Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 1519

 

  Хэргийн индекс 135/2016/01535/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, *** дүгээр баг, ******* тосгоны *** дугаар гудамж, ***  тоотод оршин суух,  ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар , утас , /-д холбогдох,

“3,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн 

 ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжилсэн 3,000,000 төгрөгний 1,000,000 төгрөгийг хариуцагч Т.******* нь 2016 оны 12 дугаар сарын дотор багтааж өгөх, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын дотор багтааж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.*******д холбогдуулан “3,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгний 1,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын дотор багтааж өгөх, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын дотор багтааж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ  байгуулсан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 
ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д.*******гийн нэхэмжлэлтэй, Т.*******д холбогдох иргэний хэрэгт /хариуцагч Т.******* нь 2016 оны 12 дугаар сарын дотор багтааж өгөх, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын дотор багтааж төлөхөөр харилцан тохиролцсон/ зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 63,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд зохих улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 31,500 төгрөгийг хариуцагч Т.*******аас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 31,500 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                           З.ТУНГАЛАГМАА