваачаад өгчих” гэж хэлсэн. Тэр хүүхэд хашааны зүг гүйгээд явсан. Тэр зуур би машин дотроо сууж байхад жолооч болон С.Ууганбаяр гэх хүүхэд машинд ирж суусан. Тухайн үед миний үүргэвчтэй зүйлийг жолооч аль эсвэл С.Ууганбаяр гэх хүүгийн аль нь авч ирж өгсөн талаар нь санахгүй байна. Би тэр үед нилээн сандарсан байсан тул хэнийг нь авч ирж өгсөн талаар санахгүй байна. Удалгүй бид нар машинаа асаагаад хөдлөх гэтэл урдуур нэг машин орж зам хааж зогсож машинаас хилийн цэргийн гурван албан хаагч бууж ирээд “Сая хашаагаар давуулаад гаргасан цүнхтэй зүйлээ гаргаад ир” гэж хэлэхээр нь тэдгээр зүйлсээ гаргаад өгсөн. Мөн тэд нар бид нарыг буулгаж байгаад авч яваа эд зүйлийг шалгачихаад эргээд машинд суулгаад бид нарын хажууд нэг алба хаагч нь суугаад бид нар эргээд хилийн шалган нэвтрүүлэх боомт руу орсон....” гэсэн мэдүүлэг /хх-н 119-121-р хуудас/, Гэрч С.Ууганбаярын 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ганаа бид хоёр Монгол руу явах унаа хайгаад олдохгүй болохоор нь Улаан-Үдэ хотод хоноод маргааш нь Онгоцны буудал руу очиж унаа хайсан. Тэгээд унаа олж 5 уулаа Улаан Үдээс Хиагт чиглэл явсан. Ганаа гэх залуу бид хоёрын сууж ирсэн тээврийн хэрэгслийн дугаар нь 02-85 УНН улсын дугаартай боронзон өнгийн “Тоёота приус” 20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Бид нар 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад ОХУ-н Хиагтад ирээд оочирлож зогсож байгаад Оросын хилээр орсон. Бид нарыг Оросын хилээр гарч байхад ямар нэгэн асуудал гараагүй тэгээд цааш яваад Монгол улсын хилээр орж байхад жолооч ах надад хар өнгийн 2 үүргэвчтэй цүнх өгөөд 00-д байгаа 6 хүнд энэ цүнхийг өгчих гээд явуулсан тухайн үед би энгийн хувцастай 165-170 см өндөртэй эрэгтэй, хар өнгийн малгайтай, бараан өнгийн хувцастай ахад цүнхийг өгсөн. Тэгээд бичиг баримтаа шалгуулаад цааш гараад явж байгаад бид нар хоол идэхээр болоод хилийн хажууд байсан нэг ресторан руу орсон. Тухайн үед рестораны урд зогсоход машин дотор сууж явсан настай эгч ресторан руу ганцаараа орсон. Бид нар машин дотроо сууж байсан тэгээд би машины урд зогсож тамхи татаж байхад машинаас буусан настай эгч ресторанаас гарч ирээд тэр хашаанд хүн байгаа тэрэнд ундаа аваачаад өгчих гээд “Хүслийн кола” ундаа надад өгөхөөр нь би авчиж өгөхөөр очиход ямар ч хүн ойр хавьд байгаагүй тэгээд машины жолооч ах араас явган ирээд миний гарт байсан ундааг аваад хашаан дээр байсан цүнхийг аваад надад өгөөд машин дотроо хийчих гэж хэлсэн. Би тухайн үед цүнхэн дотор юу байсныг мэдээгүй шууд аваад машин дотор нь аваачаад хийсэн. Жолооч ах араас ирээд машиндаа суусан тухайн үед настай эгч машин дотор сууж байсан. Бид нар хоол идэхээ болиод явах гэж байсан чинь хил хамгаалах алба хаагчид ирээд хашаа руу ямар ямар хүн явсан тэнд байсан цүнхийг хэн авсан та нарын ачаа тээшинд үзлэг хийнэ гэхээр нь бид нар машинаасаа буугаад үзлэг хийлгэсэн. Тэгээд хил хамгаалах алба хаагчид үзлэг хийж байхад би хашаан дээрээс жолооч ахын авч өгсөн цүнхийг харахад бараан өнгийн цамцаар бүтээсэн савтай шингэн зүйлүүд олон ширхэг байсан. Тэгээд бид нарыг шалгаж эхэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 64-65-р хуудас/ Гэрч Б.Бадамсэрээжидийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Намайг 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтод цагийн манааны үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 12-14 цагийн орчимд боомтын зуухны урд талд хашааны гадна саарал өнгийн “Приус-20” маркийн авто машин ирж зогсоод жолооч нь машинаас бууж утсаар ярьж байсан. Жолооч тухайн үед саарал өнгийн өмд цамц өмссөн байсан. Тэгээд утсаар яриад хашааны зүг алхсан. Энэ үед машины араас бас нэг залуу буусан энэ мөчид мөн боомтын уурын зуухны байрнаас цагаан подволктой нэг эрэгтэй хүн хар цүнх барьчихсан гарч ирээд машинаас сүүлд буусан залууд дамжуулж өгсөн тэгэхдээ нөгөө залуу цүнх авахдаа зөрүүлж ундааны савтай зүйлийг цүнх өгсөн хүнд дамжуулж өгч байсан. Цүнхийг авсан залуу гүйгээд машин руугаа эргэж очоод суусан. Жолооч бол хашаанаас 2 орчим алхам зайтай утсаар яриад байсан. Ингэхдээ утсаар уурын зуухнаас харуулыг утсаар дуудаж цүнхийг сольж авах шиг болсон. Жолооч утсаар яриад дуусахад харуул дотроос гарч ирж байсан. Тэгээд л би станцаар салбарын захирагч хошууч Г.Эрдэнэбилэгт болсон явдлын талаар мэдэгдсэн. Тэгээд манай тусгай бүлэг маш хурдан хугацаанд тухайн машиныг саатуулах зорилгоор очсон. Энэ үед би дурангаар харж мэдээллэж байхад тухайн авто машин цэргийн алба хаагчдын хажуугаар нь гарах гэж оролдоход саатуулж байсан. Салбарын захирагч Г.Эрдэнэбилэг тухайн авто машинд үзлэг шалгалт хийгээд машинаас хар цүнх гаргаж ирээд над руу харуулж станцаар “энэ хашаан дээгүүр дамжуулсан цүнх мөн үү?” гэж асуусан би дурангаар хараад нөгөө дамжуулсан хар цүнх мөн байсан тул цүнхийг “мөн байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 69-70-р хуудас/, Гэрч Г.Эрдэнэбилэгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах 7 ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр албан үүргээ гүйцэтгээд ажил дээрээ байж байтал тухайн өдрийн цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б.Бадамсэрээжид нь станцаар хэн болох нь тодорхойгүй нэг хүн боомтын хашаан дээгүүр хар цүнхтэй эд зүйл давуулаад дамжуулж өглөө гэж мэдэгдсэн. Иймд би тэр даруйд нь уг хашаан дээгүүр давуулсан гэх газар луу салбарын 2-3 алба хаагчийг явуулсан. Би яг хэн гэдэг алба хаагч явуулснаа сайн санахгүй байна. Тэгээд би өөрөө ахлах ахлагч Б.Сүх-Эрдэнэ, ахлагч Б.Бадралсайхан, Ж.Бат-Ундрах нарын хамтаар хар цүнхийг хашааны цаанаас дамжуулж авсан хүн лүү нь явж очсон. Тухайн хүн нь “Чандмань” гэдэг зочид буудлын урд талд Приус-20 маркийн автомашинтай байсан. Биднийг очих үед уг автомашинд нэг настай эмэгтэй, жолооч, мөн 3 залуутай байсан. Очоод “ямар учраас хашаан дээгүүр эд зүйл дамжуулж аваад байгаа юм бэ?” гэж хэлээд бичиг баримтыг нь шалгаж, авто машинаас нь буулгаж авто машинд нь үзлэг хийхэд тухайн дамжуулсан хар цүнх нь машины арын суудал дээр сууж байсан хар подволктой залуугийн өвөр дээр тавьсан байсан. Тэгээд би уг цүнхийг гаргаж ирээд гар станцаар анх мэдээлэл өгсөн заставын цагийн манааны үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б.Бадамсэрээжидтэй холбогдож дурангаар харуулахад хараад хашаан дээгүүр дамжуулсан цүнх “мөн байна” гэж станцаар хариу мэдэгдэж байсан. Дамжуулсан гэх хар цүнхийг бид онгойлгож үзэхэд хар хүрэн өнгийн шилтэй эм байж болзошгүй нэг төрлийн зүйлс байсныг боомтын дарга ахмад О.Гантулгад хүлээлгэн өгч шалгаж, шийдэх талаар мэдэгдэж хүлээлгэн өгсөн. Уг авто машинд сууж явсан хүмүүсээс хэн энэ цүнхтэй зүйлийг дамжуулсан талаар асуухад хэн нь ч юм дуугарахгүй байсан. Тэгээд хэн дамжуулсан гэтэл танихгүй гээд байсан. Тэгтэл цүнхийг очиж хашаан дээгүүр авсан залуу надад “энэ эгч ундаа өгөөд хашааны цаад талд хүн байгаа чи тэр хүнд аваачаад өгчих гэхээр нь би аваачиж өгтөл тэр хүн надад нэг хар цүнх өгсөн тэрийг нь би авчирч өгсөн” гэж хэлж байсан. Гэхдээ би тухайн хүний цүнхийг хараагүй танихгүй гэж хэлж байсан. Тэгээд “уг хүнтэй та нар яаж холбогдсон юм бэ?, хэн таньдаг юм” гэхэд автомашины жолооч нь “би утсаар ярьсан” гэхээр нь би утасны дугаарыг авч өөрийнхөө утаснаас залгатал тухайн хүн утсаа авахаар нь би “хэн бэ, хаана байна” гэтэл өөдөөс “хэн бэ гэж” хэлэхээр нь “яагаад энэ хашаан дээгүүр эд зүйл давуулаад байгаа юм бэ” гэтэл утсаа салгасан, тул дахиад залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд манай хилийн цэргийн алба хаагчид нь хашаан дээгүүр дотроос хар цүнхийг дамжууж өгсөн этгээдийг боомтын хашаан дотор эрэн сурвалжилж ажилласан. Гэтэл анх харж мэдээлэл өгсөн цэргийн алба хаагч уг эд зүйл дамжуулсан хүн нь боомтын харуулаар ажиллаж байгаа хүн байж болзошгүй байна гэсэн мэдээллийг өгсний дагуу тухайн боомтын харуулыг авчирч шалгаж гар утаснаас нь өөрийнхөө эзэмшлийн 88005156 дугаарлуу залгаж үзэхэд хар цүнх дамжуулж авсан автомашины жолоочийн утасны дугаар мөн байсан. Тэгээд л боомтын харуул О.Алтангэрэл гэдэг хүн нь хашаан дээгүүр хар цүнх дамжуулж давуулж өгснөө хүлээж уг автомашины жолооч нь манай ангийн хүүхэд байгаа юм тэгээд намайг гуйхаар нь би зөвшөөрч боомт хашаан дээгүүр хар цүнхийг дамжуулж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч ярьж байсан....” гэсэн мэдүүлэг /ххн 71-72-р хуудас/, Шинжээч Б.Уугантуяагийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №001 8 дугаартай: “....Гаалийн тариф, гаалийн татврын тухай хуулийн 15.2.2.4 интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнийг үндэслэн тухайн барааны үйлдвэрлэгчийн интернэт сайт http:www.aclon.online, http://bio-flurevity.ru/ болон https://tiu.ru / сайтуудын үнийг үндэслэн үнэлэв. Үнэлгээ хийсэн өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн валютын ханш ОХУ-ын рубль 41.81 төгрөг. 13 нэр төрлийн барааны үнэ бүгд ижил буюу 1200 рублийн үнэтэй байна. Дээрх бараанд татвар ногдуулах боломжгүй учир нь Монгол улсын хилээр нэвтрүүлэх эмийн жагсаалтанд орохгүй тул Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болно. Дээрх бараа нь Монгол улсын эмийн жагсаалтанд ороогүй учраас иргэн, аж ахуйн нэгж байгууллага Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Дээрх бараа нь Монгол улсын хилээр нэвтрүүлэх эмийн жагсаалтанд ороогүй тул Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болно....” гэсэн дүгнэлт /хх-н 85-88-р хуудас/, Шинжээч Г.Чинчулууны 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №18-03- 014/24 дугаартай “...дээрх 13 нэр төрлийн биологийн идэвхт бүтээгдэхүүн нь Монгол улсын бүртгэлд бүртгэлгүй. Доорх 13 нэр төрлийн эмийн зүйлс нь эм төст биологийн идэвхт бүтээгдэхүүний ангилалд орно. Дээрх биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын хилээр хувь хүн нэвтрүүлж болохгүй....” гэсэн дүгнэлт / хх-н 103-104-р хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл 13-14, гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 46-50-р хуудас/, Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 20-21-р хуудас/, Зөрчлийн талаар холбогдогч нараас авсан мэдүүлэг /хх-н 24-35-р хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148-153 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Энэбиш, Б.Нацаг, О.Алтангэрэл нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Оросын холбооны улсаас орох чиглэлээс 9 Монгол улсын Олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон эм төст биологийн идэвхт 117 ширхэг бүтээгдэхүүнийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Энэбиш, Б.Нацаг, О.Алтангэрэл нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас бодит байдлаар илэрхийлэгдэх хохирол, хор уршиг учраагүй байна. Гэвч энэхүү гэмт хэрэг нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд бөгөөд эдгээр гэмт үйлдлийн улмаас улс орны аюулгүй байдал, нийтийн болон үндэсний эрх ашиг хөндөгддөг болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Энэбиш, Б.Нацаг, О.Алтангэрэл нарын гэмт үйлдлийн улмаас бодитой хохирол учраагүй байх тул шүүгдэгч Б.Энэбиш, Б.Нацаг, О.Алтангэрэл нар нь бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Энэбиш, Б.Нацаг, О.Алтангэрэл нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршиг байхгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон торгуулийн ялын хэмжээ хүрээнд тэдгээрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Энэбишид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Нацагт 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр, шүүгдэгч О.Алтангэрэлд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал 10 тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.Энэбиш, Б.Нацаг, О.Алтангэрэл нарын цалин хөлс орлого олдог байдал, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Энэбиш, Б.Нацаг, О.Алтангэрэл нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 117 ширхэг эм төст биологийн идэвт бүтээгдэхүүн нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Арслан овогт Бадрахын Энэбишийг, шүүгдэгч Заамад овогт Буянтогтохын Нацаг, Улаантуг овогт Очиржавын Алтангэрэл нарыг мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан “Улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Арслан овогт Бадрахын Энэбишийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр, Заамад овогт Буянтогтохын Нацагийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 төгрөгөөр, Улаантуг овогт Очиржавын Алтангэрэлийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Энэбиш, Б.Нацаг, О.Алтангэрэл нарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Энэбиш, Б.Нацаг, О.Алтангэрэл нарын торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 11 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Б.Энэбиш, Б.Нацаг, О.Алтангэрэл нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 113 ширхэг эм төст биологийн идэвхт бүтээгдэхүүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Ялтан Б.Энэбиш, Б.Нацаг, О.Алтангэрэл нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ