Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 002

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи  

улсын яллагч П.Энхболд,     

шүүгдэгч Б.А   нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Д   овогт Б-ын  А-д  холбогдох эрүүгийн 1910025490873 дугаартай, 187/2020/0001/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... хамт Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ажилчны гудамж олимп ........ бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д   овогт Б-ын А     

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А   нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп байрны гадна хохирогч Н.Ц-тай нохой руу чулуу шидлээ гэж зүйлээс болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхи, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт баруун тохой зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын алганд шалбаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.А   нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп байрны гадна хохирогч Н.Ц-тай нохой руу чулуу шидлээ гэж зүйлээс болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхи, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт баруун тохой зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын алганд шалбаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:    

1. Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрдэнэбилэгийнхээс гараад гэртээ ортол гэрийн цонхны ойролцоо буюу 10 метр орчимд хөрш айлын нохой унтуулахгүй хуцаад байсан. Би тухайн үед гэрээс гараад тухайн нохой руу чулуу шидэж дуугай бол гэж хэлээд эргээд хартал тухайн нохойны эзэнА  намайг шууд нүүрэн тус газарт нэг удаа цохиж газар унагаагаад яагаад нохой руу чулуу шидэж байгаа юм гэж хэлээд унасан үед толгойн тус газар нэг удаа өшиглөж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12/

            3. Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дүүА  манай байрны Цогтбаатар ахтай маргалдчихсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

           4. Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...5 дугаар орцноос гарах үед 10 метр орчимдА  нэг залууг цохиж унагаачихаад дээрээс нь хараад байж байсан. А-г Зориг татаж салгаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

          5. Гэрч Г.Зоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ариунсанаа бид хоёр тэднийхээс гараад манайх руу явна гээд гараад явж байтал зүс таних Цогтбаатар гэх хүн өөрөө Ариунсанаагийн нохой руу чулуу шидсэн.А  уурлаж очоод тэр хүнийг цохиод газар унагаасан. ...унасны дараа тохойн тус газар нь нэг удаа өшиглөж байхад нь би болон манай найз Болдбаатар бид хоёр салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

          6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№11464/-ний дүгнэлт:

          -Н.Ц-ын биед хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхи, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт баруун тохой зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын алганд шалбаралт гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          -Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          -Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаан үүсэх боломжтой /28/

          7. Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. ...манай нохой руу чулуу шидсний улмаас болж нэг удаа нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№11464/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.  

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.А   нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп байрны гадна хохирогч Н.Ц-тай “нохой руу чулуу шидлээ” гэх шалтгаанаас болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхи, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт баруун тохой зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын алганд шалбаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.А-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.    

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58/, түүний хувийн байдал /...17 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдардаг.../ гэсэн зэргийг  харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.    

            Шүүгдэгч Н.Цогтбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.    

Мөн шүүгдэгч Н.Ц-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч Д   овогт Б-ын  А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д   овогт Б-ын  А-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.      

3.  Б.А-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.       

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.А-д  сануулсугай.         

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.А-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР