| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01456/И |
| Дугаар | 01450 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 01450
Зохигчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баянцагаан баг Тосгон Хуучин хороо 6-13 тоотод оршин суух Мижиддорж овогтой Амгалангийн /ФМ-57112211/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Засаг даргын Тамгын газарт хариуцагдах цалин хөлсний зөрүү 1,131,274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: М.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Амгалан нь Баян-Өндөр сумын ЗДТГазарт Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Баян-Өндөр сумын ЗДТГазрын даргын 2015-06-19-ний өдрийн Б/42 тоот тушаалаар албан тушаал бууруулж зохион байгуулагчаар томилсноор ТЗ зэрэглэлийн 3-р шатлалаас ТЗ-1-3 болж зэрэглэл буурсан.Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан маргаанаа шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, 2016-09-12-ны өдрийн өдөр хүртэл хугацааны цалин хөлсний зөрүү 1,131,274 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:“М.Амгалангийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГазрын дарга М.Эрдэнэчимэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй Иргэний хэрэгт Амгалангийн нотлох баримттай танилцаад цалингийн зөрүү 1,137,127.56 төгрөг олгох ёстойгоос 2016-10 сард 204,408.00 төгрөг олгосон бөгөөд үлдэгдэл 932,719.56 төгрөгийг 11 дүгээр сарын цалин дээр бодож олгохоор тооцоог хийж байна.Иймд М.Амгалантай эвлэрлийн гэрээ хийлгүүлж, шүүгчийн захирамжаар баталгаажуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч М.Амгалан шүүхэд тайлбарлахдаа: “ М.Амгалан миний бие нь Баян-Өндөр сумын ЗДТГ-н дарга М.Эрдэнэчимэгт холбогдуулсан 1,137,127.56 төгрөгийг нэхэмжилсэн. 2016 оны 10 сард 204.408 төгрөг олгосон.Иймд нэхэмжлэлийн хариу тайлбарт тусгасан 932,719.56 төгрөгийг зөвшөөрч байна.Үлдэгдэл 932,719.56 төгрөгийг 2016-12 сарын цалин дээр бодуулж олгуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Амгалан нь хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сум Засаг даргын тамгын газарт холбогдуулан цалин хөлсний зөрүү 1,131,284 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 932,719.56 төгрөгний үнийн дүнд эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчдын эвлэрэл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаад зохигчдын эвлэрсэн үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжний 50 хувь болох 13,467.5 төгрөгийг хариуцагчаар гаргуулан төрийн санд олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч М.Амгалангийн 1,131,274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид 932,719.56 төгрөгөний үнийн дүнд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Амгалан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 13,467.5 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ