| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0000/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 53
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Хохирогч Э.Батболд Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар М.Мөнхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931004420020 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг 181 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Урд дараах байдлаар ял шийтгэл хүлээж байсан: 1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн албадан ажил хийлгэх ялаар, 2.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 3.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, 4.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Мөнххуягийн Мөнхсайхан РД:/МЮ89060370/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Мөнхсайхан нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ритм булл” нэртэй баарны үүдэнд Э.Батболдтой “намайг мөргөлөө” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Мөн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дельфин” нэртэй баарны гадаа иргэн П.Мөнх-Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Мөнхсайхан нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ритм булл” нэртэй баарны үүдэнд Э.Батболдтой “намайг мөргөлөө” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Мөн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дельфин” нэртэй баарны гадаа иргэн П.Мөнх-Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.Мөнхсайхан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч М.Мөнхсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед 2 найзтайгаа Ритм булл нэртэй бааранд орсон. Тухайн бааранд ороход Э.Батболд 2 эрэгтэй, 3 эмэгтэйтэй хамт явж байсан ба цуг явж байсан эмэгтэйчүүдийг нь бүжиглэж байхад Сайхнаа гэдэг цуг явж байсан ахтай нь маргаан үүсгэсэн. Ингээд гарч явж байхад би Э.Батболд ахтай мөргөлдөөд би Э.Батболд ахыг нэг удаа цохисон. Би Э.Батболд ахаас уучлал гуйж байна, хохирлыг нөхөн төлнө. П.Мөнх-Од гэдэг залуутай 2 дахь удаагаа маргаан үүсгэж байгаа ба тухайн өдөр П.Мөнх-Одтой хамт явж байсан Эрка ах надаас архи авч өг гээд би чадахгүй гэж хэлсний улмаас маргаан үүссэн. Маргааны явцад би П.Мөнх- Одыг би нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, Хохирогч Э.Батболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хосоо, Сайхнаа гэдэг 2 дүүтэйгээ ОУ-ын худалдааны төвийн урд байдаг бааранд орж архи авч уугаад гарч явахад М.Мөнхсайхан надтай мөргөлдсөн. Эргээд харахад нүүр лүү цохисон. Эргэж очиж уулзах гэсэн боловч нүүр амнаас цус гараад болохгүй болохоор эмнэлэг явсан. Улаанбаатар хотод очиж оношлогоо хийлгээд Дарханд эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн, дахин 2 курс эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Эмчилгээний зардал 2.990.996 төгрөг нэхэмжилж байна. Гоо сайханд халдсан гэж нэхэмжилж байгаа 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна...” гэх мэдүүлэг, Хохирогч Э.Батболдын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би толгойн цус хуралт уйланхай гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэсэн. Энэ эмчилгээ доод тал 3 удаа курс эмчилгээ хийлгэж байж дахин тархины зураг авхуулж байж бүрэн эдгэрсэн эсэхээ мэднэ гэсэн. Тийм болохоор би нэг дэх эмчилгээгээ хийлгэсэн байгаа. Одоо 2 эмчилгээ дутуу байгаа. Эхний удаад эмчилгээнд 1.539.926 төгрөгийг зарцуулсан байгаа. Харин цаашид эмчлүүлэх зардал нь 560.000 төгрөг болно. Тэгээд гоо сайханд халдсан нөхөн төлбөр 1.000.000 нийт- 3.999.926 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 07 дугаар тал/ Хохирогч Э.Батболдын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-ны шилжих шөнө Сүхбаатар сумын 8 дугаар баг “Ритем Бүлл” баарны гадаа М.Мөнхсайханд зодуулж зүүн нүдний дээд болон доод хэсэгт нийт 4 оёдол хийлгэж тархинд цус хуралт уйланхай үүссэн. Цус хуралт уйланхайг шимэгдүүлэх эмчилгээг 3 удаа хийлгэх ёстойгоос 1 удаагийн эмчилгээг хийлгэсэн. Энэ эмчилгээ нь нэг удаагийн 280.000 тогрөгний үнэтэй. Улаанбаатар хотод тархи зураг зураг авхуулсан мөн нүдний эмнэлэгт үзүүлж анхан шатны эмчилгээ авсан. Энэ нийт эмчилгээнд 1.390.000 болсон. Цаашид Цус хуралт уйланхайг шимэгдүүлэх эмчилгээг 2 удаа хийлгэх шаардлагатай бөгөөд энэ нь нийт 560.000 төгрөг болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 08 дугаар тал/ Гэрч С.Хосбаярын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сайханаа /Батсайхан/, Болдоо ах /Батболд/ бид 3, 20:00 цагийн орчим “Модерн Номадс” орж хоол идсэн. Тэгээд 00:00 цагийн үед бид 3 “Ритем булл” нэртэй бааранд ороод 700 грамын “Эдэн” нэртэй архи аваад суусан. Тэгээд авсан архиа бид 3 тал хүртэл нь уугаад гарсан. Тэгээд Б.Батсайхан эхэлж гараад, дараа нь Э.Батболд ах гарсан. Тэгээд би хамгийн сүүлд гарсан. Тэгээд Э.Батболд ахын ард би явж байтал М.Мөнхсайхан өдөөс нь ирж байсан. Тэгээд Э.Батболд ах, М.Мөнхсайхан 2 мөргөлдсөн. Тэгээд би тэр 2 дээр очсон чинь М.Мөнхсайхан эхлээд Э.Батболд ахыг гараараа 2 удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд хүмүүс салгах гээд очих үед миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд би Э.Батболд ах дээр очитол нүүрэн хэсэг нь цус болцон нүд нь хавдсан байсан. Тэгээд бид 3 нэгдсэн змнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/ Гэрч Б.Батсайханы 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 23:30 цагийн үед “Ритэм булл” нэртэй бааранд Болдоо ах /Э.Батболд/, Хосбаяр бид гурав орсон. Тэгээд бааранд 0.5 литрийн эдэн нэртэй нэртэй архи нэг шилийг аваад бид гурав тал хүртэл нь хувааж уусан. Тэгээд бааранд нэг цаг орчим сууж байгаад гэр лүүгээ явах гээд бид 3 баарнаас гарсан. Тэгээд гараад явж байтал М.Мөнхсайхан гэдэг залуу бид 3-ийг чиглээд ирж байсан. Тэгээд хажуугаар зөрөхдөө Болдоо ахыг /Э.Батболд/ мөрлөсөн тэр үед нь Болдоо ах “яаж байна аа” гэтэл М.Мөнхсайхан, Болд ахыг /Э.Батболд/ нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр тэнд байсан хүмүүс тэр 2-ийг салгасан. Тэгээд бид 3 такси бариад эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/ Гэрч Э.Хүрэлтулгын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 22:00 цагийн үед Алтанхуяг, М.Мөнхсайхан бид хэд Ретм Булл бааранд орсон. Тэгээд бааранд ороод 700 грамын 2 шил “Эдэн” нэртэй архи бид 3 хувааж уусан. Тэгээд баар хаах үед би тооцоо хийчихээд гарахад М.Мөнхсайхан нэг залуутай маргалдсан зогсож байсан. Тэгээд тухайн залуу М.Мөнхсайханыг нэг удаа мөргөсөн харин М.Мөнхсайхан тэр залууг буцаагаад нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид нар салгаад аваад явсан...” /хх-н 21 дүгээр тал/ Гэрч Х.Бат-Ирээдүйн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М.Мөнхсайхан нь айлын 3 дах хүүхэд юм. Дээрээ нэг эгч, нэг ахтай, доороо нэг эмэгтэй дүүтэй. Эхнэр хүүхдийн хамт 3-лаа амьдардаг. Их сургуулиа Монголын үндэсний дээд сургуулийг хууль эрх зүйгээр төгсөж байсан дээд боловсролтой хүн. Бид 2 багадаа хамт амьдардаг байсан. Зан араншингийн талаар гэвэл томоотой, биеэ зөв авч явах чадвартай, хүмүүстэй зөв боловсон харицдаг, гэр бүлийн суурь хүмүүжил сайн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ надтай хамт байхдаа янз бүрийн ааш араншин гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 22 дугаар тал/ Гэрч М.Сансарсайханы 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М.Мөнхсайхан нь миний 2 дахь дүү юм. Манай дүү М.Мөнхсайхан зан араншингийн хувьд дөлгөөхөн элдэв янзын зан араншин байхгүй хүүхэд юм аа. Хүнтэй харилцахдаа эвтэй нартай гэр бүлдээ халамж сайтай их зөв хүмүүжсэн. Манай ээж 9 сард нас барсан юм. Тэрнээс хойш сэтгэл санаагаар их унаж архи уух болсон. Урьд өмнө архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэггүй байсан. Одоо бол архины эмчилгээ хийлгэсэн архинаас ангид байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 16 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 281 дугаартай: “....1.Э.Батболдын биед зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/ Хохирогч П.Мөнх-Одын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр ажлаасаа буугаад Эрдэнэбаатар, Ганзам бид гурав 21 цагийн үед Дельфин бааранд орсон. Тэгээд манай найз Эрдэнэбаатар юм захиалах гээд тек рүү явсан. Тэгтэл 4 залуу манай найз Эрдэнэбаатарыг аваад гарсан. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бол гээд араас нь гартал М.Мөнхсайхан гэх залуу намайг үгийн зөрүүгүй нүүр лүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 дүгээр тал/ Хохирогч П.Мөнх-Одын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Одоо хэвийн байна. Миний нэг шүд унасан байгаа. Тэр шүдээ хийлгэмээр байна. Эмчилгээ хийлгээгүй. Одоо 1 шүд хийлгэх 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 105 дугаар тал/ Гэрч П.Ринчингийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр би М.Мөнхсайхантай уулзаад цагийг нь сайн санахгүй байна. Уулзаад М.Мөнхсайхан ах “2 лаа Дельфин баар луу явж хүнтэй уулзъя” гээд хамт орсон. Тэгээд баар луу ороход М.Мөнхсайхан ахын хуучин ажлынх нь газрын хүмүүс гээд 7 эрэгтэй хүн байсан. Тэгээд тэндээ 1 цаг орчим суусан. Тэгээд 2 залуу орж ирээд М.Мөнхсайхан ахын сууж байсан ширээн дээр очиж суусан. Би тухайн үед өөр ширээн дээр сууж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа сүүлд орж ирсэн 2 залуутай М.Мөнхсайхан ах гараад явсан. Тэгэхээр нь би араас нь 2-3 минутын дараа гартал тэр 3 юм яриад зогсож байна. Тэгээд би гадаа тамхи татаад зогсож байтал тэр 3 маргалдаад эхэлсэн. Тэгээд М.Мөнхсайхан ах нэг залууг нь нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би гүйж очоод салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 108 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 291 дугаартай: “1.П.Мөнх-Одын биед уруул няцарсан шарх, 1 шүд уг хэсгээр хугарсан зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 113 дугаар тал/ Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 23-24, 115-116 дугаар тал/ Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-49 дүгээр тал/ Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-54 дүгээр тал/ Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-61 дүгээр тал/ Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-79 дүгээр тал/ Хохирогч Э.Батболдын хэргийн материалд хавсаргасан хохирлыг баримт /хх-ийн 82-91 дүгээр тал/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр тал Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 92-93 дугаар тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 140-143 дугаар тал/ М.Мөнхсайханы 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 139 дүгээр тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч М.Мөнхсайхан нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ритм булл” нэртэй баарны үүдэнд Э.Батболдтой “намайг мөргөлөө” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Мөн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дельфин” нэртэй баарны гадаа иргэн П.Мөнх-Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хүндрүүлэх үндэслэл тогтоогдсон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч М.Мөнхсайханы гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Э.Батболдын биед зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл хохирогч П.Мөнх-Одын биед уруул няцарсан шарх, 1 шүд уг хэсгээр хугарсан зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Э.Батболд нь эмчилгээний зардал 3.999.926 төгрөгийг нэхэмжилсэн ба түүнээс 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд татгалзсан ба хохирогчиоос ирүүлсэн баримтуудыг шинжлэн судалж үзээд 785.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Э.Батболдод олгож, 1.314.926 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхив. Хохирогч Э.Батболд дахин эмчилгээ хийлгэх төлбөр болон, өвчтэй үедээ аваагүй цалингийн зөрүү, хоол унд, буудлын зардал зэрэг бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болно. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон П.Мөнх-Од нь шүүгдэгч М.Мөнхсайханаас эмчилгээний зардал 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч холбогдох хохирлын баримтыг гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхив. Хохирогч П.Мөнх-Од нь энэхүү гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Мөнхсайхан нь хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээ хүрээнд 440 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Мөнхсайхан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Мөнххуягийн Мөнхсайханыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Мөнхсайханаас 785.000 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар 2 дугаар хэсэг 2-60 айлын 28 тоотод оршин суух Заяахан овогт Энхтуяагийн Батболдод /МЮ79111618/ олгож, хохиогч Э.Батболд 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурьдаж, хохирогч Э.Батболдын 1.314.926 төгрөгийн, хохирогч П.Мөнх-Одын 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар цаашид эмчлүүлэх болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Мөнххуягийн Мөнхсайханд 440 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 1,2-д зааснаар ялтан М.Мөнхсайханд оногдуулсан 440 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан М.Мөнхсайхан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Ялтан М.Мөнхсайхан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Ялтан М.Мөнхсайханд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ