| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0025/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2020-02-04 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 45
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Хохирогч Т.Долгормаа Хохирогч Б.Солонго Хохирогч нарын өмгөөлөгч А.Отгонбаяр Иргэний хариуцагч Ч.Чинцогт Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Атарбямба /№0825/, Р.Пүрэвлхам /№0650/ Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т зааснаар Н.Машбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931003290231 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо Рапид харшийн 8-р байр 29 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Цогт олхунууд овогт Нямдоржийн Машбат, РД:/ЦЖ87081974/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Машбат нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн орчимд согтуугаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн нутагт 14-78 УБИ улсын дугаартай “Ниссан Кондор” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан ”...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 3.7-д заасан “...Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2-д заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх 2 сүлжээ ХК-ний эзэмшлийн 28-22 ДАА улсын дугаартай чиргүүлтэй “Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийг мөргөж, 14-78 УБИ улсын дугаартай “Ниссан Кондор” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ц.Ганболд, Т.Баярсайхан нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Машбат нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн орчимд согтуугаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн нутагт 14-78 УБИ улсын дугаартай “Ниссан Кондор” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 3.7-д заасан “...Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2-д заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ны эзэмшлийн 28-22 ДАА улсын дугаартай чиргүүлтэй “Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийг мөргөж, 14-78 УБИ улсын дугаартай “Ниссан Кондор” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ц.Ганболд, Т.Баярсайхан нарын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.Машбат гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Н.Машбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан үйлдлээс минь болоод 2 хүний амь нас эрсэдсэнд үнэхээр их харамсаж байна” гэх мэдүүлэг, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Долгормаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай нөхөр Т.Баярсайхан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 9 цаг өнгөрч байхад “ажилдаа яваад ирье” гээд мотоциклоо унаад гарсан. Тэгээд оройн 19 цаг 15 минутын үед гэртээ ирсэн. Тэр үед талийгаач Ц.Ганболд ч гэсэн ирсэн. Би хоол хийгээд тавьчихсан байсан тул орж ирээд шууд хоолоо идсэн. Тухайн үед манай нөхрөөс бага зэргийн л архи үнэртэж байсан. Манай нөхөр угаасаа л архи их хэрэглэдэггүй хүн байсан. Би нөхрөөсөө “ажил чинь дуусчихсан юм уу” гэж асуухад “тиймээ ажил дуусаад манай машин явчихсан” гэж хэлсэн. Тэгээд хоолоо идэж дуусаад “Ц.Ганболд бид хоёр төв орчихоод ирье” гэхээр нь би “одоо гарч яах юм бэ орой болчихсон байна” гэхэд “удахгүй хүрээд ирнээ” гэж хэлээд гараад явсан. Түүнээс хойш гэртээ ирээгүй. Маргааш өглөө нь 8 цагийн үед надруу цагдаагийн газраас залгаад “та цагдаа дээр хүрээд ирээч юм асуух гэсэн юм” гэж ярьсан. Тэгээд би цагдаагийн газар дээр яваад очтол “танай нөхөр чинь авто ослын улмаас өчигдөр шөнө нас барсан байна” гэж хэлсэн. Шүүгдэгч Н.Машбат нь тухайн өдөр Т.Баярсайхан ах архи уух санаачилага гаргасан гэж ярилаа. 3 Манай нөхөр хүнийг уруу татаж архи уугаад байдаггүй. Үр хүүхэд амьдралынхаа төлөө зүтгэдэг ганц хүн байсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ яагаад жолоо барьсныг нь ойлгохгүй байна. Н.Машбатын аав нь “манай хүүхэд 30 нас хүртлээ огт архи ууж байгаагүй” гэж хэлж байсан. Үнэхээр л архи уудаггүй байсан юм бол яагаад заавал тэр өдөр архи уудаг юм. Миний бие одоо 4 хүүхдээ яаж тэжээж амьдрах учраа үнэхээр мэдэхгүй байна. Түүнээс гадна манай нөхрийн ээж нь өөрийгөө авч явах чадваргүй болсон өндөр настай хүн байдаг. Хүүгээ өнгөрснөөс хойш сэтгэл санаагаар унаж байнга эмнэлгээр явах болсон. Талийгаачийн ар гэрийнхнийг харж хандана туслаж дэмжинэ л гэж яриад байх юм. Чухам яаж харж хандаж тусалж дэмжих бодолтой байгаагаа тодорхой хэлэхийг хүсч байна. Би нөхөртэйгээ хамт амьдраад 13 жил болж байсан. Хамт амьдрах хугацаандаа 5-14 насны 4 хүүхэдтэй болсон. Миний дээрээс тэнгэр нураад ороод ирсэн юм шиг л хэцүү байна. Н.Машбат болон тэдний ар гэрийнхний зүгээс нэг нь ч утсаар ярьж ямархуу байдалтай байгааг минь асуугаагүй. Ядаж ээжтэй нь ч яриагүй. Залгахаар утсаа ч авдаггүй. Миний хувьд үнэхээр их гомдолтой байна. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй. Хамгийн бага хүүхдээ 18 нас хүртэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 66.360.000 төгрөгийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-иас нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Долгормаагийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай нөхөр Т.Баярсайхан нь зах банз ачаад, хашаа босгох, хашаа янзлах ажил байгаа гэж хэлээд ажилдаа явлаа гээд явсан. Тухайн өдрөө гэртээ ирээгүй байж байгаад орой 20 цагийн үед Ц.Ганболдын хамт мотоцикльтойгоо ирсэн. Талийгаач гэртээ хоолоо идчихээд эргээд Ц.Ганболд, талийгаач нар явганаар төв рүү явцгаасан. Талийгаач Ц.Ганболд нар бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь мэдэгдэж байсан. Тэд нараас архи үнэртэж байсан. Талийгаач гарч явахдаа “төв орчихоод ирье, удахгүй ирнэ” гэж хэлсэн. Орой гэрээс 20 цагийн үед Ц.Ганболдын хамт гарч яваад тэрнээс хойш дахин ирээгүй. 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн үед талийгаачийг ослын улмаас нас барсан талаар цагдаагийн ажилтнаас сонссон. Талийгаач “Цогт нэм” ХХК-д 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс ажиллаж байсан. ...миний хувьд гомдолтой байгаа харамсаад барахгүй байна. Надад холбогдогчийн талаас 7.000.000 төгрөгийг бэлнээр оршуулгын зардал гэж хэлээд өгсөн. Цаашид гарах зардлын баримтыг гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 31-33-р хуудас/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Солонгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхөр гэртээ байж байтал талийгаач Т.Баярсайхан 10 цагийн үед мотоцикльтойгоо ирээд “Ц.Ганболдоо компаний ажил хэцүүдлээ явцгаая” гэсэн. Өмнөх өдөр нь манай нөхөр жаахан архи уусан байдалтай ирэхээр би уурлаж загнасан түүнээс гадна хүчтэй салхи гарсны улмаас хашаа хороо нурсан байдалтай байсан тул би нөхөртөө хандаад “чи өнөөдөр явж яах юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл манай нэг хөгжлийн бэрхшээлтэй дүүгийн бичиг баримтыг авах шаардлагатай болсон тул нөхөр маань яах ч аргагүй явсан. Явахдаа “миний хань санаа зоволтгүй ээ удахгүй тариа буудай хураах цаг болсон болохоор ажил их байна” гэж хэлээд явсан. Тэгээд тэр өдөртөө хүрч ирээгүй. Маргааш нь би гэртээ хувцас угаагаад байж байтал манай эгч ирсэн боловч нөхөр маань нас барсан талаар надад хэлж чадахгүй гараад явсан. Тэгээд байж байтал манай ээж “миний охин сэтгэлээ сайн бариарай. Миний охины нөхөр нь Т.Баярсайхантай хамт хоёулаа хамт авто ослоор нас барсан байна.” гэж хэлсэн. Тэгж хэлэхэд би итгээгүй. Тэгээд машинтайгаа эмнэлэг дээр л очоод мэдсэн. Одоо манай бага хүүхэд маань байнга аавыгаа асуугаад маш хэцүү 4 байна. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй. Ажил хайж зөндөө явсан боловч олдоогүй. Нөхөр маань л ажил төрөл хийж гэр бүлээ авч явдаг байсан. Одоо би үнэхээр их гомдолтой байна. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй. Хамгийн бага хүүхдээ 18 нас хүртэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 72.680.000 төгрөгийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-иас нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Солонгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн үед манай нөхөр Ц.Ганболд ажилдаа явлаа гэж хэлээд гэрээс гарч явсан. Ц.Ганболдыг Т.Баярсайхан мотоцикльтойгоо ирээд авч явсан. Ингээд талийгаач өглөө ажилдаа явлаа гэж хэлээд яасан нь мэдэгдэхгүй ирээгүй. Тэгтэл манай ээж надад хэлэхдээ Т.Баярсайхан, Ц.Ганболд нарыг осолд ороод нас барчихлаа гэж хэлсэн. Талийгаач “Цогт нэм” ХХК-д зарын дагуу холбогдож манай нөхрийг ажиллуулаад 2 хонож байсан. Холбогдогч талаас манай гэрт ирээд талийгаачийн 2 хоногийн цалин гэж 80.000 төгрөг, буяны ажилд зарцуулаарай гээд 1.000.000 төгрөг өгсөн. ...миний хувьд эрүүл мэнд, сэтгэл санаа гээд бүх зүйлээрээ хүнд байна, ганц гэр бүлээ тэжээж байсан хүн нас барсан учир амьдрахад хэцүү байгаа учир миний нэхэмжлэх хохирлыг буруутай этгээдээс барагдуулж өгнө үү гэж хүсэх байна... Осол болох нөхцлийг бүрдүүлсэн Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компаниас нэг удаагийн буцалтгүй тусламж нөхөн төлбөр болох 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 36-39-р хуудас/, Иргэний хариуцагч Ч.Чинцогтын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “ДарханСэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлээд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрүүдийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын цахилгаан хангамжийг шинэчлэх сайжруулах зорилгоор компаны хэмжээнд ажил мэргэжлийн уралдаан зарлаж тухайн ажлыг хийж гүйцэтгэж байсан. Тухайн хэрэг гарсан өдөр манай кемп байрлаж байсан газраас зүүн хойд хэсэгт нэг машин нэг мотоцикльтэй хүмүүс ирж архи ууж байгаад явахдаа манай кемп дотор машинтайгаа явсан бөгөөд манай ажилтнууд шаардлага тавьсны үндсэн дээр гарч явсан байдаг. 21 цагийн үед буцаж ирээд манай ажлын Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийг мөргөөд 500-700 метр орчим зугатаад явж байхад нь манай ажилтнууд очоод жолоочийг гаргаж авсан гэж манай компаний холбогдох ажилтнууд хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн байдаг. Манай компанийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор манай компаний холбогдох ажилтнууд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга, Ерөө сумын хэсгийн байцаагч нартай уулзаж тухайн орон нутагт кемпээ байрлуулах газраа заалгасан байдаг. Тэгээд Ерөө сумын засаг дарга нь хэсгийн байцаагчдаа хандан манай кемп байрлах газрын аюулгүй байдлыг хариуцаж ажиллахыг үүрэг болгосон байдаг. Тухайн үед Ерөө сумын засаг даргын орлогч нь “энэ бол зам биш. Үүгээр машин зорчдоггүй юм. Энд кемпээ байрлуулахад татгалзах зүйл байхгүй” гэж хэлсэн байдаг. Тухайн уулзалтын талаар хийсэн бичлэг манай ажилтанд байгаа. Гэтэл Ерөө сумын засаг даргын орлогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “тухайн газарт кемп байрлуулах зөвшөөрөл олгоогүй” гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Тэгэхээр өөрийгөө хамгаалж худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа. Ерөө сумын хэсгийн байцаагчаас гэрчээр мэдүүлэг авсан эсэх нь хавтаст хэрэгт харагдахгүй байна. Харин хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Э.Одгарав нь “ДарханСэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн байрласан газрын урдах шороон замаар тэр болгон машин явдаггүй. Зөвхөн сайжруулсан шороон замаар явдаг” гэж мэдүүлсэн. Манай компани нь 3 аймгийн 27 сумдад үйл ажиллагаа явуулдаг. Жил болгон сумдын 5 цахилгаан хангамжийг сайжруулах зорилготой ажил мэргэжлийн уралдаан зохион явуулдаг. Уг ажиллагааг явуулах үед тухайн орон нутгийн иргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай компаны байрласан кемп рүү нэвтрэх хулгай хийх үйлдлүүд их гардаг учраас тухайн сум орон нутаг мөн цагдаагийн байгууллагуудыг хамтарч ажиллах талаар хүсэлт гаргаж уулздаг юм. Тэгэхээр манай компани нь тухайн газарт дур мэдээд кемпээ байрлуулаагүй. Өөрөөр хэлбэл Ерөө сумын хэсгийн байцаагчийг байлцуулан Ерөө сумын засаг даргын орлогчийн зөвшөөрсөн газарт байрласан. Манай компани Зөрчлийн тухай хуульд зааснаар холбогдох арга хэмжээ авахуулсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдээгүй. Түүнээс гадна шүүгдэгч Н.Машбат нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр хохирогч нар нь манай байгууллагаас нэхэмжилж байгаа мөнгөө гэм буруутай этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тийм учраас хохирогч нарын нэхэмжилж байгаа мөнгийг манай байгууллага төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна...” гэх тайлбар Иргэний хариуцагч Ч.Чинцогтын 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний хувьд иргэний хариуцагчаар оролцоход татгалзах зүйл байхгүй. Компанийн зүгээс намайг энэ хэрэгт иргэний хариуцагчаар томилсон албан тоот өгсөн учир би компанийг төлөөлөн оролцож байна. Тухайн үед шороон замыг хааж манай компанийн зүгээс тууз татсан байсан. ...манай компани энэ осолд нөлөөлсөн талаар дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Байгууллагын хувьд замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн асуудалд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахуулах саналтай байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 44-р хуудас/, Гэрч П.Батдоржийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө өөрийн тээврийн хэрэгслээ жолоодон сумын төвөөр шонгийн тулгуур зөөж ажилласан. Өдөржин ажиллаж байгаад 18 цагийн үед ажлаасаа буугаад авто машинаа тууз татсан байсан хэсэгт тулгаж толгойг нь ертөнцийн зүгээр хойшоо, ачаа, чиргүүл хэсгийг урагшаа чиглэлтэй зогсоож тавьсан. Миний тээврийн хэрэгсэлд гэрэл цацруулагч тууз байдаг. Манай авто машин зогсох зогсоолын зохион байгуулалт нь тэгж тавих ёстой байсан. Намайг гэртээ 21 цагийн үед амарч байхад гадаа түс тас гэх хүчтэй дуу чимээ сонсогдохоор нь гараад харсан чинь миний машины арын чиргүүл хэсэг нь баруун тийшээ хазайсан, түлхэгдсэн, унасан зүүн урд, хойд дугуй дээшээ харсан байсан. Ачсан байсан тулгуурууд задраад газар унасан, цаана нэг ачааны мод ачсан авто машин хойшоо эргээд явж байсан...” гэх мэдүүлэг/ 1 дүгээр хх-н 53-54-р хуудас/, Гэрч П.Тамирын 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би ээлжтэй байсан. Өглөө 08 цагт 86163559 гэсэн дугаараас Хушаат сумын Ар тойлов гэх газарт машинтай онхолдсон гэсэн дуудлагын дагуу би хэсгийн төлөөлөгч Ганбаттай хамт эмнэлгийн машинтай очсон. Тухайн газарт очиход нэг эмэгтэй хоёр хүүхэдтэйгээ, ээж нь гэх хүн мөн нэг залуу байсан. Талийгаачийг үзэхэд гар нь хөхрөлттэй, амьсгал байхгүй, бие нь хөрчихсөн амин үзүүлэлтүүд нь байхгүй нас барчихсан байдалтай байсан. Нас барсан байсан болохоор би ямар нэгэн анхан шатны тусламж болгон ямар нэг эм, тариа хийгээгүй. Тухайн хэрэг болсон газраас талийгаачийг зөөвөрлөн гэр дотор орон дээр тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/, Гэрч Б.Болдсүхийн 2019 оны 09 дүгээр 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа дуусгаад амралтын байран дээрээ ирээд амарч байхад 21 цагийн үед гадаа баруун урд буюу техник машин 6 байсан газарт хүчтэй дуу чимээ сонсогдсон. Гэрээс гараад харсан чинь Х.Түвшинжаргал мастер “нэг машин машин мөргөөд зугтааж байна” гэж хэлсэн. Ингээд Х.Түвшинжаргалын хамт машинд суугаад тухайн явж байсан ачааны мод ачсан машины араас хөөсөн. Бидний байрлаж байсан байрнаас барагцаагаар 600 метр орчим яваад очих үед тухайн машин зогссон. Машинаас буугаад харсан чинь ачааны машины жолооч кабин дотроо тонгойсон, хажуу талд сууж байсан хаалганы завсараар хүний гар унжсан байдалтай жолоочийн эсрэг тал бүхэлдээ дотогшоогоо цөмөрч хэлбэр дүрсээ алдсан, гажсан байсан. ...гадаа байрлуулсан Зил-131 маркийн авто машиныг мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 55-56-р хуудас/, Гэрч Х.Түвшинжаргалын 2019 оны 09 дүгээр 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...машин мөргөлдөх чимээ гарсан. Ингээд би асраас гараад харахад ачааны бололтой авто машины хойд улаан гэрэл нь харагдаад явчихсан. Тэгсэн чинь манай залуучууд наад машин чинь манай машиныг мөргөчихөөд зугатаачихлаа хойноос нь дагаарай гэж хэлсэн. Ингээд би төв гэрээс ХАБ-ын инженер Д.Мөнх-Оргил, засварын инженер Б.Болдсүх нарын хамтаар 2 машинтай манай машиныг мөргөсөн машины араас явсан. Тухайн манай байрлаж байгаа газраас 500 орчим метрийн зайд яваад нөгөө машин зогсож байсан. Яваад очиход цагаан өнгийн ачааны машин жолооч нь согтуу бололтой жолооныхоо хойно сууж байсан ба түүний хажууд дунд сууж явсан хүн нь хойшоо хэвтсэн байдалтай, зүүн талын захад сууж явсан хүн нь машины зүүн талын хаалгаар хагас тонгойж, толгойноос нь цус гарч, гар нь унжсан байгаа харагдсан. Тухайн машины жолоочийн эсрэг тал буюу зорчигч талын кабины дээд хэсэг дотогшоо чихэгдэж орсон. Зүүн талын хаалганы багана дотогшоо нугарч зүүн талын хаалга эвдэрсэн байдалтай харагдаж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 63-64-р хуудас/, Гэрч Д.Мөнх-Оргилын 2019 оны 09 дүгээр 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...21 цагийн үед гэрт ороод маргааш ажиллах хүмүүсийн нариудуудыг хийгээд сууж байхад Х.Түвшинжаргал мастер миний байсан гэр лүү шагайгаад “манай машиныг машин мөргөөд зугатаачихлаа” гэж хэлсэн. Ингээд би гэрээс гарч машиндаа суугаад тухайн мөргөсөн гэх машиныг харахад уг машины хойд улаан гэрэл асч явж байгаа харагдсан. Ингээд араас нь явахад ачиж явсан бололтой моднууд нь унасан байдалтай байсан ба 500 орчим метрийн зайд очоод уг машин зогссон байсан. Очиход уг машин нь цагаан өнгийн ачааны машин байсан ба машины баруун талаар нь очиж зогсоод машинаасаа буугаад жолооч талаар нь очоод “жолоочийг буугаад ир гэхэд хаалга нь онгойхгүй байсан. Урд талаас нь харахад уг машины урд салхины шил хагарсан, жолоочийн нүүр хэсгээс нь бага зэргийн цус гарч халцарсан, жолооч нь согтуу бололтой гуйваад суугаад байсан. Уг машины кабины зүүн талын зорчигч хэсгээрээ хонхойж эвдэрсэн жолоочийн хажууд сууж явсан хүмүүсийн дунд сууж явсан хүн нь хойшоо хэвтсэн байдалтай, зүүн талын захад сууж явсан хүн нь машины зүүн талын хаалгаар хагас тонгойж толгойноос нь цус гарч, гар нь унжсан байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 67-68-р хуудас/, Гэрч Б.Цолмонгийн 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн орой 21 цагийн үед арын албаны гэрт байхад хүчтэй дуу чимээ гарсан. ...Би гэрээс гараад зогсоол дээр очиж харсан чинь хамгийн захын 9 метрийн урттай бетон тулгуур ачсан Зил-130 маркийн авто машины чиргүүлийг зүүн гар талаас нь мөргөөд баруун тийш хөндлөн харуултал нь мөргөж унагасан байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 71-р хуудас/, Гэрч Э.Одгаравын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь өөрсдөө газраа сонгоод байрлаж, техник хэрэгслээ байрлуулсан байсан. Сумын удирдлагаас бол 7 энэ газарт буух зөвшөөрөл олгосон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 74-75-р хуудас/, Гэрч Л.Нямдоржийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.Машбат нь миний 2 дахь хүүхэд. ...Н.Машбатын зан байдлын хувьд дуу цөөтэй, даруу төлөв зантай, элдэв муу зуршил байхгүй, архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж байхыг нь мэдэхгүй. Миний нүдэнд согтуу харагдаж байгаагүй. ...Сэлэнгэ аймгийн Ерөө суманд манай гэр бүлийн тариалангийн компанийн салбар байдаг. Энэ салбарт ажиллах гэж 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн юм. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 57-58-р хуудас/, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Мөнхбатын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №32 дугаартай: “....1.14-78 УБИ улсын дугаартай “Ниссан Кондор” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Машбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. 2.Жолооч Н.Машбат нь 722346 дугаартай “ВССЕ” ангилалын хүчинтэй үнэмлэхтэй, 14-78 УБИ улсын дугаартай Ниссан Кондор маркийн тээврийн хэрэгслийг жолоодох ангилал таарч байна. 3.Тухайн шороон зам дээр байрлуулсан 28-22 ДАА улсын дугаартай чиргүүлтэй “Зил131 маркийн тээврийн хэрэгсэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.7. суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийг тусгай зориулсан талбайд, эсвэл замаас зайдуу газарт зогсооно. гэсэн байхад тээврийн хэрэгслийг зам дээр байрлуулсан байна. Хэрэв зам дээр засварын ажил хийгдэж байгаа бол 1. Анхааруулах тэмдэг:-ийн 4.1.21”завсарын ажил”- зам дээр ажил хийгдэж байгааг анхааруулна: гэсэн тэмдэг байрлуулна. Тухайн зам дээр ямар нэгэн засварын ажил хийгдээгүй тээврийн хэрэгслийг байрлуулан тууз татсан байна. Мөн 4.Заах тэмдэг:-ийн 4.2.а “Саадыг баруун гар талаар тойрч гарна” 4.2.б Саадыг зүүн гар талаар тойрч гарна” - тухайн саадыг зөвхөн сум заасан талаар тойрч гарахыг зөвшөөрнө, 4.2.в “Саадыг баруун буюу зүүн гар талаар тойрч гарна”, тухайн саадыг аль талаар нь тойрч гарахыг зөвшөөрнө: гэсэн тэмдэгүүдийг аль нэгийг байрлуулаагүй байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна....” гэх дүгнэлт /1 дүгээр хх-н 80-82-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 90 дугаартай Т.Баярсайханд хийсэн: “....1.Талийгаачид гавал тархины ил гэмтэл, гавлын орой, дух баруун, зүүн чамархай, хацар, хамар, эрүү ясны цөмөрсөн хугарал, толгой нүүрний тэгш хэм алдагдсан, гавлын суурин хэсгийн бяцарсан хугаралтай зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо. 2.Талийгаачийн цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолттой байжээ. 3.Талийгаач нь гавал тархины ил гэмтэл, хурц цус алдалт, Шокийн хүндрэлийн 8 улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 4.Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаачийн цус 0 /I/ бүлгийн харьяалалтай байна....” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-н 99-101-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 91 дугаартай Ц.Ганболдод хийсэн: 1.Талийгаачид биеийн ерөнхий доргилт, гавал тархины битүү гэмтэл, цээж дарагдал, олон хавирганы хугарал, баруун хэсэгт эгэмний урд шугамаар I-IX-р хавирга, зүүн хэсэгт эгэмний урд шугамаар I-VIII-р хавирганы хөндлөн хугарал, зүрх няцрал, урагдал, эрүүнд, баруун сарвуунд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо. 2.Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. 3.Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, олон хавирганы хугарал гэмтлийн улмаас хурц цус алдалт, Шокийн хүндрэлээр нас баржээ. 4.Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаачийн цус В /III/ бүлгийн харьяалалтай байна.....” гэсэн дүгнэлт /1 дүгээр ххн 108-109-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч хошууч Д.Золзаяагийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5599 дугаартай: “ 1.Шинжилгээнд ирүүлсэн Н.Машбат гэсэн хаягтай цуснаас 2.1 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хх-н 120-121-р хуудас/, Ашид Билгүүн ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №ТХҮ/518-039 үнэлгээний: “....14-78 УБИ улсын дугаартай 1995 онд Япон улсад үйлдвэрлэгдэж 2007 онд Монгол улсад орж ирсэн Ниссан Кондор маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 13.000.000 төгрөгний үнэтэй болно....” гэх тайлан /1 дүгээр хх-н 128-130-р хуудас/, Шүүгдэгч Н.Машбатын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...би тухайн өдөр сумын төвөөс зайдуу байдаг бригад дээр байж байгаад өглөө 11 цагийн үед Ерөө сумын төв рүү зах банз ачих гэж орж ирсэн. Энэ үед талийгаач нартай сумын төвд уулзахаар өмнөх өдөр нь ярилцаж тохиролцсон байсан. Ингээд талийгаач нарын хамт мод ачсан. Уг мод түлээний моднууд байсан. Зах банзаа ачаад сумын төвд байдаг манай эзэнгүй хашааг талийгаач Т.Баярсайхан, Ц.Ганболд нарын хамт засаж янзалж байсан. Хашаагаа янзалж дуусах үед 18 цаг өнгөрч байсан гэж бодож байна. Ажлаа дуусгаад Т.Баярсайхан надаас 20,000 төгрөг өгчихөөч мотоцикльдоо бензин хийх хэрэгтэй болоод байна гэхээр нь би аав руу ярьж байгаад 20,000 төгрөг авсан. Колонк дээрээс Т.Баярсайхан ах бензин авч үлдсэн 12,000 төгрөгөөр дэлгүүр орж 1 шил архи аваад талийгаач нар бид 3, шугам сүлжээний хүмүүсийн байрлаж байсан газрын хажууд очиж хувааж уусан. Би тэр үед 14-78 УБИ улсын дугаартай машинтайгаа явж байсан. Т.Баярсайхан, Ц.Ганболд нар мотоцикльтой явж байсан. Бид нар ажлаа дуусгаад 1 шил архи хувааж ууцгаасан. Т.Баярсайхан ах дахин 1 юм ууя гэж хэлээд сумын төв рүү орж Т.Баярсайхан мотоциклио гэртээ тавиад гарч ирсэн. Ингээд пиво аваад эргээд анх уусан газар руугаа явж байхдаа осол болсон. 9 Тухайн үед би жолоо барьж, талийгаач Т.Баярсайхан хамгийн захад, дунд нь Ц.Ганболд суучихсан явж байсан. Би шугам сүлжээний авто машин байрлаж байсан машинуудыг хараагүй. Хоорондоо юм яриад явж байсан болохоор тууз хараагүй байхад машины гэрэлд гэнэт чиргүүл хараад шууд чиргүүлийг тойрох гэж жолоогоо баруун гар тийш дарсан боловч хүчтэй түс тас гэх чимээ гараад юу болсон талаар мэдэхгүй хэсэг ухаан балартаж шокын байдалд орсон. Би машинтайгаа осол болсон газраас нилээн зайтай явсан байснаа хүртэл мэдэхгүй байгаа. Ухаан ороод л машинаа зогсоосон. Чиргүүл мөргөөд машин яваад байсныг би өөрөө ч мэдээгүй, хичээн минутын дараа би ухаан орсоноо мэдэхгүй хүмүүс намайг машины кабинаас буулгасан. Талийгаач нарыг ямар байдалтай байсан талаар анзаарах сөхөө байгаагүй...” гэх мэдүүлсэн мэдүүлэг /2-р хх-н 11-12-р хуудас/ , Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-н 4-24-р хуудас/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд / 1 дүгээр хх-н 92,93,94,110,111,116,117,118,124,125,126, 134,135,136-р хуудас / , Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-н 19-р хуудас/, Шүүгдэгч Н.Машбатын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар ххн 25-30-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /2 дугаар хх-ийн 04-07-р хуудас дүгээр тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Н.Машбат нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн орчимд согтуугаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн нутагт 14-78 УБИ улсын дугаартай “Ниссан Кондор” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, 3.7-д заасан “...Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2-д заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ний эзэмшлийн 28-22 ДАА улсын дугаартай чиргүүлтэй “Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийг мөргөж, 14-78 УБИ улсын дугаартай “Ниссан Кондор” 10 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ц.Ганболд, Т.Баярсайхан нарын амь насыг хохироосон нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх 2 бүрэлдэхүүнийг хангаж байна. Шүүгдэгч Н.Машбатын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК нь тус суманд үйл ажиллагаа явуулахдаа компанийн өмчлөл, эзэмшлийн 28-22 ДАА улсын дугаартай чиргүүлтэй “Зил131 маркийн тээврийн хэрэгслийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.7-д заасан “.... суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийг тусгай зориулсан талбайд, эсвэл замаас зайдуу газарт зогсооно...” гэсэн заалтыг зөрчиж тухайн тээврийн хэрэгслийг зам дээр байрлуулсан байна. Мөн хэрэв зам дээр засварын ажил хийгдэж байгаа бол Замын хөдөлгөөний дүрмийн “...1. Анхааруулах тэмдэг:-ийн 4.1.21-д заасан ”завсарын ажил”- зам дээр ажил хийгдэж байгааг анхааруулна: гэсэн тэмдэг байрлуулна...” гэсэн заалтыг зөрчиж тухайн зам дээр ямар нэгэн засварын ажил хийгдээгүй байхад тээврийн хэрэгслийг байрлуулан тууз татсан байна. Түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмийн 4-д заасан “...Заах тэмдэг:-ийн 4.2.а “Саадыг баруун гар талаар тойрч гарна” 4.2.б Саадыг зүүн гар талаар тойрч гарна” -тухайн саадыг зөвхөн сум заасан талаар тойрч гарахыг зөвшөөрнө, 4.2.в “Саадыг баруун буюу зүүн гар талаар тойрч гарна”, тухайн саадыг аль талаар нь тойрч гарахыг зөвшөөрнө...” гэсэн тэмдэгүүдийг аль нэгийг байрлуулаагүй байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлж улмаар гэмт хэргийн хор уршиг нэмэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэж шүүх дүгнэн үзэж байна. Дээрх зөрчлийн улмаас Дархан Сэлэнгийн цахилгаан түгээр сүлжээ ХК нь Зөрчлийн хэрэгт гэм буруутайд тооцогдож арга хэмжээ авагдсан байх ба, иргэний хариуцагчаар тус байгууллагыг төлөөлөн оролцож байгаа Ч.Чинцогт зөрчлийн хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаангүй байгаа болохыг дурьдах нь зүйтэй. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Н.Машбатын гэмт үйлдлийн улмаас хоёр хүний амь нас хохирсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Т.Долгормаа, Б.Солонго нарт шүүгдэгч Н.Машбатын зүгээс оршуулгын зардлыг бүрэн төлсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Харин хохирогч Т.Долгормаагийн зүгээс “...Хамгийн бага хүүхдээ 18 нас хүртэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 66.360.000 төгрөгийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-иас нэхэмжилж байна..” гэх хохирогч Г.Солонгын зүгээс “...Хамгийн бага хүүхдээ 18 нас хүртэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 72.680.000 төгрөгийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-иас нэхэмжилж байна...” гэх нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй 11 байх тул хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд болон иргэний хариуцагч байгууллагаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв. Учир нь Амь хохирогч Т.Баярсайхан, Ц.Ганболд нар нь Цогтнэм ХХК-д түр хугацаагаар туслах ажилтнаар ажилд орсон боловч хөдөлмөрийн гэрээ байгууллагдаагүй, урд өмнө нь байнгын цалин хөлстэй ажил эрхэлж байгаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байгаагүйн улмаас халамжийн сангаас тэдний хүүхдүүдэд тэжээгчээ алдсны тэтгэмж тогтоогдсон болох нь хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймд амь хохирогч нар ажил хөдөлмөр эрхлэх насны хүмүүс бөгөөд бага насны хүүхдүүдтэй байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс амь хохирогчийн тэжээн тэтгэгдэх ёстой хөдөлмөрийн чадваргүй хүүхдүүдэд тогтоогдсон халамжийн тэтгэмжийг хасч оногдох зөрүүг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байгаа ба хохирогч нар хэдэн төгрөгийн тэтгэмж авдаг эсэх талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Машбат нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хир хэмжээ, нийгмийн хор аюулын шинж байдал, хохирогч нар гомдолтой байгаа зэргийг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ялын хэмжээ хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 06 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар түүнд оногдуулсан 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. Харин энэхүү гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шүүгдэгч Н.Машбатын №422346 дугаар бүхий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хүргүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялаа биечлэн эдэлж дууссны дараа эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Цогт олхунууд овгийн Нямдоржийн Машбатыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т заасан “Согтуурсан үедээ авто ээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсний улмаас 2 хүний амь насыг хохироох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч Цогт олхунууд овгийн Нямдоржийн Машбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 06 12 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жилийн хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Цогт олхунууд овгийн Нямдоржийн Машбатын эдлэх 03 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Машбатын №422346 дугаар бүхий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хүргүүлж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хорих ялаа биечлэн эдэлж дууссны дараагаас эхлэн тоолсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4-д зааснаар хохирогч нар тэжээгчээ алдсны тэтгэмж, хөлөдмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд болон иргэний хариуцагч байгууллагаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7.Шүүгдэгч Н.Машбатад урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ