Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 72

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг Нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.Мөнхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2031000930066 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 46 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, охин, зээгийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг Орхон 1 дүгээр хэсэг 107А тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 291 дугаартай шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Дулмаагийн Мөнхсайхан РД:/МЮ74041577/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Мөнхсайхан нь 2020 оны 02 дугаар 25-ны өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 1 дүгээр хэсгийн 107А тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Нямбаярыг “манай гэрт унтаад явсангүй” гэх шалтгаанаар толгойн тус газар нь шаазан аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 2 ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Мөнхсайхан нь 2020 оны 02 дугаар 25-ны өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 1 дүгээр хэсгийн 107А тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Нямбаярыг “манай гэрт унтаад явсангүй” гэх шалтгаанаар толгойн тус газар нь шаазан аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Мөнхсайхан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Д.Мөнхсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний буруу. Буруугаа хүлээж байна..” гэх мэдүүлэг, Хохирогч Д.Нямбаярын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед гэртээ амраад байж байхад манай хамаатны ах Оюун-Эрдэнэ ирээд золголт хийгээд ахтайгаа нэг шил архи хувааж уусан. Архиа уучихаад өдөр хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна. Д.Мөнхсайханы гэрт очихоор болоод замаасаа дэлгүүрээс нэг шил архи аваад гэрт нь очсон. Оюун-Эрдэнэ ах замдаа харилаа гэж хэлээд явсан. Би согтчихсон байсан болохоор Д.Мөнхсайханы гэрт хэдэн цагт очсон, гэрт нь хэн байсан, яагаад Д.Мөнхсайхантай маргалдаж, муудалцах болсон талаар нь мэдэхгүй байна. Би гэрт Оюун-Эрдэнэ ахтай хамт архи ууж байхдаа нилээн согтчихсон байсан. Нэг мэдсэн эмнэлэг дээр духан дээрээ оёдол тавиулаад ухаан орсон. Би өөрийгөө бодохдоо Д.Мөнхсайхантай маргалдаж, муудалцсан болоод Д.Мөнхсайхан намайг ийм болгосон байх гэж бодоод байна. Яг юунаас болоод яагаад маргалдсан талаараа бол би санахгүй байна. Д.Мөнхсайхан нь манай хадам ах болохоор нь золгоё гэж бодоод очих болсон. Тэрнээс өөр надад маргалдаж, муудалцах ямар нэгэн шалтаг, шалтгаан байхгүй, цагаан сарын баяр болж байсан болохоор ахыгаа хүндэтгэж очих болсон юм. Д.Мөнхсайхан бид хоёрын хувьд бол ямар нэгэн маргаантай асуудал байхгүй, хэн нэгэнтэйгээ маргалдаж, муудалцах шалтаг шалтгаан байхгүй. Би согтуу өөрийн үйлдлээ санахгүй байгаа болохоор ямар нэгэн зүйлээс болооод маргалдаж муудалцсан байх гэж бодож байна. Д.Мөнхсайхантай маргалдаж, муудалцахаас өмнө нь надад ил харагдах гэмтэл шарх сорви байгаагүй. Одоо миний зүүн нүдний дээд, дух хэсэгт гурван оёдол тавиулсан. Өөр надад гэмтэл шарх сорви учраагүй. Би Д.Мөнхсайхантай зодолдоогүй байх гэж бодоод байна, сүүлд сонсоод байхад Д.Мөнхсайхан над руу аяга шидээд гэмтэл учруулсан байна. Одоо миний толгой өвдөж байгаа, эрүүл мэндээ бодоод эмчилгээний төлбөрийг нэхэмжилж авах хүсэлтэй байна. Би Дархан-Уул аймаг явж томографийн зураг авахуулна, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжпэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/ Гэрч Д.Баттогтохын 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед байсан санагдаж байна. Сүхбаатар сумын 3 дугаар баг хойно Салхитын аманд би бүтэн нэрийг нь мэдэхп/й байна, Укагийнд очиж золголчихоод буцаж гэртээ очиход манай хүргэн дүү Д.Нямбаяр гэрийн орон дээр нүдээ гараараа дарчихсан хөмсөгнөөс нь цус 3 гарчихсан байдалтай хэвтэж байхаар “юу болсон талаар асуухад” ширээний хажууд сууж байсан Д.Мөнхсайхан нь “Д.Нямбаяр бид хоёр маргалдаж байгаад би Д.Нямбаярыг шаазан аягаар 2 удаа цохисон” гэж ярьж байсан. Өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /ххийн 13 дугаар тал/ Гэрч Ц.Мөнхцэцэгийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Д.Мөнхсайханы хувьд бол хүнд их тусархуу, хүнтэй эвсэг найрсаг харилцаатай, шудрага хөдөлмөр ч зантай, манай ээжтэй гэр бүл болсон. Би дагавар охин нь байгаа юм. Д.Мөнхсайхан эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байдаг. Манай ээж О.Нарантуяа нь махны ченж ажилтай, ченж нарын махыг шулдаг. Энэ орлогороо л амьдарч байна. Амьдарч байгаа хашаа байшин нь Дэлхийн зөн олон улсын байгууллагаас туслалцаа гэж өгсөн байсан. Ахуй амьдралын хувьд нэн ядуу, улсаас хүнсний талон авдаг. Сарын орлого гэж бараг байхгүй, Д.Мөнхсайхан өнгөрсөн онд байшин дээрээс унаад хөлөө хугалсан, хөл хугарснаар групп тогтоолгох гэж байгаа. Д.Мөнхсайхан, О.Нарантуяа, охин, ач нарынхаа хамт амьдардаг. Гэр бүлдээ агсам согтуу тавина гэж байхгүй, уусан ч хүнтэй маргалдаж, муудалцаад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/, Гэрч О.Нарантуяагийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Д.Мөнхсайхан бид хоёр гэр бүл болоод 20 гаран жил болж байгаа. Манай нөхөр Д.Мөнхсайхан хөл муутай, өнгөрсөн 2019 оны 10 сард байшин засаж байгаад байшин дээрээс унаад хөлөө хугалсан. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, зах дээр ченж нарын мах шулдаг ажилтай. Д.Мөнхсайхан бид хоёр дундаасаа гурван хүүхэдтэй. Хүүхдүүд бүгд тусдаа амьдардаг. Одоогоор нөхөр бид хоёр, ачтайгаа хамт байдаг. Манай ахуй амьдралын хувьд дунд зэргийн ганцхан би л ажиллаж хийж байна, нөхөр ажилгүй болохоор сарын орлого гэх зүйл байхгүй хэцүү, би махны ченжүүдийн махыг шулж өгөөд үлдсэн яснаас нь гэртээ авчирч хоол цай хийдэг. Манай нөхөр хувь хүнийхээ хувьд хүнтэй эвсэг найрсаг харилцаатай, хүнд их тусархуу, элдэв муу зуршил байхгүй, шударга, бодсон санаснаа шууд хэлчихдэг зантай, тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйлийг хааяа найз нөхөд баяр ёслолоор л хэрэглэдэг. Бусад үедээ гэртээ байдаг. Манай амьдарч байгаа байшин бол Дэлхийн зөн олон улсын байгууллагаас манайд хандив туслалцаа гэж өгсөн байшин. Бид нарын Дэлхийн зөн олон улсын байгууллагаас өгсөн хашаа байшинд амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 02- ны өдрийн 72 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “...1.Д.Нямбаярын биед хөмсгөнд няцарсан шархтай, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/ Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 дүгээр тал/ 4 Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06 дугаар тал/ Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20-21 дүгээр тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 23,24 дүгээр тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 28 дугаар тал/ Д.Мөнхсайханы 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/ Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 291 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-42 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-45 дугаар тал/ Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 59-60 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Д.Мөнхсайхан нь 2020 оны 02 дугаар 25-ны өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 1 дүгээр хэсгийн 107А тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Нямбаярыг “манай гэрт унтаад явсангүй” гэх шалтгаанаар толгойн тус газар нь шаазан аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-д заасны дагуу Прокуророос яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно. 5 Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Д.Мөнхсайханы гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Нямбаярын биед хөмсгөнд няцарсан шархтай, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Нямбаяр нь шүүгдэгч Д.Мөнхсайханаас эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Мөнхсайхан нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой өрхийн гишүүн болох нь нотлогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаазан аяганы 3 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Дулмаагийн Мөнхсайханыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Дулмаагийн Мөнхсайханыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй. 

3.Шүүгдэгч Д.Мөнхсайхан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаазан аяганы 3 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

5.Шүүгдэгч Д.Мөнхсайханд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.ЭРДЭНЭХИШИГ