| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01500/и |
| Дугаар | 1498 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 1498
Хэргийн индекс 135/2016/01500/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *******ийн *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн /регистрийн дугаар , утас /-д холбогдох,
“2,870,200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...А.******* миний бие хариуцагч болох Ц.өөс 2,870,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Би нэхэмжилсэн үнийн дүн 2,870,200 төгрөгийн 70,200 төгрөгнөөс нь татгалзаж 2,800,000 төгрөг авахаар харилцан тохиролцож байна. Иймд хариуцагч Ц.өөс 2016.12.05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016.12.30-ны дотор үлдсэн 1,800,000 төгрөгийг гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Ц.т холбогдуулан “2,870,200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч А.******* нь нэхэмжилсэн үнийн дүн болох 2,870,200 төгрөгийн 70,200 төгрөгнөөс нь татгалзаж, үлдэх 2,800,000 төгрөгийг Ц. нь 2016.12.05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016.12.30-ны дотор үлдсэн 1,800,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар А.*******н нэхэмжлэлтэй, Ц.т холбогдох иргэний хэрэгт /А.******* нь нэхэмжилсэн үнийн дүн болох 2,870,200 төгрөгийн 70,200 төгрөгнөөс нь татгалзаж, үлдэх 2,800,000 төгрөгийг Ц. нь 2016.12.05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016.12.30-ны дотор үлдсэн 1,800,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон/ зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 60,873 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнгийн тал хувь болох 29,875 төгрөгийг хариуцагч Ц.өөс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА