| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01572/И |
| Дугаар | 1516 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 1516
Хэргийн индекс 135/2016/01572/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, ******* *** дүгээр, *** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* / регистрийн дугаар *******, утас *******/-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд малчнаар 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 6 жил 5 сарын хугацаагаар ажилласан хугацааг сэргээн тогтоолгох шаардлагатай байна. Хөдөлмөрийн дэвтэрт энэ талаар бичигдсэн боловч Идэр сумын архивын нэмэлт материал авах гэтэл архивын баримтууд шатсан ба авах боломжгүй болсон. Иймд намайг дээрх ******* бригадын малчнаар 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд 6 жил 5 сарын хугацаанд тасралтгүй ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү .” гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.*******гийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.******* нь Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд малчнаар 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтэр, гэрч *******, нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
C:\Users\hj\Desktop\бүгд\2016\шийдвэр\ажилласан жил\Ж.*******-ажиллаж байсан байдал.docx
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Ж.******* нь Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд малчнаар 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА