Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1515

 

Хэргийн индекс 135/2016/01571/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, Чулуутын *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах *** дүгээр ангид дагалдах ажилтнаар орж ажилласан. 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдөр *** тоот тушаалаар дэд ахлагч цолоор шагнагдаж ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэн үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон тул *** тоот тушаал шаардлагатай байна. Иймд Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах *** дүгээр ангид 1996 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. ” гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                   
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.******* гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.     
Хүсэлт гаргагч Х.******* нь Дархан-Уул аймгийн засаг даргын дэргэдэх Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ******* дүгээр ангид дэд ахлагч цолтой, аврагч гал сөнөөгчөөр  1996 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажиллаж байсан болох нь Дархан-Уул аймгийн архивын тасгийн тодорхойлолт, Дархан-Уул аймаг Онцгой байдлын газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23/499 дугаартай албан бичиг, 1996 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэх хуудас, Дархан-Уул аймгийн засаг даргын дэрэгдэх гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргын тушаал, хөдөлмөрийн дэвтэр, цалингийн тооцооны карт, ажлын байранд авахуулсан фото зураг, ахлагчийн үнэмлэх, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Х.******* нь Дархан-Уул аймгийн засаг даргын дэргэдэх Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ******* дүгээр ангид дэд ахлагч цолтой, аврагч гал сөнөөгчөөр  1996 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

            

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА