Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 01449

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч:Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Ургацын 1-13 тоотод оршин суух Бадарч овогтой Эрдэнэчимэгийн /РБ-85050303 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 2-22 тоотод оршин суух Боржигон овгийн Өнөрийн Алтангэрэл /ФМ-68030172/,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 2-22 тоотод оршин суух

Сартуул овгийн Санжаагийн Эрдэнэ-Оюун нарт /ФБ-69031163 / хариуцагдах 895,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг хариуцагч Ө.Алтангэрэл, С.Эрдэнэ-Оюун нарт холбогдуулан 895,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Эрдэнэчимэг нь 2013 оны 10 сард Баянбулаг багийн иргэн Алтангэрэл, Оюунаа нарт ажил явдал гарлаа 500,000 төгрөг зээлээч гэхэд нь өгсөн.Оронд нь идэшний адуу өгнө гээд авсан.Мөн эхнэр Оюунаа нь 2014 оны 11 сард 45,000 төгрөг, 2015 оны 8 сард 70,000 төгрөг, мөн сардаа түлш өгнө гээд 30,000 төгрөг авсан ба нөхөр Алтангэрэл 2015 оны 9 сард 250,000 төгрөгний Истана маркийн машины сэлбэгийг зараад өгнө гээд мөнгөө өгөөгүй болно.Эдгээр мөнгө бүгд нийлээд 895,000 төгрөг болж байгаа ба утсаа авахгүй худлаа залилсаар өдийг хүрч байгаа билээ.Хөдөө малтай, энд машинаар шугаманд явдаг боловч манай мөнгийг өгөх сэтгэл байхгүй.Хөдөө гэр лүү нь 6-7 удаа такси хөлсөлж очоод ч нэмэргүй байна.Иймд миний 895,000 төгрөгийг Алтангэрэл, Оюунаа нараас яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ 895 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

                                                                                    

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Өөрсдийн дотны хурай дүү болох Сундуй эхнэр Эрдэнэчимэг нараас өргөдөлд бичсэний дагуу мөнгийг авсан нь үнэн болно.2014 оны идэшнээр адуу ав гэсэн боловч өөрсдөө байхгүйн улмаас өгч авч чадаагүй.2016 он хүртэл орж гарч уулзаж очин, машин тэргэндээ засвар бол энгийн истана маркийн машинд засвар хийж өгдөг байсан.2015 онд мод хийж өвлийн түлшийг нь хадмууд болох эхнэрийг гэх айл хүртэл  мод хийж өгч байсан.Тус болж явсан байж зугатааж, утсаа авахгүй гэх мэт зүйл арай биш байна.6-7 удаа такси хөлсөлж байсан гэж худал.Ээжийнхээ истана маркийн машинтай 1 удаа ээжтэйгээ бүгд 3улаа очиж уулзсан.Үхэр адуу 2 ав гэсэн учир хуурай дүү болох нөхөр нь Сундуйг ирж авах байх гэж бодож байсан.Гэтэл шүүхэд өргөдөл өгсөн тул 2014-2016 манайхаар 2 ширхэг истана маркийн машин хашаанд буулгаж харж хандаж байсан.Иймд 895,000 төгрөгний дайны засварын мөнгө бас бус машинуудаа харуулж хандуулж байсан тул мөнгө нэхэх шаардлагагүй байх гэж үзэж байна.Засвар хийж Өмнөговь аймаг руу 7 хоног авч явж засвар хийлгэж байсан Иймд энэ өргөдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзээд хариу бичиж өгч байна  гэжээ.

                                                        

ҮНДЭСЛЭХ нь:      

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь хариуцагч Ө.Алтангэрэл, С.Эрдэнэ-Оюун нараас 895,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн  шаардлага гаргасан. Хариуцагч нар зөвшөөрөөгүй.

Хариуцагч нар мөнгөн зээлийн гэрээ амаар байгуулж нэхэмжлэгчээс 2013 оны 10 сард 500,000 төгрөг,2014 оны 11 сард 45,000 төгрөг, 2015 оны 8 сард 70,000 төгрөг зээлж авсан,мөн түлш өгнө гээд 30,000 төгрөг авсан,2015 оны 9 сард 250,000 төгрөгний сэлбэгийг “машиныг нь янзалж өгнө “гэж авсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.Хариуцагч нар нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй.

Харин хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа талаар “2014-2016 онд манайхаар 2 ширхэг истана маркийн машин хашаанд буулгаж харж хандаж байсан.Иймд 895,000 төгрөгний дайны засварын мөнгө бас бус машинуудаа харуулж хандуулж байсан тул мөнгө нэхэх шаардлагагүй байх гэж үзэж байна”гэж үндэслэж тайлбарласан.Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...зээлдэгч нь шилжүүлэн авсан ижил төрөл,тоо чанар,хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэсний дагуу зээлж авсан 615000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.

Мөн, түлш өгнө гээд авсан 30,000 төгрөгний оронд түлш өгөөгүй,2015 оны 9 сард машиныг нь янзалж өгнө гэж авсан 250,000 төгрөгний сэлбэгийг зарж үрсэн байх тул нэхэмжлэгч, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловчүр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “...гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэсний дагуу хохиролоо буцаан шаардах эрхтэй.

Хариуцагч нарын “машинаа харуулж байсан тул мөнгө нэхэх шаардлагагүй” гэсэн тайлбар нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.Энэ талаар хариуцагч нар үндэслэлтэй баримт ба сөрөг нэхэмжлэл гаргаагүй.Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилж шийдвэрлэв.

Хариуцагч нар шүүх хуралдааны мэдэгдлийг хуүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээг ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

        

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,205 дугаар зүйлийн 205.1,227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Ө.Алтангэрэл,С.Эрдэнэ-Оюун нараас 895 000 төгрөг гаргуулан Б.Эрдэнэчимэгт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж,хариуцагч нараас 26 030 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ