| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01520/И |
| Дугаар | 1517 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 1517
Хэргийн индекс 135/2016/01520/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг *** дугаар хороолол *** дүгээр байр *** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие Дархан-Уул аймгийн Барилгын техникумыг барилгын техникч мэргэжлээр 4 жил сурч төгсөөд 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дархан хотын Барилга, цахилгаан-сантехникийн засварын конторт хувиарлагдан ирж ******* дугаар тушаалаар заслал чимэглэлийн мэргэжлээр ажилласан. Ажиллаж байх хугацаанд 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хотын захиргааны шийдвэрээр Барилга, цахилгаан-сантехникийн засварын конторын нэрийг “******* *******” компани болгон өөрчилсөн. 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ажилд орсон тушаал архиваас авсан. 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллан ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн боловч архивт шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүй байгаа тул 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд “******* *******” компанид ажилласан хугацааг тогтоож өгнө үү.” гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.*******гийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь Дархан хотын Барилга, цахилгаан-сантехникийн засварын конторт норомчин, мастераар 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, ******* Өргөө ХК-нд засварчнаар 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтэр, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн тодорхойлолт, Дархан хотын Барилга, цахилгаан-сантехникийн засварын конторын даргын 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар ажилд авах тухай тушаалын хуулбар, гэрч *******, нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Дархан хотын Барилга, цахилгаан-сантехникийн засварын конторт норомчин, мастераар 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, ******* Өргөө ХК-нд засварчнаар 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА