| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01493/и |
| Дугаар | 1530 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1530
Хэргийн индекс 135/16/01493/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Найрамдлын талбай, ******* ******* банкны Дархан салбар / утас *******, *******, *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* ******* сум, *** дугаар баг, ******* ******* *** дүгээр гудамж, тоотод оршин суух, овогтийн /регистрийн дугаар , утас /,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дүгээр хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух, овогтийн / регистрийн дугаар ТЯ840804, утас 990718/ нарт холбогдох,
“зээлийн төлбөр 1,310,837.36 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...16 оны 10-р сарын 13-ны өдрийн нэхэмжлэлийн 1,310,837.36 (Нэг гурван зуун арван мянга найман зуун гучин долоон төгрөг, гучин зургаан мөнгө) төгрөгөөс 16.11.03-нд 300,000. төгрөг төлсөн ба үлдэгдэл 1,010,837.36 (Нэг сая арван мянга найман зуун гучин долоон төгрөг, гучин зургаан мөнгө) төгрөгийг дараахь хуваарийн дагуу төлж
Д/Д Төлбөр төлөх хугацаа Төлбөрийн дүн /төгрөгөөр/
1 16/12/ 250,000.
2 17/01/ 250,000.
3 17/02/ 250,000.
17/03/ 260,837.36
Нийт зээлийн төлбөр Нэг сая арван мянга найман зуун гучин долоон төгрөг, гучин зургаан мөнгө
барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав...” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* банкны Дархан салбар нь хариуцагч А., А. нарт холбогдуулан зээлийн төлбөр “1,310,837.36 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 1,310,837.36 төгрөгөөс 300,000 төгрөгийг төлсөн, үлдэх 1,010,837.36 төгрөгийг 16 оны 12 дугаар сарын -оос 17 оны 03 дугаар сарын -ны дотор төлж дуусгахаар харилцаж тохиролцсон нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “ хариуцагч А., А. нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,010,837.36 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 16 оны 12 дугаар сарын -ны өдөр 250,000 төгрөг, 17 оны 01 дүгээр сарын -ны дотор 250,000 төгрөг, 17 оны 02 дугаар сарын -ны дотор 250,000 төгрөг, 17 оны 03 дугаар сарын -ны дотор 260,837.36 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсон” зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 16 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 35,923 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн тал хувь болох 17,961 төгрөгийг хариуцагч А., А. нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,961 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА