Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 0168

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Ш.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш....од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05657 1842 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа том тэрэгний жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон Лаагийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Банзрагч овогт ...гийн ... /РД:.../

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.... нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-Лаагийн ...тоотод “архи уулаа” гэсэн шалтгааны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж С....г толгой хэсэг рүү нь гараараа алгадаж цохиж зодон эрүүл мэндэд нь “тархины доргилт, хуйхны няцарсан шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцралт" бүхий хөнгөн хохирол учруулсангэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч С....гийн /хх16/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №12687 дугаартай дүгнэлт /хх29/, Ш....ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх71/, шүүгдэгч Ш....ын иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх37/, нийгмийн даатгал шимтгэл төтөлтийн талаарх тодорхойлолт /хх38/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх39/, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх40/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх41-46/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх47-62/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Ш....ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агүүлга:

1. Хохирогч С....гийн “...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр...би 200 гр шилтэй архины талыг уугаад байж байсан чинь манай ээжийн ахын хүүхэд ... гэрт орж ирээд чи архи уучихсан юм уу гэхээр нь би архи уугаагүй гэж хэлсэн чинь чи уучихсан байна ш дээ гэсэн. Тэгэхээр би миний ууж идэх чамд ямар хамаатай юм бэ би гэр ор ондоо байна чамаар 100 грамм архи уухаа заалгах юм уу гэсэн ... ах миний зүүн талын чих рүү гараараа 6 удаа алгадаад байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед би 3 сартай жирэмсэн байсан, намайг жирэмсэн гэдгийн ... ах мэдэж байсан...Тухайн үед миний зүүн шанаа хавдаж ангайж болохгүй, чих хөхөрсөн толгой өвдөөд байсан ...надад нэхэмжлэх зүйл байхгүй...надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх16/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №12687 дугаартай “...С....гийн биед үзлэгээр тархины доргилт, хуйхны няцарсан шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх29/,

3. Ш....ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр...манай үеэл дүү болох ... архи уучихсан гэртээ байхаар нь би юундаа архи уугаад байгаа юм бэ гэсэн чинь ... би насанд хүрсэн юм чинь архи уухаа чамаар заалгах юмуу гэж хэлсэн тэгэхээр нь би зүүн талын чих рүү нь гараараа 6 удаа алгадаж хаячихаад гэрээс нь гараад явсан. ...би өөрийн буруугаа ухамсарлаж байна...” гэсэн мэдүүлэг /хх71/,

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ш....:

Шүүгдэгч Ш.... нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-Лаагийн ...тоотод “архи уулаа” гэсэн шалтгаанаар хохирогч С....г толгой хэсэг рүү нь гараараа алгадаж цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн “...... ах миний зүүн талын чих рүү гараараа 6 удаа алгадаад байсан. ...Тухайн үед би 3 сартай жирэмсэн байсан, намайг жирэмсэн гэдгийн ... ах мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш....ын үйлдлийн улмаас хохирогч С....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №12687 дугаартай "... С....гийн биед үзлэгээр тархины доргилт, хуйхны няцарсан шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцралт... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч нь тухайн цаг хугацаанд жирэмсэн, шүүгдэгч нь энэ тухай мэдэж байсан нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ш....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж...” эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч С.... нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ш....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгчийн хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хохирол учруулсан, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хохирол төлбөр төлөөгүй болон шүүгдэгчийн  хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ш....од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...гийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж...” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш....ыг 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.... нь торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР