| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01554/И |
| Дугаар | 1518 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 1518
Хэргийн индекс: 135/2016/01554/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, өөрийн байр *** тоот байрлах, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба /регистрийн дугаар *******/-ын хүсэлттэй
“*******ын *******г эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Б.******* нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгэгдсэн. Ялтан Б.******* нь Дархан сумын *** дугаар баг *******ийн 8-45 тоотод оршин суух бүртгэлтэй гэх боловч тус хаяган дээр амьдардаггүй болох нь тогтоогдсон. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн *** дүгээр тогтоолоор Б.*******гийн хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоосон. Одоогоор хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байгаа тул Б.*******г эрэн сурвалжлуулж оршин суух хаягийг тогтоож өгнө үү.” гэв
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ******* /регистрийн дугаар *******/ нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гаргасан Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, *******ийн 8-45 тоотод оршин суух, *******ын ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, *******ийн 8-45 тоотод оршин суух, *******ын ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, *******ийн 8-45 тоотод оршин суух, *******ын ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-т зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
4. *******ын ******* /регистрийн дугаар *******/-ийн хаяг болон хаана байгааг нь тодруулсаны эцэст хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА