Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 01443

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 5а дугаар гудамжны 11 тоотод оршин суух Боржигон овгийн Тоолъяагийн Мөнхтуяагийн /ФМ78081603/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багт оршин суух Сартуул овгийн Бадамсэрээжидийн Даваадалайд /КЮ73040278/ хариуцагдах хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Мөнхтуяа, хариуцагч Б.Даваадалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. 2004 оноос Б.Даваадалайтай гэр бүл болж, 2005 онд хүү Д.Далайбаяр төрсөн.Өөр хүнтэй гэр бүлийн батлахтай учир гэр бүлээ батлуулж чадаагүй.Амьдарч байх хугацаандаа хэрүүл, зодоон хийх, хардах, хүүхэддээ хайхрамжгүй хандах, хичээл ном дугуйлан, хувцас авч өгөхдөө  дургүй, байнгын хэрүүлтэй хэцүү байсан.2004-2014 он хүртэл хамтран амьдарч байх хугацаандаа байшин хамтарч барьсан.Би тэр байшиндаа хүүтэйгээ амьдарч байгаа.Хүүгийн эцэг болох Даваадалай нь 3 хүүхэдтэй хүнтэй гэр бүл болж хүү бид 2-ын амьдарч байгаа хашаанд гэр бариад амьдарч байна.Ийм учраас хүү Далайбаяраа өөрийнхөө асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.Мөнхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Цаашид амьдрах боломжгүй.2015 оны 3 сараас харилцаа муудаж энэ хүн өөр хүнтэй амьдарч байгаа.Хүүгээ сургуульд орсон үеэс би төвд байх болосн.Энэ хүн малтай учир хөдөө байдаг.3 хүүхэдтэй хүнтэй амьдарч байгаа тул хүүгээ би өөрийн асрамжинд авна,хүний олон хүүхэдтэй хамт байлгах боломжгүй.Хүүдээ тэтгэлэг тогтоолгоно гэжээ.

Хариуцагч Б.Даваадалай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Т.Мөнхтуяатай хамтран амьдарч байсан бөгөөд амьдарч байх хугацаандаа үргэлж хэрүүл хийж, намайг салаад өг гэж үргэлж хэлдэг байсан. Т.Мөнхтуяа нь сэтгэлээ урвуулж өөр хүнтэй явалдаж, амьдралдаа хуурамч байдал үүсгэж гэр орондоо ирэхгүй удаан хугацаагаар алга болдог байсан. Т.Мөнхтуяа нь хөдөө гэртээ ирэхгүй байнга ямар нэгэн шалтаг хэлж ирэхгүй байсаар байгаад салсан. Хааяа ирэхээр үргэлж хэрүүл маргаан үүсгэнэ. 1 жилийн өмнө гэр малаа авч явсан. Хэл ам хийхгүй өгвөл дахиж юм нэхэж зовоохгүй, элдэв зүйл гуйхгүй гэж амладаг байсан. Хэрэв хэл ам хийвэл мал ахуйг чинь 3 хуваалгаж, чамайг яаж ийж байгаад чадна гэж заналхийлдэг байсан. Тэр үед хүүгээ чи өсгө, өөрөө өсгө би чиний хүүгээр яах юм гэж хэлж байсан. Хүүгээ чи өсгөх ёстой гэж байнга утсаар ярьж, хүүдээ хувцас тоглоом зэрэг хэрэгцээний зүйлсийг авч өгөхөөр үргэлж голж, өө сэв хайдаг байсан. Мөнхтуяа нь зан аашны хувьд тогтворгүй, олон ааштай, ах дүү нар нь архи уудаг, хэрүүл маргаан хийдэг тогтворгүй хүмүүс байдаг. Т.Мөнхтуяа нь хүүхдийн зан ааш эвдэж, хараа хяналтгүй байлгаж тоглоомын газраар үргэлж тоглуулж, сурлага хүмүүжилд нь анхаарал хандуулдаггүй тул миний бие ганц хүүгээ өөрөө өсгөх хүсэлтэй байна. Миний бие хуурай ам гэдэг газар ах дүү нар хүний цөөн хэдэн мал маллан амьдардаг. Тогтмол орлогогүй учир тэтгэлэгийг сар бүр төлөх боломжгүй юм гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүү Далайбаяр миний хүү.Хөдөө малаа маллаад байж байдаг.Хүүгээ цэцэрлэгт ороход нь хашаа байшин барьж оруулсан.Мөнхтуяа хэрүүл хийж 3 жилийн өмнө салсан.Би 3 хүүхэдтэй ханьтай болсон. Гэхдээ хүүгээ би өөрөө өсгөнө.Энэ хүн тогтворгүй,хүүдээ хайхрамжгүй,зальтай,хүүхэддээ юм зориулж чаддаггүй.Хүүгээ би өөрөө авна.Одоо миний суусан хүний 2 хүүхэдтэй таарамж сайтай байдаг.Би малынхаа ашиг шимээр амьдардаг тул тэтгэлэг төлөх боломжгүй гэжээ.

Шүүх хэргээс хүүхдийн санал болон бусад бичгийн баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Мөнхтуяа хариуцагч Б.Даваадалайд холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Мөнхтуяа хариуцагч Б.Даваадалайтай гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч тэдний дундаас 2005 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү Д.Далайбаяр төрсөн, хүүгээ хариуцагч өөрөөрөө овоглон төрсөний гэрчилгээ авсан нь Г-259 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 Зохигчид таарамжгүй байдлаас шалтгаалан 2015 оноос тусдаа амьдарч байгаа ба хариуцагч Даваадалай нь өөр хүнтэй хамт амьдарч байгаа болох нь,хүү Д.Далайбаяр нь одоо эхийн асрамжинд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 5а-11 тоотод амьдарч, эрүүл бойжиж байгаа нь Баян-Өндөр сумын Их залуу багийн засаг даргын тодорхойлолт, “Энхжин Мандариваа” ӨЭМТ-ийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.Хариуцагч хүүгээ өөрийн амрамжинд авна гэж маргаж байна.11 настай Далайбаяр “ээжтэйгээ байна”гэсэн санал өгсөн.

   Хариуцагч өөрөө хөдөө байнга мал маллаж амьдардаг ба амьжиргааны эх үүсвэр нь мал маллах тул хүү Далайбаярыг хамт амьдрагчийн хүүхдүүдтэй нэг дор байлгана гэж тайлбарлаж байх тул хүүг эцгийн асрамжинд байлгах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн.Харин хүү эх  Мөнхтуяагийн хамт амьдарч байгаа,Мөнхтуяа ажил эрхэлдэг,хүү өрөө ээжтэйгээ хамт байна гэсэн нь хүүг эхийн асрамжинд байлгах үндэслэл болж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан тул Б.Даваадалайгаас хүүхдийн тэтгэлэг тогтоож хүү Далайбаярыг насанд хүртэл тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ. Хариуцагч “..малын ашиг шимээр амьдардаг” гэсэн үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж байх боловч түүний энэ тайлбар нь түүнийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2005 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Д.Далайбаярыг эх Т.Мөнхтуяагийн асрамжинд үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2005 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Д.Далайбаярыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь Б.Даваадалайгаас амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоон гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагч Б.Даваадалайгаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АРИУНЦЭЦЭГ