| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0044/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2020-03-11 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 64
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харцагууд овогт Хүрэлбаатарын Хүлэгүүнд холбогдох эрүүгийн 1931004650042 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 2 дугаар баг 2 дугаар хэсэг 001 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, Тус шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 163 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Харцагууд овогт Хүрэлбаатарын Хүлэгүүн РД:/МЮ91091410/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Хүлэгүүн нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа дэд ахлагч Э.Сод-Эрдэнийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт энгэрээс нь заамдан авч хүзүүг нь боох зэргээр хүч хэрэглэн ноцолдсон мөн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах саатуулах байр луу оруулахад цээж рүү нь нэг удаа цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр 2 шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Хүлэгүүн нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа дэд ахлагч Э.Сод-Эрдэнийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт энгэрээс нь заамдан авч хүзүүг нь боох зэргээр хүч хэрэглэн ноцолдсон мөн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах саатуулах байр луу оруулахад цээж рүү нь нэг удаа цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт шүүгдэгч Х.Хүлэгүүн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Х.Хүлэгүүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ярьсан үнэн зөв...” гэх мэдүүлэг Хохирогч Э.Сод-Эрдэнийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цагаас эргүүлийн үүргийг Сүхбаатар сумын 4,8 дугаар багт гүйцэтгэхээр цагдаагийн дэд ахлагч Баатарсайханы хамт үүрэг чиглэл аван 11 дүгээр сарын 24-ний өдрийн 02 цагийн хооронд ажилласан. Ажлын тарах цаг болоод ажлын мэдээгээ бичээд байж байхад шуурхай удирдлагын төвөөс “Сэлэнгэ зочид буудал дотор хүн маргалдаад байна” гэсэн дуудлагын дагуу Сэлэнгэ зочид буудал руу явж байхад Зочид буудлын урд нэг хүн гараа даллахад нь зогсоход Э.Билэгт гэх залуу ирээд “намайг хүн зодох гээд хөөгөөд байна” гэж хэлэхэд араас нь Х.Хүлэгүүн гэх залуу ирэхээр нь би машиндаа суулгаад дуудлагандаа очиход хүлээн авагч эмэгтэй “тухайн хүнтэй учраа олсон мөнгө өгөхгүй маргалдсан, одоо зүгээр” гэж хэлсэн. Сэлэнгэ зочид буудлаас гараад Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгөхөөр орсон. Тэнд Х.Хүлэгүүн “одоо ямар нэгэн зөрчил гаргахгүй харина, уучлаарай” гэж уучлалт гуйгаад гэр лүүгээ харихаар болоод гарсан. Би ажлын мэдээгээ бичиж дуусгаад 02 цаг өнгөрөөгөөд Цагдаагийн газраас гарч төв зам дагаад алхаад явж байхад “Делфин” хүнсний дэлгүүрийн урд талын машин зам дээр “Ланд” маркийн машин зогсоод харин замын голд Х.Хүлэгүүн гэх залуу явган суугаад “аа” гээд орилоод байсан. Машины дугаарыг нь мэдэхгүй “Ланд 200” маркийн хар өнгөтэй машины жолооч нь “хөөе цагдаа энэ хүнийг аваарай машин доогуур орчих гээд байна, хардаа машины урд суучихаад явахгүй байна” гэж хэлсэн. Би тухайн жолооч болон сууж байгаа Х.Хүлэгүүнээс машинд мөргүүлсэн талаар асуухад 2-лаа “үгүй” гэсэн. Би Х.Хүлэгүүнийг сугадаад цаашаа гэрийг нь асуугаад, уухаараа битгий орилж чарлаад байгаач гэж хэлээд явж байхад Х.Хүлэгүүн “та нар пизда тэгээд яах юм бэ, намайг яаж ч чадахгүй биз дээ” гэхээр нь би “чи яагаад одоо намайг пизда энэ тэр гээд байгаа юм бэ, болохгүй гэдгийг чинь хэлээд шаардлага л тавьж байна” гэж хэлэхэд Х.Хүлэгүүн “би пизда тэгээд зүгээр явж болохгүй юм уу” гээд дуугаа өндөрсгөөд сугадаад явж байсан гараа авахаар нь би “чамайг тэгээд зүгээр явуулж байгаа юм биш үү гэр лүү чинь хүргэж өгөх гээд явж л байна шүү дээ” гэхэд надаас зуураад “пизда” гэж харааж байгаад миний энгэрээс зуураад намайг татаж ирээд толгойгоороо миний нүүрийг мөргөсөн. Тухайн үед миний ам хэсгийг мөргөсөн. Би гараараа мөргөх үед нь түлхээд бага зэрэг намайг мөргөсөн. Намайг мөргөхөөр нь би зууралдаж байгаад хөлийг нь хавсарч унагаагаад дээр нь гараад цагдаагийн газар луу залгаж дуудлага өсгөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар тал/ Хохирогч Э.Сод-Эрдэнийн 2020 оны 01 дүгээр сарын сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би урьд өгсөн мэдүүлэгтээ надад хүч хэрэглэж 3 гэмтэл учруулсан талаараа дэлгэрэнгүй ярьсан. Гэмтэл учруулаагүй над руу дайрсан бусад үйлдлийг яриагүй. Надад гэмтэл учруулаагүй болохоор хамаагүй байх гэж бодсон. Би Х.Хүлэгүүн нь намайг татаж ирээд миний нүүр лүү мөргөхөөр нь би хавсрах мэх хийгээд унагааж дээр нь гараад цагдаа руу дуудлага өгсөн. Тэгсэн Х.Хүлэгүүн босож ирээд намайг унагаагаад цаашаа замын эсрэг тал руу гүйхээр нь би араас нь гүйж очоод барьж авахад “Чи муу намайг амжихгүй” гээд намайг зуураад миний гарыг тавиулах гээд миний гар луу хэд хэдэн удаа цохисон. Би гараа тавиулахгүй гээд зууралдаж байхад нэг машин ирээд зогсох шиг болохоор нь би харахад Х.Хүлэгүүн намайг газар унагаасан. Би газар унахдаа Х.Хүлэгүүнээс зуураад хөлөнд нь дэгээ тавиад Х.Хүлэгүүнийг газар унагаагаад дээр нь гарах гээд ноцолдож байхад ирсэн машинд байсан хүн хөөе гээд орилж байсан. Тэр үед бас нэг машин ирээд зогсох шиг болсон. Би Х.Хүлэгүүнтэй ноцолдоод дээр доороо ороод байж байхад дэслэгч Т.Түвшинтөгөлдөр ирээд “чи яагаад цагдаа руу дайраад байна” гээд болиулсан. Би босож ирээд хувцасаа янзалж байхад Д.Буджав цагдаа ирсэн. Бид нар цагдаагийн газар луу Т.Түвшинтөгөлдөрийн машинтай явсан. Эрүүлжүүлэх саатуулах байранд ороод эрүүлжүүлэх явцад миний хувцаснаас Х.Хүлэгүүн зуураад цээж рүү нэг удаа цохисон. Тэгсэн Ц.Жавхланбаатар цагдаа Д.Буджав нар нь Х.Хүлэгүүний гарыг тавиулсан. Би Х.Хүлэгүүний хувцсыг тайлах гэхэд намайг бас нэг удаа цээж рүү дахиад цохисон. Хөл орчим өшиглөх гэхэд нь би хойшлоод намайг цохиож чадаагүй. Тэгээд би эрүүлжүүлэх саатуулах байранд Х.Хүлэгүүнийг хүлээлгэж өгч байхдаа энгэрийн камер миний энгэрт байхгүй байгааг мэдсэн. Эрүүлжүүлэх саатуулах байрнаас гараад Х.Хүлэгүүнтэй ноцолдсон газар очиж энгэрийн камераа хайхад намайг Х.Хүлэгүүн мөргөсөн газар миний энгэрийн камер унасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/ Гэрч Д.Буджавын 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны орой 20 цагаас 02 цагийн хооронд Сүхбаатар сумын 3,7 дугаар багт цагдаагийн дэд ахлагч О.Элбэгсайханы хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 02 цагт ажлаасаа буугаад цагдаа дээр ирээд жижүүрээс “Сэлэнгэ зочид буудалд хэрүүл маргаан үүсгээд байна гэж дуудлаганд дэд ахлагч Э.Сод-Эрдэний хамт явсан. Дуудлагад явж байх замд Х.Хүлэгуүн нь бас хүнтэй хэрүүл маргаан хийсэн гээд байж байсан. Нөгөө залуу нь гомдол санал байхгүй гэхээр нь ерөнхий жижүүр цагдаагийн хошууч Д.Баярсайханд танилцуулсан чинь “гайгүй бол асуудлыг нь газар дээр нь шийдээд явуул” гэсэн. Х.Хүлэгүүнийг цагдаагийн газар дээр авчран хууль эрх зүйн зөвлөгөө өгөөд язуулсан юм. Тэгээд ажлынхаа мэдээ илтгэх хуудсаа бичээд байж байх үед дэд ахлагч Э.Сод-Эрдэнэ надаас “түрүүлээд харилаа” гээд явсан. Удаагүй еренхий жижүүр цагдаагийн хошууч Д.Баярсайхан “Цагдаагийн дэд ахлагч Э.Сод-Эрдэнэ хүнтэй зодолдоод байгаа юм шиг байна, яваад оч” гэхээр нь гүйгээд очсон чинь 7 давхрын хажууд байх хүухдийн тоглоомын талбайн замын эсрэг талд цагдаагийн дэд ахлагч Э.Сод-Эрдэнэ Х.Хүлэгүүн гэх залуутай зогсож байсан. Тэр үед эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Түвшинтөгөлдөр машинтайгаа явж таараад цагдаа дээр авчирч эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /ххийн 22 дугаар тал/ Гэрч З.Ууганбаярын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цаг өнгөрөөгөөд тоглоомын газраа хаагаад Х.Хүлэгүүний машинд архи уусан. Архи уугаад коллектив бааранд ороход Х.Хүлэгүүн өөр бусад хүмүүстэй уулзаад яваад байхаар нь би шууд гэртээ харьсан. Х.Хүлэгүүн бид 2 согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа цагдаагийн алба хаагчтай холбоотой яриа өгүүллэг яриагүй. Ойр 4 зуурын юм ярьсан. Х.Хүлэгүүн хэн нэгэнтэй муудалцаагүй. Бааранд таньдаг хүмүүтэйгээ гар бариад ширээ ширээ хэсээд явж байсан. Би тэнд зүгээр сууж байхаар гэж бодоод гарсан. Хэд хоногийн дараа таарахад Х.Хүлэгүүн “эрүүлжүүлэх байранд хоносон” гэж хэлж байсан. Юунаас болсон талаар би сонирхож асуугаагүй. Би Х.Хүлэгүүнийг сайн мэдэхгүй. Манайд тоглоомын газраар орж ирж үйлчлүүлдэг залуу. Би ажлаа тарахад “юм ууя” гэхээр нь хамт нэг архи уусан. Тэгээд би харьсан. Зан байдлын хувьд хэвийн, илэн далангүй хэнтэй ч хамаагүй харьцдаг, танил олонтой юм шиг санагддаг. Тоглоомын газар бусад хүмүүсийн адил зан ааш гаргадаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар зан ааштайг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/ Гэрч Э.Билэгтийн 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Коллектив" бааранд найзуудын хамт ороод 2 шил пиво уугаад тэндээсээ гараад ганцаараа хилийн 0101 дүгээр ангийн урд 02°° цагийн орчим явж байхад араас нэг хүн “хөөе, чи зогсож бай, хөөе” гээд орилоод байхаар нь эргэн тойрноо харахад надаас өөр хүн байхгүй болохоор нь зогсоод хүлээхэд миний танил Хөби /Х.Хүлэгүүн/ ирээд надад ямар нэгэн юм хэлэлгүй шууд намайг барьж аваад хавирч унагаагаад “хогийн бацаан чамайг ална аа” гээд дээр гараад баруун гараараа цохих гэхээр нь би баруун гарыг нь бариад хажуу тал руу дараад би доороос нь босоод ирэхэд намайг дахиж барьж аваад цохих гэхээр нь би хавирч унагаагаад холдоход цагдаагийн машин явж байхаар нь гараа өргөж зогсоогоод “энэ хүн намайг зодох гээд байна надад туслаач” гэж хэлэхэд 2 цагдаа бууж ирээд машиндаа суулгаад ертөнцийн зүгээр баруун зүгт “Сэлэнгэ” зочид буудал чиглэлтэй явсан. Бидний хооронд бааранд ямар нэгэн маргаан болоогүй. Бааранд би сууж байхад тэнд явж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/ Гэрч Д.Баярсайханы 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 24 цагийн үүрэг гүйцэтгэж байхад 02 цагийн орчим “Сэлэнгэ зочид буудлын хүлээн авахад нэг хүн мөнгөө төлөхгүй маргалдаад гарах гээд байна” гэхээр нь эргүүлийн алба хаагч Э.Сод- Эрдэнэ, Д.Буджав нарыг явуулсан. Эргүүлийн 2 алба хаагч очиход тухайн хүн нь мөнгөө өгөөд учраа олсон гэж наашаа утсаар мэдэгдсэн боловч нэг согтуу хүн дагуулж цагдаа дээр орж ирсэн. “Ямар учиртай хүн юм бэ” гэж асуухад дэд ахлагч Э.Сод- Эрдэнэ “гудамжинд энэ согтуу хүн бусадтай маргалдаад байна” гэж хэлэхээр нь “наад хүнээ яах талаараа шийдвэр гаргаад эргүүлээсээ /ажлаасаа/ буугаарай” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу байхгүй болсон байсан. Би юу болсон талаар асуухад “ямар нэгэн асуудал байхгүй, дахиж хэн нэгэнтэй маргалдахгүй шууд хариад амарна гээд байна. Тэгэхээр нь явуулсан” гэж хэлсэн. Эргүүлийн алба хаагчид ажлаасаа тараад буугаад удаагүй. Э.Сод-Эрдэнэ утсаар залгаад “шинэ 7 давхрын урд талын зам дээр согтуу хүн миний эрх чөлөөнд халдаад байна” гэх дуудлага ирсэн. Түүний дагуу дэд ахлагч Д.Буджавыг явуулсан. Машинтай явсан дэд ахлагч Д.Буджав ирээд хэсэг хугацааны дараа Э.Сод- Эрдэнэ орж ирээд “эрх чөлөөнд халдаад байсан залууг эрүүлжүүлсэн над руу дайраад байсан газар миний энгэрийн хяналтын камер унасан юм шиг байна” гээд жижүүрийн машинтай тэр газар луугаа явсан. Би дахин холбогдож “энгэрийн камераа олов уу, хэвийн ажиллагаатай байна уу, хувцас эд зүйл чинь бүрэн бүтэн үү” гэж асуухад дэд ахлагч Э.Сод-Эрдэнэ “..энгэрийн камераа оллоо хэвийн ажиллагаатай байна, хувцас эд зүйл бүрэн бүтэн урагдсан зүйл байхгүй..” гэж хэлсэн. Би Х.Хүлэгүүнийг эрүүлжүүлэхээр авчирахад нь хараагүй. Түүнээс өмнө харахад гэмтэл бэртэл байгаагүй. Э.Сод-Эрдэний уруулнаас нь цус гарсан харагдаж байсан. Уруул язарсан гэж тухайн үед хэлсэн. Өөр гэмтлийн талаар надаад харагдсан болон өөрсдөө хэлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/ 5 Гэрч Г.Түвшинтөгөлдөрийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ажилтай явж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 24- ний өдрийн 03 цагийн орчим байх ажлаас гараад гадуур явж байхад Сүхбаатар сумын 7 дугаар баг шинэ 10 давхар байрны урд талын засмал замын хажууд ногоон хантаазтай нэг хүнтэй дээр доороо ороод эргэлдээд өнхөрөөд байсан. Хажууд нь нэг жижиг суудлын тэрэг улсын дугаарыг нь санахгүй байна ДАХ дугаартай гадны машин байсан. Тэгэхээр нь би зам дээр зогсоод харахад манай ногоон хантаазтай цагдаа дээшээ хараад нэг хүнтэй ноцолдоод нөгөө хүн нь дээр нь гарчихсан “...пизда минь чамайг ална шүү, чи муу юу юм, амжихгүй...” гээд орилж байсан. Би машинаас буугаад “хөөе юу болоод байгаа юм бэ” гэж хэлээд очоод тэр залууг татаж босгоход манай цагдаа болон над руу “...цагдаа та нар амжихгүй, чадахгүй” гээд орилох байдалтай чанга дуугаар хэлж дээгүүр хувцсаа тайлаад нүцгэлсэн. Тэгсэн бие болон гарын шуундаа шивээстай залуу байсан. Би “чи яахаараа ажил үүргээ гүйцэтгэж яваа цагдаа зодоод шаардлага тавьж байгаа хүнийг хэл үгээр доромжлоод байдаг юм, чамайг хэн гэдэг юм бэ” гэж хэлээд байж байхад хажууд зогсож байсан машинаас хүн бууж ирээд “...замын хажууд цагдаагийн малгай байна, цагдааг хүн зодоод байхаар нь зогссон би наад хүнтэй чинь хамт яваагүй...” гэж хэлээд машиндаа суугаад цаашаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/ Гэрч Ц.Жавхланбаатарын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эрүүлжүүлэх саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байхад 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03 цаг 20 минутанд гаднаас эргүүлийн цагдаа Д.Буджав, Э.Сод-Эрдэнэ нар нь хүн эрүүлжүүлэхээр орж ирсэн. Гаднаас орж ирсэн Э.Сод-Эрдэний хувцас шороогоор бохирлогдсон өмдний өвдөг хэсгээрээ шороонд үрэгдсэн, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Хантааз нь хувцас нь энгэрээрээ ярагдсан байсан. Саатуулахаар оруулж ирсэн Х.Хүлэгүүн гэх залуу Э.Сод-Эрдэнэ лүү “Пизда та нар юу юм бэ” гэж дайраад хараагаад хэл үгээр доромжлоод 2-3 удаа хувцаснаас нь зуурч заамдан гараа зангидаад далайж цохих гэж байгаа мэт үйлдэл үзүүлсэн. Тэр үед нь би боль гэж хэлж Э.Сод-Эрдэнийн энгэрээс заамдсан байсан гарыг нь тавиулсан. Би Х.Хүлэгүүнээс “яагаад цагдаа руу дайраад байгаа юм бэ” гэхэд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй, миний хэлж байгаа зүйлийг сонсож байгаа зүйлгүй Э.Сод-Эрдэнэ рүү “Чи муу пизда амжихгүй шүү, чи муу хогийн бацаан, чи байтугай чамаас цаадах нь надад амжихгүй” гээд хурд хүчээрээ ч юм уу амжихгүй л гээд байсан. Би “хувцсаа тайл” гэхэд “тайлахгүй” гээд зогсоод байхад нь Э.Сод-Эрдэнэ хувцсаа тайл гээд ойртоход Э.Сод-Эрдэний энгэрээс дахиад зуураад гараа далайхаар нь би болиулах гэхэд Х.Хүлэгүүн дэд ахлагч Э.Сод-Эрдэний цээж рүү нэг удаа цохисон. Э.Сод-Эрдэнэ холдож зогсож хувцсаа янзалж шороогоо гөвж байгаад энгэрийн камер байхгүй байна гэсэн. Х.Хүлэгүүнийг хүлээлгэн өгөөд энгэрийн камераа ноцолдсон газраа хайхаас гэж хэлээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/ Гэрч Ц.Ууганбаатарын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...: Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны хяналтын камерны хүчин чадлаас шалтгаалаад бичлэг хийгдээд тухайн бичлэг нь 10 хоногийн хугацаатай хадгалагдаад устгагддаг. Намайг оролцуулж үзлэг хийхэд бичлэг устгагдсан байсан. Саатуулах байрны 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн бичлэг сэргээн хуулбарлах боломжгүй. Яагаад гэхээр тодорхой хэмжээний багтаамжтай тэр багтаамжиндаа таараад өөрөө автоматаар 7 хоносон бичлэг устгагдаж хоосон зайн дээр нь дахин бичлэг бичигддэг. байрны хяналтын камерт бичигдсэн бичлэгүүд нь хадгалагдаж архивлагддаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/ Гэрч Г.Баясгалангийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би арван жилд нэг сургуульд хамт сурч байсан. 6 Х.Хүлэгүүн надаас дээшээ 2 ах сургууль дээр болон сургуулийн гадна орчинд найзалж нөхөрлөдөг. Найзалж нөхөрлөхөд чөлөөтэй яриатай нэг нэгэндээ туслаад явдаг байж байгаад нэг нэгнийхээрээ орж гардаг болоод сайн найзууд болсон. Х.Хүлэгүүн дээрээ нэг эгчтэй айлын 2 хүүхэдтэй айлын нэг. Сургуулиа төгсөөд Багшийн сургуульд биеийн тамирын багшаар суралцаж төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй. Улаанбаатар хотод нэг хэсэг хүнсний зүйл зардаг газар түгээгч хийж байгаад Сэлэнгэ аймагт ирээд эхнэрийн хамт амьдарч байгаад тусдаа гарсан. Уул нь амьдралын хувьд хэвийн явж байгаа залуу гэж боддог. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Гэртээ хийсэн зүйлгүй 2 хүүхдээ хараад эхнэр нь ажиллаж байгаа. Эхнэр нь 5 дугаар сургуульд багшилдаг. Өнөөдрийн байдлаар эхнэрийн бие нь тавгүй гээд Дархан-Уул аймагт эмнэлэгт хэвтэж байгаа. Нэг их илүү дутуу ааш зан байхгүй. Өөрийн бодсон санаснаа чөлөөтэй хэлдэг учраас зарим нэг хүнд таалагдахгүй байж магадгүй. Бусадтай нийтэч харьцдаг, хэнтэй ч хамаагүй харьцаж өөрийгөө илэрхийлж чаддаг учраас танилын хүрээ ихтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №06 дугаартай: “...1.Х.Хүлэгүүний биед зүүн өвдгөнд бага зэрэг зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №03 дугаартай: “...1.Э.Сод-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар тал/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар тал/ Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 48-49 дүгээр тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай /хх-ийн 50-51 дүгээр тал/ Х.Хүлэгүүний 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр тал/ Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 114-115 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. 7 Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Х.Хүлэгүүн нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа дэд ахлагч Э.Сод-Эрдэнийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт энгэрээс нь заамдан авч хүзүүг нь боох зэргээр хүч хэрэглэн ноцолдсон мөн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах саатуулах байр луу оруулахад цээж рүү нь нэг удаа цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Х.Хүлэгүүний гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Х.Хүлэгүүний гэмт үйлдлийн улмаас Э.Сод-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдоогүй ба хохирогч хохирол хохирол төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй. Энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд заавал материаллаг хор уршиг шаардахгүй юм. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Хүлэгүүн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршиг байхгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч түүнд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгчид ял шитйгэл оногдуулахдаа харгалзах үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч 8 Харцагууд овогт Хүрэлбаатарын Хүлэгүүнийг мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Харцагууд овогт Хүрэлбаатарын Хүлэгүүнд мөн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1- д заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч Х.Хүлэгүүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Хүлэгүүн уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч Х.Хүлэгүүн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүгдэгч Х.Хүлэгүүнд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ