| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0008/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 25
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр /0958/ Нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Мөнхнастад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931003370224 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 26-нд Төв аймгийн Архуст суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт Ухаа 21 дүгээр байр 770 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, Урьд 1998 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж 1998 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх хуулиар ялаас чөлөөлөгдсөн, Очир овогт Дэмбээгийн Мөнхнаст РД: /ЕЭ79112679/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Мөнхнаст нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг “Хэрэйн гол” гэх газар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр 21-ний өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Мөнхнаст нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг “Хэрэйн гол” гэх газар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Мөнхнаст гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Д.Мөнхнастын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбулганы 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Д.Мөнхнаст гэх хүн “Хэрэйн гол”-д гэх газарт тусгай зөвшөөрөл байхгүй, манай захирагчийн албанд болон надад хандаж ямар нэгэн хүсэлт гаргаж уулзаж байгаагүй. Д.Мөнхнаст нь байгаль экологид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд гомдол санал гэх зүйл байхгүй. Байгаль экологид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулах нь чухал байна...” гэх мэдүүлэг /хх-н 36-37 дугаар тал/, Гэрч Р.Энхболдын 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн нөхөрлөл, нөхөрлөлийн ахлагчийг нь хэн гэдэг хүн байдаг, уурхай хариуцсан хүнийг нь мэдэхгүй. Намайг ирсэн өдрөөс хойш 3 өдөр уурхай ажилласан. 10 гаруй ажилтантай байсан. Харин техникийн талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр тал/ Гэрч Н.Мягмаржаргалын 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний тогоочоор ажиллаж байсан уурхай нь ямар зөвшөөрлөөр, ямар нэртэй компани, нөхөрлөл эсэхийг би мэдэхгүй байна. Уурхайг Мөнхөө гэдэг залуу хариуцан ажиллуулж байсан...Намайг ирсэн өдрөөс хойш бүтэн нэг өдөр ажилласан, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/ Гэрч М.Мөнх-Эрдэнийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд уурхайн гэр буулгаж, нүүлгэх зорилгоор очсон юм. Намайг байх хугацаанд уурхай 2 өдөр бүтэн ашигт малтмал олборлосон юм. ...Уурхайн ажилчин 10 гаруй хүн байсан. Hyundai-500 маркийн Эксковатор 1ш, . Hyundai-300 маркийн Эксковатор 1ш, өөрөө ачигч ковш 1ш, алт угаах төхөөрөмж 1ш, цахилгаан үүсгэвэр 1ш, Ланд 80 маркийн авто машин 1ш гэх мэт техинкүүд байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр тал/ Гэрч Н.Хишигсүрэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Д.Мөнхнаст гэх хүний уурхай дээр ковшийн операточноор ажилд орж ирэхэд ямар ч үйл ажиллагаа явагдаагүй мөн дээрээс байнгын шалгалт ирж байна гээд ерөөсөө ажлаагүй гэж байсан. Ингэж нэлээд удаан зогсож байгаад 09 дүгээр сарын 20-ын өдөр байхаа цагдаа нар ирэхээс өмнөх өдөр нь шөнө болтол нэг удаа ажилласан. 2 хэсэг карьер үүсгэж ухсан. Тухайн ажилласан талбай нь хуучин ухагдсан талбай байсан. Уг талбайтай залгуулж 2 хэсэг карьер ухсан байсан...Тухайн өдөр нэг удаа угаах нь угаасан гэхдээ хэд гарсныг нь мэдэхгүй Д.Мөнхнаст захирлын туслах Б.Өсөхбаяр гэх хүн уурхай хариуцдаг байсан. Тэр залуу угаагаад шөнө аваад явчих шиг болсон. Өглөө босоход ямартай ч байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/ Гэрч Б.Өсөхбаярын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ингээд намайг очсоноос хойш нэлээн удаан ажиллаагүй зогссон ба байнгын хяналт шалгалттай байсан. Ингэж зогсож байгаад 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр анх удаагаа ажиллаж үзэж 2 карьер ухаж угааж үзсэн. Ингээд газраа сайтар олоогүй юмуу маш бага алт гарсан нэг карьераас 10 орчим грамм алт гарсан. Нийлээд 20 гаран грамм алт угааж авсан. Ингээд алтаа аваад өглөө үүр цайлгаад 06 цаг өнгөрөөгөөд хот руу явсан. Манай уурхайн зүгээс хуучин ухагдсан талбайн хажууд 2 карьер үүсгэж л ухсан. Энэ нь нэг шөнийн л ухсан талбай юм. Тэрнээс ганцхан өдрийн дотор тэр том талбайг ухна гэж байхгүй шүү дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар тал/ Гэрч Х.Мөнхжаргалын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ер нь дандаа шалгалт яваад ажиллаж чадаагүй. Сая 2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө анх удаагаа ажиллаж үзсэн. Энэ үеэр нийт 2 блок буюу карьер гаргаж ухсан. Скруберийг тухайн өдрийн орой байрлуулж тавьсан байгаа. Ингэж үйл ажиллагаа явуулж 2 карьер нүх үүсгэж ухаж угаасан ба гарсан алтыг Б.Өсөхбаяр гэх хүн аваад явсан яг хэд гарсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар тал/ Гэрч Д.Мөнхбатын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Мөнхнаст надад ярихдаа нэг лицензтэй газар байгаа хүнтэй яриад орохоор болсон гэж ярьж байсан. Надаас 2019 оны 06 дугаар сарын 28-29-ний хавьцаа скруберыг маань гуйж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 61 дүгээр тал/ Иргэний нэхэмжлэгч Ж.Мөнхбаатарын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.... Hyundai-500 маркийн Эксковатор одоо Дорноговь аймагт байгаа миний бие өөрийн эксковаторыг хүлээн аваад хот оруулаад хотоосоо Дорноговь аймаг руу ачуулж аваачсан байгаа. Миний хувьд уг эксковаторыг түрээсэлж өөрийн амьдрал ахуйг авч явдаг. Зээл төлбөрийг түрээсийн мөнгөөр зохицуулдаг. Энэ эксковаторт бичиг баримт байхгүй. Хэдэн онд үйлдвэрлэгдсэн эсэхийг мэдэхгүй. Хүнээс худалдан авснаас хойш тэр чигээрээ л надад байж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 71 дүгээр тал/ Иргэний нэхэмжлэгч Г.Энх-Одын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Мөнхнаст гэх залуу надтай 2019 оны 06 дугаар сарын 20-оор байхаа уулзаад уурхайд эксковатор, ковшийг чинь ажиллуулмаар байна түрээсээр өгөөч гэж гуйсан. Ингээд 07 дугаар сарын 09-10-ны үеэр буюу улсын баяр наадам болох гэж байхад надаас Hyundai-300 маркийн Эксковатор, ковшийг аваад явсан. ...Миний хувьд өөрийн эзэмшлийн Эксковатор, ковш хоёрыг хүлээн авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-н 72-73 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Болд-Эрдэнийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18-05-038/48 дугаартай: “...Д.Мөнхнастын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологид 2.241.888 /хоёр сая хоёр зуун дөчин нэгэн мянга найман зуун наян найм/ төгрөгийн хохирол учирсан байна” гэсэн шинжээчийн нэмэлтээр гаргасан дүгнэлт /хх-н 93-96 дугаар тал/ Ашид билгүүн ХХК-ний 2019 он 11 дүгээр сарын 06-ны өдрийн №ТХҮ/518-031 дугаартай үнэлгээгээр: № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөөр Нийт үнэ, төгрөгөөр Тайлбар 1 Цагт 10 м3 шороо угаах хүчин чадалтай алт угаах төхөөрөмж ш 1 2.000.000 2.000.000 Гар аргаар сэргээн засварласан хуучин эвдрэл гэмтэлтэй. Нийт дүн 2.000.000 Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 11 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр тогтоов. /хх-н 101-103 дугаар тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7, 8-16, 20-22 дугаар тал/ Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-н 26, 28, 30 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119 дүгээр тал/ Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 131-136 дугаар тал/ Шүүгдэгч Д.Мөнхнастын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг / хх-н 112-114 дүгээр тал/ зэрэг болно. Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.Мөнхнаст нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг “Хэрэйн гол” гэх газар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр 21-ний өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 2.241.888 /хоёр сая хоёр зуун дөчин нэгэн мянга найман зуун наян найм/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв. Шүүгдэгч Д.Мөнхнастад холбогдох хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Д.Мөнхнастыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “...тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Д.Мөнхнаст нь гэм буруугийн талаар маргаангүй байгаа, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон хорих ялын хэмжээнээс доош татаж хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаатай тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна. Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгчийн эрэл хайгуул хийсэн ”алт” хамаарч байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал ашиглах гэдэг ойлголтонд “олборлох” гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийн газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэсэн байдлыг ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна. Түүнчлэн түүний газрын хэвлийгээс алт буюу ашигт малтмал авсан, ашиг олсон эсэх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн ойлголт, гэм бурууд хамааралгүй бөгөөд түүний үйлдлийн улмаас байгаль экологид хор хохирол учирчээ. Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна. Шүүгдэгч Д.Мөнхнастын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 2.241.888 /хоёр сая хоёр зуун дөчин нэгэн мянга найман зуун наян найм/ төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэргийн улмаас байгаль экологид 2.241.888 /хоёр сая хоёр зуун дөчин нэгэн мянга найман зуун наян найм/ төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Д.Мөнхнаст нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцов. Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковатор, хүнд даацын ачигч машин, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхнастын гэмт үйлдэлдээ ашигласан гар аргаар хийсэн алт угаах төхөөрөмжийг битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч Д.Мөнхбатад олгож, түүний үнэ 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, мөн Hyundai-300 маркийн эксковатор нь хэний өмчлөл эзэмшлийн ямар үнэтэй эд хөрөнгө болох нь эргэлзээтэй өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Г.Энх-Одын эзэмшлийн эд хөрөнгө гэх боловч энэ байдал нотлогдоогүй байх тул хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. Иргэний нэхэмжлэгч дээрх эксковаторыг өөрийн эзэмшил өмчлөлийн эд хөрөнгө болохоо нотолж өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Д.Мөнхнастаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. Харин Hyundai-500 маркийн эксковатор, ковш зэрэг нь дээрх олборлолтын үйл ажиллагаанд ашиглагдаагүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон байх тул битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч Ж.Мөнхбаатар, Д.Энх-Од нарт олгох нь зүйтэй. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн дээрх техник хэрэгслүүд нь шүүгдэгч Д.Мөнхнастын өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байна. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Дугар овогт Дэмбээгийн Мөнхнастыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Дугар овогт Дэмбээгийн Мөнхнастыг мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаатай тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар ялтан Д.Мөнхнастыг оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Мөнхнаст нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Ялтан Д.Мөнхнаст энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн, Hyundai-500 маркийн эксковаторыг битүүмжлэлээс чөлөөлж Ж.Мөнхбаатарт, ковшыг битүүмжлэлээс чөлөөлж Г.Энх-Одод, гар аргаар хийсэн алт угаах төхөөрөмжийг битүүмжлэлээс чөлөөлж Д.Мөнхбатад тус тус олгож, Hyundai-300 маркийн эксковаторыг хурааж улсын орлогод, шүүгдэгч Д.Мөнхнастаас 2.000.000 төгрөг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.
8.Иргэний нэхэмжлэгч Г.Энх-Од өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9.Шүүгдэгч Д.Мөнхнастад урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ