Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 283

 

 

                                                           

 

 

 

 

 

2020         04           09                                   2020/ШЦТ/283

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Илжэгэн овгийн Ганхуягийн Ат холбогдох эрүүгийн “2011000460239” дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 11-147г тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Илжэгэн овгийн Ганхуягийн А /РД:........../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн Х.Мэнд-Амарын эзэмшлийн 76-40 УНЛ улсын дугаартай “Хюньдай Аксент Верна” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,950,000       /хоёр сая есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг,  

Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2019 оны 12 дугаар сарын дундуур Чингэлтэй дүүргийн 13-р хороо, 17 дугаар сургуулийн урд талд явж байхад зогсоол дээр цагаан өнгийн “Хюньдай Аксент Верна” маркийн тээврийн  хэрэгсэл нэлээн удсан байдалтай салхины шил болон бусад шилнүүд нь цантсан байдалтай байхаар нь би уг машины жолоочийн эсрэг талын хаалганы бариулыг татаж үзэхэд онгорхой байхаар нь буцаагаад хаачихаад буцаад явж байхад фэйсбүүк дээр миний хуучин унаж байсан “Верна” машиныг зарна гэхээр нь би зар дээр байсан юнителын дугаар луу залгаад надад нэг “верна” байна зарах гэж байгаа “верна” машинаараа тулах уу гэхэд машиныг чинь харья гэхээр нь за тэгье гээд уг хүнийг зурагтын хуучин эцсийн “сайн” ломбардны хажууд хүрээд ир гэж дуудаад уг хүн энд уулзаад хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо17 дугаар сургуулийн хажуу талд зогсож байсан машин дээр ирээд уг хүнд машиныг үзүүлэхэд тухайн үед машин асаагүй. Тэгээд уг хүний машинаар чирч үзэхэд машин асаагүй тэгээд уг хүн нь машинаасаа бууж ирээд наад машиныг чинь мотор цохисон байна гэхээр нь уг хүнээс би энэ машиныг худалдаж авах уу гэхэд наад машиныг чинь 200,000 төгрөгөөр авна гэж хэлэхээр нь би 200,000 төгрөгөөр уг хүнд зарчирсан юм аа... Би ганцаараа үйлдсэн, ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ...” гэх /хх-ийн 84-85х/,

Хохирогч Х.Мэнд-Амар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын дундуур байхаа ах Ганзориг утсаар яриад миний машин эвдэрчихээд байна би өөрийн машины юу эвдэрсэн талаар мэдэхгүй ирээд янзлаад өгөөчээ гэсэн чинь ах маргааш нь ирээд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 17 дугаар сургуулийн урд талын Нийгмийн даатгалын хэлтсийн зүүн талын зогсоол дээр байсан 76-40 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг янзлахаар болсон тэгээд ах миний машиныг үзээд консны аппарат нь эвдэрсэн юм шиг байна гээд түлхүүр багажтай болоод дахин янзлахаар болсон... уг өдрөөс 3 хоногийн дараа ах Ганзориг надруу яриад ах нь өнөөдөр машиныг чинь янзлах гээд явах гэж байна гэхээр нь та машин аваагүй юмуу алга болоод 3 хоног болж байна гээд тухайн үед би хөдөө орон нутагт байсан болохоор ах маань өргөдөл бичиж миний өмнөөс цагдаад хандсан юмаа...”, “...уг тээврийн хэрэгслийг Лхагва-Очир гэгчээс хүлээн авсан одоо манай хашаанд байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. А гэгч нь надад 500,000 төгрөгний хохирол барагдуулсан надад цаашдаа нэхэмжлэх мөнгөн төлбөр болон хохирол байхгүй...” /хх-ийн 11-12х/,

Гэрч Б.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мэнд-Амар өөрөө зээлээ дуусгаад нэрээ шилжүүлж авах байхаа уг тээврийн хэрэгсэл одоо надад хамааралгүй...” /хх-ийн 15-17х/,

Гэрч Б.Пүрэвтөмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр надруу 94684504 гэсэн дугаараас нэг эрэгтэй хүн яриад ...ахаа хоёулаа наад машиныг чинь миний нүдэн Вернагаар солих уу гээд байхаар нь би за яахав үзье гээд тэр орой би Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн урд ирсэн... би чирээд асах байх гэж бодоод чиртэл асахгүй байхаар нь би за за болъёо гэсэн тэр залуу ах надад мөнгөний хэрэг байна та худалдаад авахгүй юмуу гэхээр нь ...200,000 төгрөг байна гэсэн чинь тэр залуу бодож байгаад за ахаа та 200,000 төгрөгөөр ав ав гэхээр нь би банкнаас 200,000 төгрөг өгөөд тэр машиныг нь цааш чирээд аваад явсан... би өөр хүний машин гэдгийг мэдээгүй... би тэр машиныг ...танидаг Лхагваа гэх дүүд 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 500,000 төгрөгөөр худалдсан....” /хх-ийн 22-25х/,

Гэрч Б.Дашпүрэв мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед би уг залуугаас чиний машин мөн юмуу гэхэд мөн чирж авчраад учрыг нь олохгүй энд хаячихсан юмаа гэж ярьж байсан...” /хх-ийн 26-27х/,  

Гэрч Г.Лхагва-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа хэний тээврийн хэрэгсэл гэдгийг мэдээгүй. Пүрэвтөмөр надад анх худалдахдаа мотор нь зуурчихсан, бичиг баримтгүй сэлбэгний чиглэлээр авч болно гэхээр нь би худалдаж авсан...”, “...надад А гэгч нь 500,000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан цаашид надад ямар нэгэн нэхэмжлэх мөнгөн хохирол байхгүй. Би мөн Мэнд-Амар гэгчийн 76-40 УНЛ дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 29-30х/

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн ЧД2-20-080 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайланд:

- Hyundai Accert Verna маркын тээврийн хэрэгслийг 2019 оны 12 дугаар сарын байдлаар зах зээлийн жишиг хандлага ажиглалтын аргаар тооцон гаргасан болно.

- Үнэлгээгээр тогтоогдсон дүн 2,950,000 /хоёр сая есөн зуун тавин мянган/ төгрөг болно. / хх-ийн 34х/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-38х/,

76-40 УНЛ улсын дугаартай Х-Аксент Верна маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээний хуулбар /хх-ийн 40-41х/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-54х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Г.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Илжэгэн овгийн Ганхуягийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД